2022 он дуусах гэж байна. Би төрөөд нэлээд удчихаж. Чингис хаан мэндлээд өчнөөн жил болчихсон. Есүс ирээд л тоолж эхэлсэн дэг. Арай өөрөөр тоолдог цагаар шинэ жил нь болоогүй байдаг. Би насаа нэмэх үү? Билгийн тооллыг нь хүлээх үү? Аргаар нь нэмбэл ашигтай л даа. Нэг насаар мөнхөд залуу явна. Эхийн хэвлийд нэг жил орчим юу ч бодож амьдарсан юм байгаа юм. Эрхэлсээр байгаад л таарсан биз. За тэгээд арван жилд Ленин багшийн заасан замаар явах гэж жоохон үзсэн юм болуу даа. Бусад үед нь эцэг, эхийн мөрийг л дагалаа. Сайн л явж байх шиг байна. Алдас болоод заяа минь гомдох вий дээ. Сайхан амьдарч байна аа. Сэмээрхэн дээ гэвэл өөр нэмж хүсмээр зүйлс мэр сэр байгаад л байгаа шүү. Төөрөг жоохон чихээ дарчихвал баярлахаар л байна. Бага байхад өвөөгийнд очоод. Өвөө их л сүртэй мундаг өвлийн өвгөний хувцас өмсөж байгаад хүүхэд бүрт бэлэг тараадаг байв. Одоо ч гэсэн тарааж байгаа л даа. Би л авахаа больчихсон болохоос биш. Тэнд дундаас юу авч байсан аа сайн санадаггүй юм. Бодвол чихэр жимс л авч б...
Минийх ... Тэгээд таных :Д