Skip to main content

Тэнэмэл & Пянз

Гунигтай эсвэл сэтгэлд гэмтэй зүйлс уншихад төвөгтэй. Өдөржин ажил дээрээ толгой гашилгаж ирчхээд орой ирээд зүгээр л суумаар санагдана. Гуниглахгүй, бухимдахгүй. Болж өгвөл инээгээд хөхрөөд болохооргүй бол нэг л хэвийн энгийнээр орондоо орохыг хүснэ. Тэгсэн атлаа өөдрөг, гэгээлэг юм бичиж чадахгүй. Хэн ч сөрөг байж чадна эерэг байх хэцүү гэдэг үнэний хувьтай буй за. Гунигтай юм шиг санагдаж магадгүй зүйлс уншмааргүй байвал доорх хоёр шүлэг тохиромжгүй байх шүү. Өмнө нь санууллаа шүү.

Тэнэмэл:

Тэнэмэл жаал хотоор бадарчилна
Бадар гуйн гудамжаар бүлтэлзэнэ
Бүлтгэр нүд нулимстай тормолзоно
Торомгор мэлмий гунигтай ширтэнэ

Хүнхгэр зовхи хөхрөн үзэгдэнэ
Үзсэн бүхэн алсуур даялна
Дайсан мэт гэтэн дутаана
Дутуу юмс зүрхийг дарна.

Ширүүн харц зүсэн өнгөрөхөд
Шилэн хүүхэлдэй шивнэлдэн зөрөхөд
Шаналал болгон нуруунд авирч
Шулуун уруул гэдийн мишээнэ.

Шөнийн зүүд шиг хоосон
Ширмэн ходоод нь хонхолзож
Шаржигнах торон уут хий
Шижир сажар салхинд намилзана

Үдшийн наранд зэрэглээ ургана
Ургамал ногоо салхинд найгана
Найдвар хомс итгэл бөхнө
Бөгтийх нуруу улам ургана.

Одод түгэхэд гэрийн тэртээ
Тэргэл сар уралдан нахиална
Нахиа баймаар хүний үр
Үржилгүй оромждоо атийн нойрсоно.



Пянз:

Намайг үхээр чи бүжиглэнэ
Уянгын дуу тавьчхаад ганцаараа бүжнэ
Үхэл чамайг аваагүйд гомдох ч
Чи баяр хөөртэй бүжиглэсээр л.
Авсан дотроо би амар амгалан хэвтэхэд
Амьдралд чи зовлон дотроо төөрнө,
Газар самардаж, мөргөж, сөгдөнө.
Уйлж дуулсан ч арга үгүй, чи бас л үхнэ!
Тэгэхэд чинь хэн нэгэн уйлах л болно
Булшийг чинь норгож, цэцэг ургуулна.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...