Skip to main content

Ширээтэй болов

Гэртээ ширээтэй болов. Ширээгүй шалтгаанаар залхуурч байсан би шанагагүй болов. Угаасаа шанага байгаагүй болохоор шалтгаан минь дуусав. Иймийн учир хуучин дэвтрээсээ сөхөж харлаа. Наадмаар уул нь нөхөж ажиллах юм сан гэж хүсэж байсан юм сан. Даанч интернэт хурд минь шаардлага хангахгүй байх шиг. Хүлээж, бодож суусаар залхав. Ажлыг тиймээс түр хойшлуулъя. Магад амралтын өдрүүдээр онгод минь орох буй за. Уншихын аргагүй, бичихийн эцэсгүй олон зүйлс байна аа. Тэгж, тэгж нэг зүйл сэтгэлд минь хүрэв.

Би итгэхгүй:
Хувхай цайсан мөчирт
Би итгэхгүй.
Халуун нар дээрээс
Төөнөж байгаа цагт
Би итгэж чадахгүй.
Тогорууун сүрэг буцаж
Нэгийг илтгэх авч
Би итгэхгүй.
Харанхуй шөнийн жавар
Эргэж ирээгүй үед
Би итгэж чадахгүй.
Итгэхийг хүсэхгүй байх
Эрх байгаа цагт
Намар болж буйд
Би итгэхгүй.


Цаг нь болоогүй намрыг шүлэг юм уу даа. Хадгалаад орхичихвол цагийг нь тааруулж чадахгүй биз ээ. Тиймээс олдсон дээр минь завшмуй. Дараа нь дандаа яаж хуучин юмнаас оруулдаг юм бэ. Исэж, эмтрээ байлгүй хэмээн ичив. Иймээс шинийг бас нэмэв. Нэмэх гэтэл гунигтай юм шиг санагдав. Бороо хэт их ороод харанхуй шөнө сууж буйгаас болсон биз ээ. Иймээс инээж байгаад уншаарай.

Тиг тог, чиг чаг:
Би тэсэрч дэлбэрэх гээд
Чамайг чанга тэврэх хэрэгтэй байна.
Би унаж тусаж ойчих гээд
Чамаас чанга зуурч байна.

Чи гандаж гундах гээд
Би чамайг үдэж өгөх хэрэгтэй байна
Чи дэвж дэлбээлж нисээд
Би гар сарвайн живж байна.


За тэгээд инээж дууссан бол гуниг нь бас шавхагдаа байлгүй. Наадам ч шувтарч байх шиг. Хөдөө талаар хүмүүс унтаж байгаа байх даа. Тэнгэрт нь од гялбаад л. Хотод харин хоосон байна аа. Тэд ч бас зугаалаад одсон бололтой.

__________________________________

Hanper

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....