Skip to main content

Анахай

Анахай охинд дурлачих шиг бололтой
Алгын чинээ зүрх минь
Аянга шиг ниргээд болохгүй нь
Атганд багтахаа байжээ.

Эзэн нь болсон тэр
Энгэртээ тэврээд алхдаг болов уу
Энд, тэнд тавьчхаад
Инээгээд л суужийдаг юм уу

Надад олдохгүй байсан цаг
Нэг, нэгээрээ нарнаас гэтнэ
Намайг гэхгүй тэр цаг
Нэрийн сонсоод л мөлхөөд ирнэ.

Өөрөө би өгциймүү
Өөрөө тэр авчхав уу
Өөдөс л үлдсэн бололтой
Өөр зүйлст хангалттай, энэ!

Comments