Skip to main content

Хүний төлөө

Хүний төлөө үхэхэд их амархан байгаа юм. Насаараа ажилласаар байгаад л дуусаа. Хүний төлөө амьдрахад төвөгтэй байгаа юм. Насаараа ажиллаад ч хангалтгүй. Цаг гаргасангүй гэж гомдоллоно. Хэт их ажиллаа гэж гомдоллоно.

Хүний төлөө зовдог хүмүүс олоон. Сэтгэл санаа нь авах юмгүй сайхан хүмүүс байдаг байх даа гэж би бодно. Хүний төлөө жаргадаг хүн ч байна. Ховорхон юм даа даанч. Ямар ч учиртай юм бэ бүү мэд.

Хүний өмнөөс шаналдаг хүмүүс бас байх юм аа. Намайг шаналаагүй байхад. Надаас урьтаад шаналчихна. Хүний өмнөөс баясдаг хүмүүс гэж мундаг хүмүүс байх юм. Хүнтэй цуг жаргалыг нь хуваалцаж улам баярлуулна. Жаргал гэж хуваах тоолонд үрждэг элдэвтэй эд байхад зовлон гэж хуваах тоолонд нимгэрдэг жам ёстой аж.

Хүнээс санаа зовж хүнд таалагдахын төлөө тарчлах зовлон байх атал. Хайр дурлал нэмэгдээд ирэхээр жаргал уруу хэлбийгээд ирэх юм даа. Амьдрал тэгэхээр маслотай талх шиг хачирхалтай эд юм. Идээд байхаар уйдаад байдаг. Идэхгүй болохоор санаад байдаг. Хямд төсөр, аманд тостой, гэдсэнд хөөлттэй.

Хүний төлөө төрчихсөн хүн хүртэл байна. Амь амьдрал нь бусдын сайн сайхны төлөө зориулагдаж өөрөө тэндээсээ эрч хүч авч амьдрах юм. Өөрийнхөө төлөө төрчихсөн хүмүүс ч байна. Ер нь урвуулж, хөрвүүлээд байхаар бүх л хүн тийм юм шиг. Гэхдээ бусдаас арай илүү сондгой байх л юм. Бусад хүмүүс яах нь хамаагүй хорвоо ертөнцөд ганцаараа мэт авирлана. Хөдөө аваачаад хадан дээр тавьчихмаар. Гэгээрээд бурхан болмоор.

Ийм олон төрлийн хүн дундаас би бас нэг төрөл болоод үүсчхэж. Хүний ч төлөө биш, өөрийнхөө ч төлөө биш. Ер нь яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн нэг ширхэг байна. Түмний төлөө сэтгэлээ зовоож үзээгүй, биеэ оторлон амрыг эрэн хэвтэнэ. Бусдын төлөө үг дуугарч үзэлгүй, амаа хамхин сууна. Хааяа нэг хэдэн үгс холбож гомдсон сэтгэлээ аргалж, гандсан хүн чанараа усална. Намайг муулах цаг чинь байж болно оо. Нийт олноо муулаад яах вэ гэж сэмээрхэн шивнээд тэр бүрийгээ өнгө будгаар холин, нууцын нууцад шингээн бичнэ. Хүн ойлгосонгүй гэж харамсаад, ганцаараа би ойлгож байна гэж баясна. Хөвөөгөө нуусан хулгана шиг бувар, бувар хийн эрдэнийн зүйлээр бөөлжсөн мэт авирлана.

Миний төлөө төрсөн хүн байна уу хэмээн нүдээ бүлтэлзүүлнэ. Тэгсэн атлаа бусдын төлөө үйлийг эс үйлдэнэ. Аяа, Ханпер чи болоогүй байна даа. Бага байхад боддог байсан томчуудын нас өнгөрөөд, ахиад төлөвлөсөн нас ахиж өнгөрөөд нэг мэдэхэд өвгөн мэт харагддаг байсан насан дээрээ ирээд харахад цэл залуугаараа байна даа гэсэн бодол төрнө. Хар нялхаараа ч гэж зарим нь хэлнэ.

Хүний төлөө төрөөгүй ч, хүний эрхээр төрсөн юм болов уу? Хувь заяаны буянаар хорвоо ертөнцөд мэндэлсэн ч юм уу? аль нь ч байсан өөрийнхөө төлөө эс зүтгэвээс амьдрал уйтгартайгаар намайг зүүдлээд өнгөрөөнө. Хуучны үгс шиг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Заяа минь зам дээр хэвтэнэ. Сонин нэртэй хүүхэн шүү.

Ихэнх хүмүүс хувьсаж өөрчлөгдөөд хүүхдийнхээ төлөө болно. Хорвоод авчирсан юм болохоор үүргээ хүлээхээс яах билээ. Эрхтэй мөртөө түүнийгээ тунчигаар сайн мэдэх хүмүүс заримдаа үүрэг үгүй юм шиг авирлаад зовлонтой хүний тоог нэгээр нэмнэ. Тэгэвч азаар тэр нь ховор юм даа. Үгүй бол улс орон хэрхэн хөгжих билээ.

Хүнээс илүү амьтны төлөө хүмүүс байна. Хайрлаж хамгаалахгүй бол болохгүй гэдгийг нь ухаарсан хүмүүс юм байх даа. Тэд байна гэхээр тэдний нөгөө үзүүр нь ёрдоогоод байгаа байхдаа. Сэмэрсэн ертөнцийг оёх гэж , нөхөх гэж төрсөн хүмүүс ч байх юм. Олон гэвэл олон биш ээ. Цөөн гэвэл ганцаардахгүй байхдаа.
За тэгээд миний мэдэх, мэдэхгүй олон төрлийн хүмүүс амьдарч буй биз ээ. Тэр хүмүүс миний амьдралаар орж гараад, эргэж тойроод сүлжилдэж л байгаа байх даа. Би харин амьдралын төлөө хэр олон хүний заяа жимээр урсан өнгөрнө вэ.

Уран бүтээлчдийн төлөө их сонин санагдана. Хүний төлөө бүтээгээд байна уу? өөрийнхөө төлөө урлаад байна уу. Өөртөө л зориулж хийсэн зүйлс нь бусдад таалагдаад амжилтад хүрсэн хүмүүс бишгүй биз ээ. Бусад нь хүний л адил бусдад бүтээлээ хүргэд мөнгө олж аз жаргалтай амьдрахыг хүсэж буй. Мөнгө магадгүй чухал биш байх. Мөнгө угаасаа огт бодоогүй хүн ч байгаа. Тэглээ гээд мөнгө бодох нь буруу гэж үү? Шунал биш л бол энэ хэрэгцээ биш гэж үү дээ.

Эндээс үүдээд бодохоор урлагийн бүтээлийг түүний зохиогчоос ялгаж үзэх хэрэгтэй юу гэдэг асуудал гарч ирчхээд байгаа юм. Муу хүн сайн бүтээл туурвих боломжтой юу? Муу сайнаа би яаж ялгаад байна вэ? Хэний төлөө вэ гэдгээр л юм байхдаа. Хүний төлөө л бол сайн гэж үү. Би, тэр өөрөө хүн л биз дээ. Амиа бодсон гээд муулах үгс газраас ундарна. За би мэдэхгүй юм даа. Ядаж бодож байгаа болохоороо сайн хүний зүг уруу хэлбийж яваа биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...