Skip to main content

Нээлттэй нууц

Би өөрийгөө бол шүлэг бичиж чаддаг гэж боддоггүй юм. Тэр нь тэгэхдээ шүлгээс өөр юм болохоор биччихдэг гэсэн үг биш шүү. Аль алийг нь мэдэхгүй ч гэсэн шүлэг бол хэцүү. Би өөрөө хүртэл шүлэг сонирхож бараг уншдаггүй. Тэгэхдээ л хааяа нэг шүлэг бичих нь хэрэгтэй юм шиг. Sara Teasdale гээд миний бараг ганц уншдаг яруу найрагч. Тэгээд тэрний хамгийн дуртай шүлэг минь.

The Look
By Sara Teasdale

Strephon kissed me in the spring,
Robin in the fall,
But Colin only looked at me
And never kissed at all.

Strephon's kiss was lost in jest,
Robin's lost in play,
But the kiss in Colin's eyes
Haunts me night and day.

Энэ шиг л ганц шүлэг үлдээчих юм бол болоод явчих юм шиг санагдаад тэгдэг юм болов уу? Тэгээд гэхдээ шүлгээ хүнд уншуулахаас ер нь ичээд байдаг. Аймаар олон муу юмнууд байгаа. Хааяа нэг зүгээр сэмээрхэн сэмээрхэн арай гайгүй гэж бодсоныгоо энд тэнд шургуулж магтуулах гэж оролддог байх.

Үдээс хойш

Нар, Сар нэртэнгүүд мартахад хэцүү
Өдөр шөнөгүй нүдэнд харагдаад
Цэцэг, Навч болохоор болзоход төвөгтэй
Хатаад шарлаад гандчих гээд байх шиг
Дулмаа, Янжмаа нар ч зовлонтой
Лам нар харахаар нүд хорсоод
Халиунаа, Ариунаа бүгдээрээ
Хайр даадаггүй өөдгүй амьтад

Энэ яахав ингээд дуусчхаж байгаа юм. Хүн болгоныг харааж байгаа юм биш шүү. Зүгээр л шаналсан хүмүүс ингэдэг байхдаа гээд. Тэгээд бас дуусгаж чадахгүй үлдээсэн зүйл байна аа. Жишээ нь:

Сануулга

Хэтээсээ би санаа зовомхой
Харьцахад хэцүү тойруу яриатай
Шаналж дуусаад дуугаа хураачихдаг
Шантраад ирэхээрээ зугтаад явчихна.

Бодолдоо дарагдаад шийдэх зориггүй
Б
Сэтгэл ойлгохгүй хөлдүү талдаа
С

Юу байх ёстой юм мэдэхгүй. Гол нь өөрөө хэн нэгэнтэй уулзахаас өмнө сануулга болгож хэлэх гээд байгаа юм шиг байгаа юм. Муу болгоноо хэлээд байхаар ямар л өөд байх билээ. Магтаж таашааснаар сүүлд нь дөрвөн мөр нэмэх хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ энэ миний тухай байх уу? тэрний тухай байх уу? тэр нь хэн бэ?

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...