Skip to main content

Эцсийн хүсэл

Цус сорогчийн эцсийн хүсэл
Нэг сарнайн амьдралд шингэжээ.
Үхэлгүй тасарсан тэр л
Час улаан сарнайд!

Мөнхийн амьдралд нь
Дурлал гэж байсангүй,
Мөрөөдөж ч болохгүй
Хориотой хараал.
Хайр дурлал цэвэр ариун
Хэмээгдэж алдарших тул
Харин ч тэрийг нэг
Хорьдог байжээ...
Бүхнийг хаман одох
Далайн давлагаа хэмээнэ.
Бүгдийг ялгалгүй дуслах
Дөлгөөн бороо гэнэ.

Анхны харцаар л түүнд
Эргэж буцалтгүй дурлаад
Цус сорогч сэтгэлээ тарчилгав.
Мөнхийн амьдрал!? Үл мэдэх хайр!?
Ад зэтгэрт зүрх нь
Цус нэхэн шаналгана
Хөндий хоосон зүрх нь
Хайр хүсэн хашхична.
Нэг нь үхэл, нөгөө нь ...
Эсрэг, тэсрэг тэрсэлдэнэ!
Үзэн ядан зугтах ч
Өөрийн эрхгүй зүүдэлнэ.

Хорсож бухимдсан цус сорогч
Тэр л үзэсгэлэнт сарнайг
Хороож устгахыг хүсэв.
Цусыг нь шимж хараахаар болов.
Урдаа зогсох үзэсгэлэнд
Халдаж даанч чадсангүй!
Аз жаргал инээмсэглэх ч
Гуниг түүнийг ширтэнэ.

Эргэлзээ бүхэн ард хоцров.
Амьдрал ч гэсэн тэртээд үлдэв.
Эцсийн хүсэл нь сарнайд үлдэж,
Сүүлчийн амь нь урууланд уусав.

Comments

  1. Хэрвээ би цус сорогч болоод хүнд дурлавал адилхан цус сорогч болгоод үүрд хамт амьдрах байсан

    ReplyDelete
    Replies
    1. Ганцаараа үүрд амьдрах хэцүү байх гэж бодож байгаа болохоор өөр нэг хүнтэй үүрд амьдрах бүүр хэцүү байх аа. Хэдэн зуун жилийн дараа харахаар л нүд хорсоод байх байх. Ядаж байхад нар үзэж чадахгүй. Харанхуй шөнө харах хүн өөр байхгүй.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...