Skip to main content

Зүгээр зүлгэж суухаар эдгээрийг үзээрэй.

Хүн надаас кино асуув. Бодоогүй байхад хамгийн түрүүнд толгойд орж ирдэг кино бол Японы IKIRU. 

 Гол дүрийн өвгөн хавдартай болоод амьдралын талаар боддог. Өмнө нь ажиллаад л байдаг болохоор үхлийг мартчихсан байсан байх. Үхлийг санахгүй болохоор амьдралд маргааш гэсэн үргэлж байгаа юм шиг санагдаад өнөөдөр хамаг чадлаараа ажиллаад хэцүү бүхнээ маргааш уруу түлхдэг байсан юм болов уу? Би бас өөрөө ажлаас өөр юм бараг мэддэггүй болохоор адилхан юм шиг санагддаг байж магадгүй. Тийм болохоор өрөвддөг байж магад. Буруу зөвийг нь мэдэхгүй ч гэсэн ажиллаж чадах үедээ ажиллаад л байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм болохоор амьдралгүй ажилладаг байх аа. Эсвэл зүгээр яаж амьдрахаа мэддэггүй байх болох юм. Тэгээд бодох юм бол дуртай киноноосоо сургамж авсан юм алга. Ойлгоод байгаа мөртөө хүлээж авахгүй байна. Яагаад тэр билээ?



Тэгээд тэрний дараа гээд бодохоор он цаг 1952 оноос эхэлсэн болохоороо тэр үү дараагийн кинонууд нь дандаа хуучны кинонууд байх шиг. 1957 оны 12 ууртай хүн (12 Angry Men). 

Зөв орчуулсан юм болов уу? Нээлттэй шүүх хуралд иргэдийн төлөөлөл болж суугаад шийдвэрт санал өгдөг хүмүүсийг юу гэж нэрлэдэг юм бол. Иргэний төлөөлөгч? Энэ кино дээр хүн амины хэргийн шуух хуралд оролцож буй 12 иргэний төлөөлөгчийн тухай гарна. Зарим нь шуух хурал дуусаагүй байхад шийдвэрээ гаргасан байх бол зарим нь хамгийн хялбар шийдвэрт саналаа өгөөд хурдхан явахыг хүснэ. Өөрийнх нь шийдвэрийн ард бүхэл бүтэн хүний амь амьдрал яригдаж буй гэдэгт анхаарч байгаа юм алга. Алагчилсан үзэл хүн болгонд байдаг байх. Би ч гэсэн зарим хүмүүсийг хараад л шууд дургүй хүрнэ. Түр хүн надад гэм хийгээгүй ч гэсэн би тэр хүнийг дүгнэчихнэ. Эргээд тэрэндээ санаа зовоод бодож байснаас өөр үйлдэл хийхийг хичээх үе ч бий.



Дараа нь би киног нь үзсэн үү, номыг нь уншсан уу? санадаггүй юм. Киног нь үзсэн ч бүтэн үзээгүй байх магадлалтай. Ном нь бол миний мэдэх хоёр өөр төгсгөлтэй. Америк хувилбар дээр нь сүүлийн бүлэг нь байхгүй. Зохиогч Anthony Burgess нь мөнгөний гачлантай байсан болохоор ямар ч аргаар хамаагүй зохиолоо зарах нь чухал байсан байх. Хөдөлгүүрт Жүрж (A Clockwork Orange) кино нь аль хувилбараар нь байдгийг санахгүй байгаа болохоор киног нь үзээгүй байж болох юм. 

Гэхдээ яах аргагүй тэд нарын нэг өрөөнд суугаад байдаг хэсэг санаанд буугаад байгаа юм даа. Яагаад таалагддаг гэдгийг мэдэхгүй байна. Таалагддаг гэхээсээ илүү жигшдэг юм болов уу? Тэр нь гүн сэтгэгдэл үлдээсэн болохоор хүмүүсийг надтай адилхан зүйл мэдрээсэй гэж боддог байж болов уу? 

 

 

  

 

Үүнтэй адилхан юм шиг мөртөө миний бодлоор илүү өрөвдөлтэй кино бол Америкийн Түүх Х (American History X ). 

Хүн өнгөрсөнд ямар ч байж болно. Аз нь таараад эсвэл заяа байгаад тэр хүн засарч сайжирч болох юм. Гэхдээ өнгөрсөн гай газрын гаваас гарч ирээд атгаад авахыг хэн ч мэдэхгүй. Үүний хамгийн алдартай хэсэг бол гол дүрийн залуу өөр нэг хүнийг дэвсдэг хэсэг. Анх үзээд хүн хэн нэгнийг ийм амархан, ийм ихээр үзэн ядаж болно гэж үү? гэж бодож байсан юм шиг санагдана.


