Зарим даа шүлгээсээ оруулъя гэхээр оруулчихсан ч юм шиг. Бичье гэхээр биччихсэн ч юм шиг. Өөртөө итгэж ядан баахан шалгана. Би бичээгүй ч өөр хүн бичсэн мөрд байх вий дээ. Хорон санаанаас бус харанхуй мунхгаас минь болсон буй за. Дээр үед бичиж байсан, саяхан бичиж байсан ялгаагүй шүлэг бүр минь нэг л хөшүүн санагдана. Эвсэлтэй хүн биш бололтой. Уян сэтгэл алга юм болов уу? Уянгалуулаад л уяраагаад байдаг хүн байсан бол алдар нэр минь мандсан байх биз ээ. Дээр үе шиг байгаад хайрын шүлэг бичээд л болчихдог бол гэж бодовч худлаа л байх даа. Газарт хэвтэр зурвасаа түүгээд л өвөртлөх буй за.
Яалтай ч билээ!?
Ахх, бүсгүй! би кино үзэх гэж ирсиймсан
Аяа! чи кинонд юунд ингэж гангалж ирнэ?
Анхаарал минь чам дээр төвлөрчхөөд
Аниргүй, харанхуйд бүүдийх чам руу ширтэнэ.
Дэргэд чинь суух залуу ажигч үгүй
Дэлгэц рүү гөлийгөөд суучих юм,
Тэгээд чамайг гуниглахыг ажихгүй мөртөө
Тэвэрч суучхаад надад ч харуулахгүй
Харц чинь надтай тулгарахад
Харин би ичингүйрч орхиод
Хачин ёозгүй инээх аядаад
Хараа шилжүүлэн дэлгэц ширтэв,
Удаан тэсэлгүй эргээд харахад
Уруулд чинь мишээл тодрох шиг болоод
Урагшаа харан чи суулаа
Урагшгүй залуу анзаарсан янзгүй, киногоо үзсээр
Гэрэл асаж хүмүүс гарцгаана
Гарах аядаж чамайг харзнана
Гараас нь атгаад авч одлоо, өнөөх залуу
Гунигтай харц чулуудчихаад, яваад өглөө чи.
_________________________________
2009.11.22
Одохоос айсан аялгуу
Хөгжмөө асаагаад, гэрлээ унтраан
Хоёр нүдээ аажуухан анин хэвтлээ
Сэтгэл гэгэлзүүлсэн уянгын дуунд уусаад
Хорвоо ертөнцийг мартаж орхиод
Хөгжмийн аясаар урсана
Дууны нүдээр хорвоог тольдож
Хоёр нүд өөд огшин нулимсаа хорилгүй
Хөндий дотроос гарах сэтгэлийг ажна
Одоо харин өөртөө иргэж ирээд
Хормын өмнө гарсан аялгууг
Холдон одохоос өмнө ахиж тавья
___________________________
2009.11.29
Хэлтэрхий
Хайр хайгаад
Хагархайг олов.
Эвлүүлж тавиад
Алгаа тосов.
Эзэнтэй байж
Эрхгүй байж.
____________________________
Өдөр нь үл мэдэгдэх.
Зүүд биш байж
Нэг өдөр би аялалд гарав.
Хачин их ядарч
Үнэхээр их цуцлаа.
Харин тэгтэл бүгд
Зүүд байжээ.
Ядарсан эцсэн,
Ангасан цангасан
Хуурамчаас хуурамч байж.
Өөр өдөр цэцэрлэгээр зугаалав.
Үзэсгэлэнт цэцгүүд,
Эргэлдсэн эрвээхэйнүүд
Зүүд гээд тоосонгүй.
Дараа нь харамслаа
Зүүд биш байж.
Өнгөрсөнд шанaлаад
Зүүдлэхийг хүсээд яах вэ дээ...
_______________________________
2011.01.05
Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...
Comments
Post a Comment