Skip to main content

Ном болоод ноорог

Шөнө дуусах гээд нойр хүрч сууна. Юүтүбээр сонин дуу явна. Юу гэж ч дуулаад байгаа юм мэдэхгүй байна. Сонсмоор байгаа дуугаа сонсдоггүй юм уу? гэж зарим нь бодож болох юм. Мэдэхгүй энэ дууг л сонсмоор байсан юм болов уу? Яагаад унтахгүй харанхуй шөнө юу хийгээд байдаг байна вэ? Мэдэхгүй юм даа. Мэдэх юм их ховор байх шиг.

Шинэ он гарах гээд энэ жил уншсан номуудаа бодож үзлээ. Бараг уншсан номоороо энэ жил өөрөө юу хийсэн бэ гэдгээ дүгнэж болохоор юм шиг харагдах юм. Эсвэл эдгээр номууд нь дурсамжтай сүлжилдсэнээс болсон байж болох. Жил болгон 52р ном унших зорилго тавьдаг ч гэсэн биелүүлж байсан удаа байдаг юм болов уу? Жоохон байхад Монгол номууд уншдаг байх үед л амждаг байсан байх л даа. Шөнөжин уншаад өдөр нь зүгээр яваад байдаг дээрээс нь дундаж номыг 3-4н цагийн хооронд уншаад дуусчихна. Тийм болохоор энгийн бараг хоёр ном өдөрт уншчихна. Тэгсэн атлаа хичээл дээр чангаар уншихдаа хэзээ ч 100-с дээш уншиж байгаагүй гэдгээ санадаг юм. Хамгийн дээд тал нь 99. Хоёр удаа л энд хүрч байсан байх. Монгол хэл дээр хамгийн сүүлд ямар ном уншсан гэдгээ санадаггүй. Магадгүй Уранхайн "Улаан нүдэн нулимс" гэдэг ном юм байх даа.

Энэ жил уншсан болоод уншиж байгаа номуудаас хамгийн их таалагдсан нь эсвэл сэтгэлд үлдсэн нь ном гэвэл:

1. Vegetarian by Han Kang

Нэг хүүхэн хар дарж зүүдлээд мах идэж чадахгүй болчихно. Цагаан хоолтон болох шийдвэр нь өөрт нь болоод амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа нь гардаг гэх юм уу? Эхдээ эхний хэсэг нь бодит байж байснаа сүүлийн хэсэг нь илүү хийсвэр төрөлтэй юм шиг санагдсан. Яагаад энэ ном 1т бичигдэв гэхээр хэдэн жилийн өмнө Солонгосоор ном уншъя гэж бодоод сонирхож байсан чинь хамгийн их санал болгосон ном байсан юм. Тэгээд олж уншаад явж байгаад эхний хэсгийг нь дуусаад киндле эвдчихсэн болохоор тэгээд үргэлжлүүлж чадахгүй мартагдчихсан. Тэгсэн ч гол дүрийн эмэгтэй нэг л өрөвдөлтэй санагдана. Магадгүй орчин үеийн эмэгтэй хүний нийгэм дэх байр суурийг илэрхийлэх гэсэн юм болов уу? Эсвэл зүгээр л тэр эмэгтэйн мэдрэмжийн асуудал байж болох юм. Тэгээд өнгөрсөн жил арай гэж шинэ киндли захиж авлаа. Аваад хамгийн эхэнд уншсан ном юм болов уу? Дуусаад юу гэж бодсон бэ гэхээр зүгээр л яг бороо орохын өмнө үед гадаа алхмаар санагдсан гэх юм уу? Магадгүй мод болохыг хүсээ биз ээ.

2. Witches Abroad by Terry Pratchett

Terry Pratchett бол миний хамгийн дуртай зохиолчдын нэг. Магадгүй хамгийн дуртай минь ч байж магадгүй. Түүний Discworld - той нь анх Tiffany Aching гээд хүүхдийн номуудаар нь танилцаж билээ. Нийт энэ ертөнц нь 41н номоос бүтнэ. Үүнээс би 20 орчмыг нь уншчихсан байгаа юм уу? Миний бодлоор миний хүсээд байгаа номуудыг биччихсэн хүн юм болов уу? Би хэрвээ ямар номын зохиолч болмоор байна гэвэл түүний номуудыг л заах байх даа.

Энэ ном дээр гурван ахмад шуламс нэг залуу шуламсыг хүлээн авч түүнд зааж сургах шаардлагатай болно. Өнөөх охин яахав залуу юм болохоор өөрийнхөөрөө амьдрахыг хүснэ. Шулам гэхээрээ заавал өмнө заасан, сурсан шиг нь байх ёсгүй гэсэн үзэлтэй. Тэгж бодож байгаа болохоороо ч тэр шулам болохоор сонгогдсон байж магадгүй. Гэхдээ энд гарч байгаа шуламсууд муу тал биш, сайн тал ч биш. Шулмын тал гэх юм уу!? Юу байх ёстой. Яаж байх ёстой гэдгийг аргадах гэж болохгүй бол загнах гэж байдаг хүмүүс ч юм уу?

