Skip to main content

Дэвтрийн дундаас

Бичих юм аа мэдэж байгаа боловч хэтэрхий том юм шиг санагдаад хойш тавьсаар. Өчигдөр арай ч ингэж цалгардана гэж юу байхав гээд суусан боловч болж өгсөнгүй. Арга ядсан би дэвтрээ дэлгэн суулаа. Өөр хоорондоо уялдаатай дараалж уншигдах ёстой юм болов уу? Хамаагүй байж магадгүй гэхдээ нэг нэгээсээ үндэслэж салаалсан нь лавтай. Уул нь тэгж байгаад болий гэж бодож байсан боловч одоо л бичихгүй бол хэзээ ч оруулахгүй юм шиг санагдав.

Бэлэг:
Ягаан туузаар бэлэг сүлжив
Яарах хосууд урд хойгуур холхино
Чимэг болгож шигтгээ наав
Чимээгүйхэн харц нэг нэгнээ олно.

Урсах шатаар уруудан явав
Ургах сэтгэл нүдэнд нь үсрээд л
Хойд хаалгаар гараад алхлаа
Хонгор шивнээ агаар чимнэ.

Бэлэг эзнээ хүлээн өрөөний буланд
Бэлзэг ядам хүлээн шилэн хоргонд
Сэтгэл баглаанд тайван нойрсоно
Сэтгэлт хоёр биеэсээ тэврэн таатай нойрсоно.

Өөдөс:
Би өчигдрийг санаж байна
Уржигдрыг умартаж
Ухаан минь саруул атлаа
Бүдэг бадаг тортогт автжээ.

Би маргаашийг мэдэж байвч
Нөгөөдрийг гадарлахгүй
Нийгэм бахь байдгаараа юм шиг мөртөө
Балга. атга буян хураажээ.

Мануухай:
Шагай хаяж өссөн би
Шинэ хуучин ялгахгүй тоглоно.
Гар дамжиж өссөн юм болохоор
Газар сөхөрсөн ч өргөөд босгоно.

Өөрөө хөгширч үү гэтэл
Ах минь өтөлжээ,
Эгч минь бууралтаж
Дүү нар ч өлмийгөө өргөхөө байж.

Аавдаа би балчир
Ээхдээ би нярай
Өрөөлд би ах
Өөрөө би мануухай.

Үл бүтэх:
Сэтгэлд атгагдсан гар
Миний дэргэд алхана
Намайг хаая нэг мөргөнө
Хурууд минь атигар хэвээр

Зүрхэнд буусан дүр
Өөдөөс хараад сууна
Урам өгч үе, үе мишээнэ
Зориг минь ширээний ард

Бодолд үерлэх дурсамж
Одод доор зогсоно
Хийслээ шүү гээд ширтэнэ
Мэхийн ёслоод үдэж өгнө би.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....