Skip to main content

Зүүд тайлагч

Би өөрийг тань хамгийн сайн зүүд тайлагч гэж сонссон юм байна гэсээр эмгэний өрөөнд нэгэн залуу орж ирлээ. Улаанбаатар 2010он. Эмгэн зэхэр нүдээ сүүмийлгэн хараад гараараа сандал руу заах нь нэг л ер бусын мэт санагдсанд залуу заасан сандалд нь дуугай суулаа. Эмгэн эрхээ хэд гурав эргүүлээд сая ам нээж за юу зүүдэлсэн юм бэ дээ!? гэвэл аль түрүүнээс хойш байж сууж ядаж байсан залуу гэнэтийн асуултад цочирдон хэлэх үгээ мартчихав. Эмгэн онигор нүдээ улам сүүмийлгэн за яасан хэлээ хазчихсан юм уу? аль эсвэл ярьж болохооргүй юмтай зүүд юм уу? дутуу яривал буруу л үр дүн гарна шүү дээ гээд дуугай болов. Залуу шүлсээ гүд хийтэл залгичхаад энэ нөгөө бөглө гэсэн хуудас тань гээд нэгэн хуудас цаас сарвайв. Эмгэн цаасыг аваад нүд гүйлгэн хараад би төлөгч биш зүүд тайлагч гэдгийг санаарай хэрвээ худлаа мэдээлсэн бол зүүд буруу тайлагдана. Зүүд буруу тайлагдвал ирээдүй чинь өөрчлөгдөн харлаж ч магадгүй шүү гэвэл залуу уучлаарай тэгвэл гээд цаасыг эргүүлэн авав. Тэгээд урдаа байгаа ширээн дээр тавиад хичээнгүйлэн бичиж гарав. Эмгэн ч эрхээ эргүүлсээр. За одоо болсон гээд цаасыг сарвайвал эмгэн цаасыг авч хоолойгоо засаад за одоо ярьж эхэл гээд нүдээ анив. Залуу нүдээ нээхийг нь хэсэг хүлээснээ. Эмгэнийг ямар нэг далдын хүчтэйгээ холбогдож байна хэмээн бодоод урд шөнийн зүүднийхээ санаж буй хэлтэрхийгээ эвлүүлэн байж өчсөн нь:

Бурхан над дээр ирэв тэгээд чи хүн төрөлхтнийг аварч чадах уу гэж асуулаа. Би огтхон ч бодолгүй үгүй гэж хариулав. Бурхан ч нүд ирмэхийн зуур алга болчихлоо. Гэнэт юу хийснээ ойлгосон би араас нь хашхичиж гарав. Үгүй ээ...би чадна. Би чадна аа надаа ахиад нэг боломж олгооч. Тэгсэн чинь бурхан иргээд ирэв. Энэ удаа намайг нухацтайгаар ажиглаад би яагаад чамд итгэх ёстой гэж хэмээн асуувал би өөдөөс нь би өөрийг тань бурхан гэж итгэж байгаа болохоор гэж хариулав. Бурханы нүүрэнд инээмсэглэл тодорсноо за тэгвэл сонсож бай! би чамд бүх нууцыг задалж өгөх болно. Тийм болохоор чи тэвчээртэй сонсоод тэгээд цааш нь тараах үүрэгтэй шүү за! хэмээв. Би ч толгой дохилоо. Тэгтэл бүх юм нүд ирмэхийн зуурт өөрчлөгдөн би нэгэн тал газар зогсож байв. Хөдий газрын цэвэр агаар уушги дүүргэх нь мэдрэгдэн, цэцэгс өнгөө гайхуулна. Холгүйхэн шиг нэг хонь өвс зулгаан байтал нүдний үзүүрт нэг хар сүүдэр гүйснээ яах ийхийн зуургүй чоно болон хувираад өнөөх хонийг багалзуурдаад авлаа. Хонь аврал ирэх мэт майлан, бөөрөн хоёр нүдээрээ намайг цоо ширтэх агаад би хэдий чоныг хөөн тусалъя хэмээн сэтгэгч айсандаа нэг л газраа гацчихаад хөдөлж чадсангүй. Хонь майлсаар л ... хэчнээн удаан ийнхүү майлсныг мэдэхгүй боловч нэг мэдэхэд л хонь ч тэр чоно ч тэр алга болсныг анзаарлаа. Бурхан өмнө минь гарч ирээд чамд хэлэх юм энэ л байна даа гэчхээд гэрэл болон дээш хөөрч эхэлсэнд юу ч ойлгоогүй би араас нь гараа сарвайн хүлээгээч хэмээн орилоод сая зүүднээсээ сэрэв. За та тэгээд юу бодож байна даа.