3. Unknown Market Wizards by Jack D.Schwager

Энэ ном мөн л Market Wizards гэсэн цувралыг нэг хэсэг. Хөрөнгө оруулагч нарын ярилцлага гэх үү муу. Би арван жилд байхдаа л хувьцаа этэр сонирхдог байлаа. Тэр үед одоогийн шиг хүссэн үедээ хувьцааны үнэ харж, дуртай үедээ авч чадахгүй. Өдрийн сонин дээр гардаг байсан шиг санагдана. Авах гэхээр авч чадахгүй. Ямар хүн нь авдаг байсан гэдгийг ч сайн мэдэхгүй байна. Хоёр удаа асуух гэж хөрөнгийн биржийн барилга уруу ороод загнуулаад гарч байсан юм санагдана. Эсвэл загнуулахаасаа айгаад асуугаагүй гэдгээ тэгж санаж байж ч болох юм.

Тэрнээс хойш яг хорин жил өнгөрчхөж. Тэр үед байснаасаа олон жил амьдарсан байх юм. Тэгээд яахав эдийн засаг этэр сонирхдог байсан болохоор тэрэнтэй холбоотой номуудаас уншиж байгаад санамсаргүй олж уншсан байх даа. Санаатай байж ч магадгүй бодвол шилдэг ном этэр гэж хайж байгаад л олж уншсан байхдаа. Гэхдээ тэдгээр хүмүүсийн яриаг уншаад шилдэг хөрөнгө оруулагч болохгүй нь тодорхой. Гол нь тэд нарын сэтгэл зүйн төлөвийг сайн ойлгох хэрэгтэй юм болов уу?


За тэгээд тодорхой байж магадгүй. Би номоос гадна манга унших дуртай. Японы зурагт ном л юм даа. Ялгаагүй ном болохоор тодотгож хэлэх шаардлага байсан ч юм уу? үгүй ч юм уу? Хараад байхад энэ удаагийн бичлэг их л олон асуултын тэмдэгтэй болж байх шиг байна даа. Он, оны төгсгөлд хүмүүс бодож дурсдагт байдаг юм болов уу? За тэгээд мөн энэ жил уншсан болон уншиж байгаа манга нараасаа сонирхуулах юм бол. Аан гэхдээ жоохон буруу ярьчихлаа. Би ганц Япон гэлтгүй бүх л төрлийн комикс нарт дуртай юм байна шүү.

1. Ao Ashi bt Yuugo Kobayashi

Хөл бөмбөгч бандийн тухай зохиол. Жижиг сургуулийн ганц од тоглогч. Баг нь олигтой амжилт үзүүлдэггүй. Хүүхдүүд нь за яахав болно доо бид нар угаасаа дийлж чадахгүй гэсэн хандлагатай. Гол дүрийн хүүхэд болохоор зүгээр дуртай болохоор л тоглодог. Түүнээс биш яагаад яах гэж тоглодог нь чухал биш байсан юм болов уу? Би багадаа хөл бөмбөг тоглох дуртай байлаа. Шалтгаан нь гүйх дуртай байсан болохоороо тэр юм болов уу? Тэгээд зүгээр гүйгээд байх нь тэнэг болохоор бөмбөг хөөж гүйхэд илүү дуртай байсан байж магадгүй. Гэхдээ сайн бол байгаагүй ээ. Яагаад ч юм бэ!? тоглох боломж гардаггүй байсан юм. Тийм болохоороо үзэх тийм дуртай биш гэх юм уу? Атаархах сэтгэгдэл төрдөг байж магадгүй. Би эд нарын оронд байсан бол тоглох байсан даа гэж боддог юм болов уу? гэхдээ тэр бол зүгээр л хий бодол л доо. Тэрийгээ мэддэг боловч түүнийг засах гэж ямар нэг арга хэмжээ авдаггүй минь миний буруу байх. Сая дэлхийн аварга ч болж дуусав. Би үзсэнгүй. Катарыг эсэргүүцэж байгаа минь тэр.

За зохиолдоо эргээд орвол гол дүрийн бандийг нэг том багийн дасгалжуулагч олж хараад багтаа урина. Шинэ багт ирээд нөгөө жаал чинь өөрийнх нь ур чадвартай хүүхдүүд хэчнээн олон байдгийг анзаарна. Мөн өөрөө ямар нэг зорилго байхгүй тоглож байсан гэдгээ ч гэсэн ойлгоно. Эцэст нь өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хамгийн эцсийн зорилго нь юу вэ? Мэргэжлийн тамирчин болох? Европт тоглох? Дэлхийн хэмжээний тоглогч болох? Гол нь дуусаагүй үргэлжилж байгаа болохоор эцэст нь хэр таалагдахыг мэдэхгүй л байна.

