Нэг шоргоолж байж л дээ, хэхэ тэгээд бяцхан ч гэсэн зүрхтэйн болохоороо Саранд татагдаад жаргаад явчихна гээл дагаал гүйгээл байж, гүйгээл байж. Тэгээл алдахгүйн тулд бүхийл чадалаараа гүйгээл байж. Нэг өдөр Саранд анхаарлаа хандуулж гүйж яваад хүнд гишгүүлээд хөл нь гэмтчихэж тэгээд хэдий холдмооргүй байсан ч ямар ч аргагүй хэвтээд л хоцоржээ. Одоо яанадаа гээл хэвтээд байж тэгсэн маргааш орой нь Сар ахиал мандаж шоргоолж ямар их баярласан гээч даанч Сар ахиал жаргаж гэхдээ ахиал холоо хол баруун тийшээ жаргажээ ахиад хэзээ ирэхийг нь шоргоолж даанч мэдэхгүй учираас араас нь гүйхийг хүснэ, ядарч унталаа цөхөртөлөө...үнэндээ шоргоолж хөлөө чирээд урагшалсаар байлаа. Шоргоолж унтаж унтаж өглөө сэрлээ. Нар аль хэдийнээ мандчихаж. Хөл нь өвдсөн хэвээр л. Сар аль хэдийнээ дэлхийн нөгөө захад гарчиж. Хүлээхүү, араас нь явахуу. Бяцхан шоргоолжны хувьд хагас өдөр их хугацаа. Гэхдээ шоргоолж бас л айж байлаа хэрвээ, Сар ахиж мандахгуй өдөр хэвээрээ л байгад байвал яанаа гэж. Бяцхан шоргоолж амьдралдаа хэдэн өдөр шөнийг өнгөрөөхөө даанч мэдэхгүй, энэ л түүний амьдралыг аймшигтай болгоно. Хүний л адил шүү дээ гэхдээ хөөрхий үнэндээ заримдаа үхмээр санагдана энэ бүх зовлон шаналалаасаа салахийн тулд. Гэвч амьдралийн сайхан зүйлс өөрийг нь эзэмдээд тавихгүй. Эсвэл айсан ч байж магад. Шоргоолж урагшилсаар л ... үдэш болж бүрий боллоо...Замийн турш шоргоолж урьд шөнийнхөө зүүдийг бодон явлаа. Сэрэх үед нь Сар хажууд нь байсанд баярлаал ура хашгирах гэтэл өглөөний шүүдэр дээр нь унаад сэрээчихлээ. Сайхан бүхэн нь амтат зүүд байсанд урамгүйхэн буцаад хэвтлээ. Ахиал Сар хажууд нь ирлээ энэ үед жинхэнэ үү!? зүүд үү!? гэж эргэлзээд хэсэг азнав. Аажуухан баруун тийш нүүнэ жинхэнэ байна гээл орилох гэтэл мандаж буй нарны туяа нүүрэн дээр нь тусаад сэрчихлээ. Сайхан ч гэмэр таагүй ч гэмэр зүүдэндээ урамгүйхэн хөдлөхөөр зэхлээ.
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...
Шоргоолж хүртэл хүссэн зүйлээ авч чадна гэж найдаад л, хошгироод л хааяа урам хугараад л тэгэнгүүтүү толгой өндийгөөд л дахиад л найдаад л, өөр зүйл анзаарах завгүй нөгөөдөхдөө улайраал явах юм даа... уул нь ямар нэг зүйлд улайрахгүй, тачаалдахгүй, урдахаа хийнгээ хажуудахаа сонирхоод л явбал бие болон сэтгэл амар баймаар юм шиг санагддийн, жаахан дайчин биш л юм гэхдээ л тайван амгалан амьдрал, даан ч би ч гэсэн энэ шоргоолж шиг... энэ түүхийг чинь уншаад ийм л юм бодогдлоо шдээ, би санааг чинь зөв ойлгожуу.... , гэхдээ чөлөөт байх л даа тэ, хүн хүссэнээрээ ойлгож, нэгийг бодож нөгөөг санаж болно байхаа тэ, эсвэл зүгээр элдэв юм бодолгүй сонирхолтой, этгээд, тогтсоноос гадуур зүйл уншиж стрэссээ тайлах :)
ReplyDelete