Эмгэн нүдээ бүлтийлгэн залууг ширтэж байв. Ингэнэ гэж бодоогүй байсан залуугийн нуруугаар аалз гүйх мэт боллоо. Залуу ахин за тэгээд энэ ямар учиртай зүүд вэ? хэмээн асуувал эмгэн сая ухаан орсон мэт нүдээ анин эрхээ эргүүлж эхлэв. Хэсэг ийнхүү суусныхаа дараа хэрвээ чи үнэнийг мэдмээр байвал хүлээх л болж дээ. Би урд нь ийм хачирхалтай тохиолдолтой учирч байсангүй тийм болохоор нэлээд цаг орох нь гэвэл залуу тэгэлгүй яахав би мэдмээр байна гэж сандрангуй хариулав. Эмгэн за тэгвэл өнөөдөр өөр хүн үзэхгүй гээд хаалгаа барьчих гээд үүдэнд сууж байгаа туслахад минь хэлчих тэгээд чи тэсвэртэй хүлээх хэрэгтэй шүү гэвэл залуу харайн босоод өрөөнөөс гарав. Төд удалгүй өрөөнд эргэн орж ирэх үед эмгэн урдын адил нүдээ аниад, эрхээ эргүүлсээр сууж байв. Залуу хоолойгоо засан хэрвээ удах юм бол би явж байгаад ирж болох уу? гэвэл эмгэн чи одоо эндээс ахиж гарах юм бол дараа нь хариугаа хэзээ сонсож чадахгүй хэмээн хүйтэн өнгөөр хэлэв. Залуу ямар нэг далдын хүчинд урхидуулсан мэт суудалдаа эргэн суув.

Эмгэн нүдээ аньсан ч өөрийг нь цоо ширтээд байгаа юм шиг санагдах мөчид эмгэний биеэс ямар нэг гэрэл харайн гараад бага багаар биежсээр нэгэн тэнгэрийн дагина мэт төрхийг олоод өөрийг нь тойрон эргэлдэх, бүжих мэт үзэгдэж эхлэв. За хий юм хараад байна хэмээн бодоод нүдээ хэд дахин аньж нээсэн ч хэвээрээ, зүүдэлж байна гэж бодоод өөрийгөө чимхэж, хазаж үзсэн ч хэвэндээ л байгаад байв. Залуу сүүлдээ тэсэхээ болин эмгэнээс асуух гэсэн боловч дуу нь агаарт юу ч үгүй замхран одоо өөрөө ч хүртэл ахин сонсож чадсангүй. Ийнхүү хэчнээн удаан суусныг бүү мэд. Залуугийн нойр нь эрхгүй хүрэн нүд нь анилдаж эхлэв. Тэгтэл өнөөх зүүдээ зүүдэлж эхэллээ. Эхлээд бурхан ирээд тэгээд хонь, чоно гэх мэтчилэн ахин давтагдана. Харин урдын зүүдэнд нь байгаагүй нэг зүйл нь мөрөн дээр нь суух бяцхан эмгэн байлаа. Хамгийн сүүлд хүлээгээч хэмээн сэрэх үест эмгэн хажууд нь ирчихсэн тайвшир тайвшир, май энийг уучих хэмээн зогсож байв. Залуу ч юу байсныг нь анзааралгүй нэг амьсгаагаар залгилбал зөөлхөн тэгсэн атлаа хүйтэн тийм гэх тэмдэггүй амттай ундаа байсанд гайхан аяганыхаа ёроолыг харсан боловч аль хэдийнээ оройтсон байлаа. Тэр бүгдийг нь уучихсан байв. Энэ юу байсан бэ? ахиад ууж болох уу? гэвэл болохгүй гэж ганцхан үгээр хариулаад за тэгэхээр би зүүдийг чинь тайлав. Чи сайн сонс гээд жижигхэн ширээнийхээ ард суув.

