Skip to main content

#13. Эмгэн хумс

Эмгэн хумс их л тайвуу уужуу. Амьтад яагаад ийм тайван байдагыг нь асуухад "Бушуу туулай борвиндоо баастай" эсвэл "Яарвал даарна" гэж л хэлнэ. Бусад ч үл үг сөргөн толгой дохино. Нэг өглөө эмгэн хумс их дуу чимээнд цочин сэрээд аажуухан өндийн гадагш харвал амьтад цөмөөрөө тэнгисийн эрэгрүү шаагидахыг хараад цонхоо нээн юунд хаашаа ингэж яарна вэ? гэвэл дээгүүр нь нисэж явсан тогоруу чи сонсоогүй юм уу? их үер буух гэж байна. Тэнгисийн эрэгт түрүүлж очсон амьтадын хамгийн эхний нэг нэг хосыг аврана гэж байна бусад нь үерт автах нь гэсээр нисэн одлоо. Энэ удаа эмгэн хумс амьдралдаа яарч үзээгүйгээрээ яаран хамаг байдагаараа урагш тэмүүлэвч мөн л урьдын адил удаанаар урагшилна. Бие эрхтэн нь аль хэдийнээ нам тайван байдалдаа дасжээ.
Аяа! туулай баастай ч гэсэн амьд үлдэх нь гэсээр тэр урагш зүтгэсээр. Зүтгэж зүтгэж үүдэн дээрээ ирэхэд цувааны сүүлч болох яст мэлхий, жаран хөлт этэр яг хажуугаар нь зөрж таарлаа. Эмгэн хумс ч тэд нартай нийлэн гүйв. Гэвч зам нь амьтадын цогцосоор дүүрсэн учир явахад их л хэцүү ажээ. Бороо орж эхэлсэнд цувааны сүүлчийн амьтад улам л сандарцгааж эхэллээ. Одоо тэнгисийн эрэг хүртэлх зай улам л бэрх болсоор. Амьд үлдэх гэсэн амьтад хоорондоо алалцана. Эмгэн хумс хүртэл хэд хэдэн удаа ширүүн мөргөлдөөд амжив. Бороо ширүүссээр л. Одоо тэр явж чадахаа байжээ. Түүнээс залуу эмгэн хумс түүнийг ганц л мөргөлтөөр унагааж орхиж.
Эмгэн хумс дээш харан хэвтэнэ. Нүүрэн дээр нь бороон дусалууд зогсоо зайгүй шаагина. Ингэж үхэхээ мэдсэн бол юунд ингэж зүтгэх билээ хэмээн уртаар амьсгаа аваад эмгэн хумс үхэлрүүгээ аажуухан харьлаа.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....