Skip to main content

#4. Зөгий

Нар хурцаар шарж халуу төөнөөд залхуутай өдөр байлаа. Зөгий цэцэг цэцэг дамжин үр идэж бал цуглуулаxыг хичээнэ. Нэг цэцгэн дээр очтол тэнд бараг юу ч байсангүй бага зэрэг эргэлдэж байгаад зөгий явах гэтэл цэцэг: тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий өдөрийн халуунд түүрсэн дээр нь олигтой юм олж чадаагүйдээ чадахгүй ээ!! гэчихээд нисээд явчихлаа. Дараагын цэцэг дээр очоод мөн л урьдын адил ажлав. Өнөөх цэцэг мөн л тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий дандаа хийдэг шигээ бага зэрэгийг үүрээд явах гэсэн ээ гэнэт үгүй гэж хэлчихээд нисээд явчихлаа. Одоо тэр тоосонцоргүй нисэх ямар амар ямар сайханг мэддэг болсон ахиж хэзээ ч тоосонцор үүрч өөрийгөө зовоохгүй.
Нар шингэж үдэж боллоо. Зөгийнүүд үүрэндээ буцаж ирэх үед бүгд л маш их ядарсан харагдана. Харин нөгөө зөгий л бусадаас цоглог байсанд бусад зөгийнүүд учирыг гайхан асуулаа. Нөгөө зөгий ч бүгдийг хэлж шинэ зүйл олж мэдсэндээ их л сайрхана. Маргааш нь бүгд л ер нь яагаад болохгүй гэж хэмээн өнөөх зөгийг дуриаж үзлээ үнэхээр сайхан байлаа. Нисэх нь урьд урьдаас хөнгөн сайихан мэт санагдана. Цэцэгс чимээгүйхэн санаа алдаж үүрээр шүүдэр буулган уйлцгаана.
Энэ уянзаараа жил өнгөрлөө. Өвөл болж ичээндээ орсон зөгий нар их л баяртай байлаа. Учир нь энэ жил хамгаас амар жил байсан үүнээс хойш дандаа ийм байх болно.
Өвөл ч дуусаж хавар болсоны дохио болгон шувууд зөгийн үүрэн дээгүүр шулганалдана. Зөгийнүүд хөөр баясал дүүрэн үүрээнээсээ нисэцгээлээ гэвч бүгд гэнэт зог тусан зогсоцгоов. Хув хуурай хоосон тал өмнө нь цэлийнэ. Цэцэгс цэцэгс хааччихав.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...