2. Chi no Wadachi by Oshimi Shuuzoi

Энэнд дуртай гэхэд бол хэцүү. Тэгсэн атлаа уншмаар, яаж дуусахыг нь мэдмээр байгаа зохиол гэх юм уу? Нэг талаас харах юм бол East of Eden by John Steinbeck тэй жоохон төстэй юм болов уу? Ээжээсээ салдаггүй байсан жаал ээжийнхээ хүүхэд алахыг харчихна. Санамсаргүй тохиолдол гээд өнгөрөх гэж байтал нөгөө хүүхэд амьд гараад ээж нь албаар уул дээрээс түлхсэн гэдгийг хэлчихнэ. Тэгээд үүнээс хойших үйл явдал нь харамсалтай ч гэмээр юм шиг. Өрөвдөлтэй ч гэмээр юм шиг. Эцэг эх, үр хүүхэд хэн нь хэндээ өртэй вэ? гэсэн асуудал юм болов уу?

Хүмүүс өсгөсөн гээд л хүүхдээсээ юм шаардана. Хүүхдэд сонголт байсан уу? гэхэд хэцүү. Би нэг хүн гудамжинд явж байхад нь баахан бараа шахаад мөнгө нэхээд байвал бас л сонин байх. Хүүхэд өртэй болохоороо биш хайртай болохоороо л өтөлсөн хойноо халамжилдаг байх ёстой юм болов уу? Гол нь хүүхэд болгон адилхан аз жаргалтай биш. Тэр нь заримдаа эцэг, эхээс нь болно. Заримдаа ээж, аав нь хэдий хичээсэн ч нөхцөл байдал тийм байж чадахгүй. Энэ бүгдийг бүх хүн ялгаж, салгаж чаддаг болно гэдэг мэдээжээр үлгэр биз ээ. Үнэндээ ямар байх ёстой, хэрэгтэй гэдгийг сайн мэдэхгүй л байна. Уул нь ихэнх нь үр хүүхдэдээ сайн сайхнаа зориулаад. Гоё сайхан ирээдүй хүсдэг биз ээ. Гэхдээ тэр нь ганцхан өөрийнхөө хүүхдийн төлөө байгаад байдаг юм болов уу? Тийм болохоор ганц ганц хүний эрх ашиг өөр хоорондоо зөрчилдөөд байдаг байх.

3. Monstress by Marjorie Liu

Энэ бол үнэхээр гайхалтай зурагтай комикс. Магадгүй энүүгээр нэг өдөр кино, хүүхэлдэй хийх гэж оролдох л байх. Гэвч арай л барахааргүй үнэтэй болох байхдаа. Энэ зохиол дээр хараалгуулсан охины тухай гардаг гэх юм уу? Хараал нь гэхдээ алах гэж биш аврах гэж хийсэн зүйл ч юм шиг. Дуусаагүй болохоор хэлж мэдэхгүй байна даа. Зохиолын үйл явдал нь магадгүй байдаг л зүйл байж болох юм. Гэхдээ зурагтай нь бол ярих юм байхгүй ээ. Хуудас бүртээ анхаарал тавьж зурдаг нь онцгой юм болов уу? Гэхдээ бодвол комикс зурдаг хүн болгон л тэгдэг байхдаа. Тэгээд нөгөө охин амьд үлдэхийн тулд. Ээжийнхээ өшөөг авахын тулд хорвоо дэлхийгээр явж, хүн амьтантай тулалдана. Хүн амьтан гэж холбоо үг биш үнэхээр хүн болоод амьтнуудтай тулалдана. Зарим нь болохоор бүүр "хүн амьтан" гэх юм уу?


Өөр унших төрлийн зүйлс гэвэл блог болоод webseries байх юм. Гэхдээ тэдгээрээс би цөөхнийг л уншдаг болохоор шилдэг гоё гэх нь хаашаа юм бэ? Таалагдахгүй бол хаяад л уншихаа больчихдог болохоор номыг бодвол арай өөр юм шиг санагдана. Ном бол заавал дуусгах ёстой ч юм шиг. Өмнө нь би нээсэн л бол дуусгадаг байлаа. Гэхдээ нэг үгийг уншсан. Сонссон юм уу, бодож олсон ч байж болох юм.

Миний энэ хорвоод байх хугацаа тоотой. Тооцоотой. Магадгүй 60н жил. 70н жил. Тэгээд тэрнээс хэдийг нь ажиллаж, унтаж, идэж, хүмүүстэй уулзаж өнгөрүүлж байна. Тэгээд үлдсэн жоохон хугацаанд нь унших юм тоолж баршгүй их. Ийм байтал би яагаад тэр цаг хугацаагаа дэмий номд үрэх билээ. Хэтэрхий хайран биш гэж үү? Тийм болохоор ер нь одоо унших зүйлээ илүү сонгож уншдаг гэх юм уу. Жоохон байсан шигээ зогсоо зайгүй, унтах ч үгүй, идэх ч үгүй уншина гэдэг бол угаасаа худлаа зүйл болохоор тэр байхдаа. Гэхдээ тэгж уншсандаа харамсдаг зүйл бол биш шүү. Харин тэр үед тэгж уншиж чадсандаа баярладаг юм. Тэгж байж энэ их унших зүйлсийг бага ч гэсэн хумсалсан байх даа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...