Skip to main content

#1. Жоом

Хөгшин сохор жоом , залуу хүчтэй жоомыг бараадан хоолныхоо цагаар ширээн дээр мартаж орхисон бялуун дээр найрлаж байтал гэрэл тор хийн дуугарлаа. Залуу жоомны соргогыг ашиглаж эртхэн нуугдаж амжсандаа, арай чүү амьсгаагаа даран зогсох хөгшин жоом ч дотороо баяртай байв. Удалгүй гэрэл ахиж унтрахад залуу жоом ухасхын амтат олзруугаа тэмүүлэхэд хөгшин сохор жоом нэг хөлөөс нь татан байж " Хүү минь битгий яв, олон цаг амьдарсан миний үгийг сонс түр хүлээ" гэсэн боловч залуу жоом эрч хүчиндээ бардан. Зүгээр нэг зугтаж чадсан хоёр зугтаж чадна, тэглээ ч гэрэл унтраад хүмүүс явтсан гээд урагш тэмүүллээ. Хөгшин жоом хичнээнэ ятгаад ч дийлсэнгүй, гэхдээ өөрөө түүнийг дагаж ч гарсангүй. Буцаж нүхэндээ ороод залбиран суулаа. Төд удалгуй гэрэл тор хийн дуугараад...АААААА гээд чимээ тасарлаа.

Comments

  1. Ёстой гоё шүү, унших сонирхолтой ,сонин, амтанд нь автмаар блогтой болчихлоо!, баярлалаа гэж үнэхээр хэлмээр байнаа...:)

    Энэ жоомны түүхийг уншихаар жаахан байхдаа амьдардаг байсан Дарханы гэрийн маань жоомнууд санаанд орсон шүү, гал тогооны гэрлээ асаахаар хоолны ширээн дээр найрлаж байсан жоомнууд тал тал тийшээ надаас айгаад л алга болно...хэрэв тэд намайг өөрсдөөс нь үхтлээ айдаг болохоор гал тогоо руу ганцаараа орохоос аймаар зүрхшээж, таавчик энээ тэрээ барьж ордогийг маань мэдсэн бол тэд маниасаа айхаа больж хамт найрлахаас өөр аргагүй болох байсан байх даа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...