Skip to main content

Posts

Showing posts from 2024

Өвлийн өвгөн

Хойд туйлд өвлийн өвгөдийн шуурхай хурал эхлэв. Монгол улс шинэ жил тэмдэглэх болсонтой тохиолдуулан хэнийг өвлийн өвгөнөөр томилох вэ? гэдэг асуудал ургав. Олон олон төрлийн өвлийн өвгөд шинэ гарсан суудлын төлөө өрсөлдөнө. Өвлийн өвгөд дотроо дөрвөн бүлэгт хуваагдана. Эдгээр нь Өрнөдийн Санта Клаус, Дорнын Дед Мороз, Лалын шашинт Ноел бөгөөд үлдсэн нь шоовдор өвгөд болой. Хэдийгээр Санта Клаус нар хүчтэй байсан боловч монгол айлууд гэрт амьдрах тул гэрийн яндангаар ороход хэт жижиг, дээр нь харуй бүрийн цагаар ноход үл ойртуулах ажээ. Ноел нарын хувьд лал шашинт хүн Монгол газар тийм ч олонгүй учир аргагүй хүчин мөхөстөнө. Шоовдор өвгөдийн хувьд гэвэл тэд нар шоовдорлогдсоор хэн ч үгийг нь эс тоох аж. Эцэст нь Дед Мороз нар ялалт байгууллаа. Монголд шинэхэн өвлийн өвгөн томилов. Цагаан сахалт Цэнхэр тэрлэгт өвгөн Цан чаргаар Цас мөсний орноос Цан хүүрэг татуулан Цасан охидоо дагуулсаар ирэх болов. Он цаг улиран өнгөрсөөр хоёр мянган нугарч шинэ эрэн эхэллээ. Дед Морозын бүлгэм бага ...

Аав

Бидний хайртай аав, өвөө, хань, ах, дүү Болд нь 1963 онд Дархан хотод аав Дэлэгням, ээж Пагма нарынхаа гарт 4 дэх хүү болон мэндэлсэн. 69-р сургуулийг төгсөөд цэрэгт явахдаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хилийн цэргийн албыг хашсан байна. Дараа нь автозам институтэд ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд хамт олноо ажил хөдөлмөр, спортын тэмцээн уралдалдаад манлайлан тэргүүлдэг байсан. Аав минь идэр залуу насандаа өөрийн хань ижилтэй танилцаад хорвоо ертөнцийн жаргал зовлонг хамтдаа туулна гэж амласандаа өдий хүртэл биелүүлж өнөр өтгөн гэр бүлтэй болсон билээ. Таны гэр бүлээ гэсэн сэтгэл үргэлжид булаглаж ирсэн бөгөөд хань ижил, үр хүүхэд, зээ нараа хайраар бялхаасаар ирсээн. Та минь өөрийн хань ижил, үр хүүхэд, зээ нартаа зүрх сэтгэлээ зориулсан хүн. Аав минь үр хүүхэд, зээ нартаа түшиг тулгаар нь болохоос гадна хань ижилдээ гэрэл гэгээ, аз жаргал нь байлаа. Цэл залуу наснаас айл гэр болж орчлон хорвоод хамтдаа зүтгэсээр гурван хүүхэд, гурван зээгээ эрдэм ном хөөлгөн, эрү...

Амьтны хүрээлэн

Араатны хаан арслан титмээ унагаав. Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь: Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо. Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толг...

A Lamp

Life hates a smartass. I was a dumbass, as was my last wish. I wanted to be a “GENIE.” What a smart-butt wish it was! So, here I am, doing nothing, lost in time. Do you know an hour crawls, a day walks, a month runs, and a year flies? But I am sitting in this godforsaken dune, unable to catch up with flying time. Man, I hope someone educated will call me. Last time, it was a wrinkled-faced farmer who didn’t know anything about the world. His wishes were simple: "I want rain, I want a young wife, and I want to be young again." He could have wished to be a king and almost got all he wanted, but NO. "It is my wishes, blah, blah…" Then, the calling came, after a long, long time or a short dream. I emerged with a bang, big and loud. There, in front of me, stood a small child, trying to warm up by rubbing his hands and the lamp. I said, "Hey, hey. Don’t rub any more. I am already here." He replied, "Bu...t I am cold." Following the required procedure f...

Гуйранч

Намайг хүүхэд байхад хотын гудамжаар траншейны гэх хүүхдүүд их байдаг байлаа. Нэг хүүхэд гэрээсээ зугтаад юм уу? Уруу татагдаад траншейны хүүхэд болж байгаа тухай олон ангит кино ч гардаг байсан. Аав, ээжүүд хүүхдээ тийм болчихно гээд л их айдаг байсан байх. За тэгээд нөгөө хүүхдүүд амьдрах гээд л тэр байх. Эсвэл өөр юм мэдэхгүй болохоороо ч тэр байх дээрэм хийнэ, хулгай хийнэ. Яаж буруутгах билээ. Зүгээр байгаа, гэр оронтой хүмүүс нь хүртэл хулгай, дээрэм хийж байхад. Нэг мэдсэн тийм хүүхдүүд анзаарагдахгүй болчхож. Эсвэл би өөрөө тэр бүхэнд дасаад өнгөц хараад өнгөрдөг болчхож. Томчуудад харагддаггүй болохоор л тэр хүүхдүүд өрөвдөлтэйгөөр амьдраад байсан юм биш биз. Аль эсвэл надын хамт бүгд өтөлжээ. Өвгөнтийхөн нэрээ сольсон бололтой бас. Өдөр бүр л зурагтаар гараад байдаг байсан санагдах юм. Бүгд хордоод үхсэн ч байж мэднэ. Одоо тэгтэл эргээд тэд нар ирээд байх шиг. Өвгөнт нь дууссан болохоор өөр юманд орсон бололтой. Гуйлга гуйж буй хүнтэй таарав. Мөнгө өгөх тухай бодох үед шинэ, ...

Цоморлиг

Хотын төвд булшны нүх харагдана. Үгүй байлгүй дээ гээд өнгөртөл шөнөжин хар дарж зүүдлэв. Намайг авраач гэх шиг сарвайсан гар гарч ирээд тэнгэр өөд мацна. Нар хүлээж хөрвөөсний эцэст ажил дээрээ ирээд харвал өнөөх таван нүх бөглөөтэй байлаа. Тэгэвч дотор нь юу байгаа бол гэсэн бодол толгойноос салсангүй. Шөнийн гар нүдэнд үзэгдэх шиг болоход зургийг нь аваад хадгалчихлаа. Тэр орой зүүдэнд минь бүсгүй хүн уйлна. Нүдээ аних төдийд л чихэн дээр наалдчихаад мэгшихэд хүзүү дагаж нулимс нь урсана. Дараа, дараагийн өдрүүдээр өчүүхэн ч гэсэн өөрчлөгдөж үү гэж өө сэв эрэн зургийг нь авах болов. Тэгэвч тэдгээр нүхнүүд өөрчлөгдсөнгүй. Дэлгэсэн гарын хурууд шиг хэвтэнэ. Нэг л мэдэхэд өнөөх нүхнүүдийг мартчихсан байлаа. Шөнийн бороо, өнөөх хүүхэн хоёрыг ялгахгүй тарчилж үүрэглээд өглөөгүүр ажил дээрээ арай гэж нэг юм ирэв. Булшны таван нүхний эрхий хуруу дээр ус тогтжээ. Үл анзаарагдах тэдгээр нүхнүүд орилох мэт болоход толгой дотроосоо салаад унах шиг. Нэг мэдэх нь ээ амралтын өрөөнд сууж байх юм....