За тэгэхээр чи хонины орд болохоор тэр хонь бол чи болж таарлаа. Харин чонын хувьд бол нэлээд хэдэн хувилбар байсан боловч зүүдийг чинь үзсэний дараа өөр нэгэн эр гэдэг дээр тогтов. Гэхдээ энгийн эр хүн лав биш. Ямар нэг байдлаараа гайхалтай хийморьлог эр. Тэгэхээр одоо жоохон ээдрээтэй болж ирнэ. Та нарын боддогоор хувь тавилангаар оногдсон гэдэг бол үргэлж хамт байдаг гэх ойлголт бол тийм ч зөв биш гэдгийг санах хэрэгтэй. Чамд ирсэн тэр бурхан бол чиний найз охины дотоод сэтгэл юм байна. Та хоёр хувь тавилангаар холбогдсон заяаны хосууд бөгөөд тэрийгээ ч найз охины чинь дотоод сэтгэл нь мэддэг юм байна. Гэхдээ нэг асуудал гарсан нь өнөөх чоно буюу өөр нэгэн эр амьдралд нь гараад ирж. Өөрөөр хэлбэл найз охин чинь бага багаар тэр эрэгтэйд татагдаж дурлаж байгаа гэсэн үг. Магадгүй оройтсон ч байж мэднэ. Гэвч найз бүсгүйн чинь дотоод сэтгэл чамайг заяаныхаа хос гэдгийг мэдэж байгаа болохоор чамд энэ бүхнийг мэдэгдэхийг хүсэж байгаа юм байна. Тэгээд чамайг ямар нэг зүйл хийн өөр өөртөө эргүүлэн татаасай гэж бодож байгаа бололтой. Хэрвээ үгүй бол дараагийн төрөлд та хоёр биш тэр хоёр заяаны хосууд болон хувирч ч магадгүй юм. Эмгэн ингэж хэлээд залууг харлаа. Залуу юу ч ойлгоогүй бололтой таг хөшжээ.

Тэгээд одоо би яах хэрэгтэй билээ? Хэрвээ үнэхээр заяаны хань л юм бол юу ч тохиолдсон үргэлж хамтдаа байх ёстой биз дээ? хэмээн хэдэн арван асуулт давхардуулан асуусан ч эмгэн юу ч дуугарсангүй. Тэгээд залуу асуулт асуухаа болин эмгэнийг царайчлангуй харах үед би зүүд тайлагч болохоос хувь заяаг чинь тодорхойлох бурхан ч биш чи ч биш одоо эндээс яв гэв. Тэгтэл залуугийн нүүр час улаан болоод суудлаасаа харайн босоод эмгэн өөд үсрэв. Эмгэн өөрийн насанд тохирмооргүй шаламгайгаар суудлаасаа холдоод эрхээрээ тархин дундуур нь ороолгож орхивол залуу уйлж гарлаа. Уучлаарай...уучлаарай...намайг уучлаарай гэсээр арч одов. Эмгэний цэхэр нүд гунигтайгаар эргэлдэн, махир хуруунууд нь түргэнээр гүйнэ.

Энэ явдлаас хойш сарын дараа.

Залуугийн утас жингэнэнэ. Дуртай дургүй халааснаасаа гаргаж ирээд харвал Батаа гэсэн байлаа. Ярихыг хүссэнгүй тасалж орхичхоод дэргэдээ тавилаа. Үдшийн салхи таатайяа үлээнэ. Утас нь ахиад л хангинаж гарав. Залуу хий агаар гөлийн харсан чигээрээ утсаа авлаа.

-- Байна уу?
-- ...
-- Хөөе чи хаана байна?
-- Уянгаа намайг хаяад явчихлаа...
-- Айн? та хоёр их л сүрхий байдаг биздээ. Зүгээр эргээд ирнээ...
-- Үгүй ээ...зүүд үнэн байж. Эмгэн үнэнийг хэлж
-- Юун зүүд? юун эмгэн яриад байна аа? чи хаана байна хөөш?
-- Би худлаа гэж бодсон худлаа байгаасай гэж хүссэн.
-- Чи юу хийчихсийн?
-- Юу ч хийгээгүй!
-- Тэгээд яасын? арай!?
-- Юу ч хийгээгүй болохоороо л...
-- Айн!?

энд үед салхины исгэрэх дуу сонсогдоод ямар нэг юм газар унах битүү дуу залган авав. Дийд ... дийд…

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...