Эмгэн хумс их л тайвуу уужуу. Амьтад яагаад ийм тайван байдагыг нь асуухад "Бушуу туулай борвиндоо баастай" эсвэл "Яарвал даарна" гэж л хэлнэ. Бусад ч үл үг сөргөн толгой дохино. Нэг өглөө эмгэн хумс их дуу чимээнд цочин сэрээд аажуухан өндийн гадагш харвал амьтад цөмөөрөө тэнгисийн эрэгрүү шаагидахыг хараад цонхоо нээн юунд хаашаа ингэж яарна вэ? гэвэл дээгүүр нь нисэж явсан тогоруу чи сонсоогүй юм уу? их үер буух гэж байна. Тэнгисийн эрэгт түрүүлж очсон амьтадын хамгийн эхний нэг нэг хосыг аврана гэж байна бусад нь үерт автах нь гэсээр нисэн одлоо. Энэ удаа эмгэн хумс амьдралдаа яарч үзээгүйгээрээ яаран хамаг байдагаараа урагш тэмүүлэвч мөн л урьдын адил удаанаар урагшилна. Бие эрхтэн нь аль хэдийнээ нам тайван байдалдаа дасжээ. Аяа! туулай баастай ч гэсэн амьд үлдэх нь гэсээр тэр урагш зүтгэсээр. Зүтгэж зүтгэж үүдэн дээрээ ирэхэд цувааны сүүлч болох яст мэлхий, жаран хөлт этэр яг хажуугаар нь зөрж таарлаа. Эмгэн хумс ч тэд нартай нийлэн гүйв. Гэвч зам нь амьтадын...
Минийх ... Тэгээд таных :Д