 

 

Дараагаар нь 2004 оны Сэвгүй Бодлын Мөнхийн Гэгээ (Eternal Sunshine of the Spotless Mind ). 

Би хэн нэгнийг гол дүрийн залуу шиг ахин дахин хайрлаж чадах болов уу? Эсвэл өөр өөр хүн хайрлах юм болов уу? Хэн нэгэнд сайн болно. Тэгээд түүнд таалагдах гэж хичээнэ. Заримдаа тоогдоно. Заримдаа тоогдохгүй. Аль аль нь тэгсэн атлаа адилхан л үр дүнтэй. Гэхдээ үнэхээр их шаналаад тэр хүний бүх юмыг мартмаар байсан хүн байгаагүй байх аа. Бүтэлгүй байсан ч гэсэн цээж давчдаад хар туухай цээж дарсан ч өөдөс төдий дурсамжуудаа хадгалж үлдмээр санагдана.

 

Эндээс эргэж үсрээд 1995 оны Нар Мандахаас Өмнө (Before Sunrise).

Шунал тачаал, хайр дурлал хоорондоо хэр зайтай вэ? Гар гараасаа хөтлөлцөөд алхаж байдаг эд үү? Голын хоёр талд нэг нэгнээ даллаад зогсож байдаг зүйлс юм болов уу? Чи надад хайртай ч өөр хүн дурлахгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ миний хайр хэр үнэтэй вэ гэдгээс л чиний шийдвэр гарах юм болов уу? Ганц чи ч биш би бас тийм байлгүй дээ.

 

 

  

Магадгүй одоо та намайг яагаад л зүгээр кино үзэж болдоггүй юм байх гэж бодож болох юм. Би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Гэхдээ эдгээр кинонууд бүхлээрээ биш яг л нэг 5-10 секундийн зураглалаараа дурсамжид үлдсэн байгаа юм. Тийм болоод ч тэр сүүлийн үед богино хэмжээний бичлэгүүд хүмүүс илүү их үздэг болсон юм болов уу?

Хятад эсвэл Солонгос кино үздэггүй хүмүүс олон байдаг байхаа. Шалтгаан нь хүн болгонд л өөр байх. Би ч гэсэн орчин үеийн Монгол кинонууд нээх үздэггүй. Гэхдээ яахав өмнөхөө бодвол арай илүү хөгжөөд байгаа юм шиг байгаа юм. Магадгүй би үздэг бол бүүр л их хөгжих байх даа.

Өмнө ярьж байснаар үргэлжлүүлэх юм бол 2011 оны Хонгконг Зүрх Шархлуулаад Битгий Яваад Бай. ( Don't Go Breaking My Heart ) гээд кино байна. 

Хүний бодол санаа гинж шиг хэлхэлдээд л байж байдаг болохоор миний дурсамжууд ч гэсэн уялдаж боогдоод сэргээд байх шиг байна. Яг үүний өмнө ярьж байсан сэдэвтэй адилхан. Нэг доор хоёр хүн таалагдвал яах вэ гэсэн асуудал. Мэдээж нэг нь арай илүү таалагдах байх. Гэвч нөхцөл байдал тэр хүнтэй хамт байх боломжгүй байгаад байвал хүн хоёр дахитай нь аз жаргалтай байж чадах болов уу? Эсвэл бүх л амьдралынхаа турш хэрвээ тэр байсан бол гэж бодож явах болов уу? Хосын харилцаан дээр асуудал гарах бүрд тэрийгээ шийдэх талаар биш үргэлжид хэрвээ? гэж гайхах юм болов уу?



Энэ удаагийн төгсгөлд нь 2005 оны Солонгос Хаан Салбадай Хоёр (The King and the Clown). 

Хүн хэнд хайртай болж хэнийг үзэн ядахаа сонгож чаддаг бол яах байсан бол. Өөрөө сонголоо гээд өрөөл нь хүсэхгүй бол яах билээ. Би ч хүсээд, чи ч хүсээд байгаа хэрнээ хувь заяагаараа уялдахгүй бол урагшаа л зүтгээд байх хэрэгтэй юу? Гар гараа тавиад эргээд ирэх хувь тавиландаа найдах уу? 7н тэрбум хүнээс арай гэж тааралдчихаад ахиад би чамтай таарах болов уу?

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...