Skip to main content

Гүн ухаан

Хужаа өвгөн эрвээхэй зүүдэлж байхад, эрвээхэй хар дарлаа. Өглөөнөөс орой бүр авгалдай нараа хооллох гэж өдөр шөнөгүй цэцэг дотор сууна. Арай хийн тушаал дэвшээд нисэх гэтэл аварга тор тэнгэрээс унаж хатаамал болгоно.

Энэ үед өөр нэг өвгөн өөрийгөө агуйн хүн болчихсон арай ядан амьдарч байгаагаар төсөөлнө. Таньдаг хүн болгон нь ханан дахь сүүдрээ ширтээд ухаан мэдэлгүй амьдарч, орчлон хорвоог харахгүй байх аж. Сэтгэл нь зовсон өвгөн орчлон хорвоог ярилаа. Цэцэг дамжин нисэх эрвээхэй барьсан аа дурслаа. Хатаамал аа үзүүлсэн ч агуйн андууд нь тоосонгүй. Сүүдрээ харан амьдралаа борлуулна. Уурласан өвгөн түүдэг өшиглөн унагавал агуйд суугчид өвгөнийг дуудан өвөр дээрээ суулгав. Нэг мэдэхэд агуйн өвгөн хүүхэд болчхоод аавынхаа өвөр дээр сууж байх юм гэнэ. Цэл залуу аав нь (: Бид сүүдрээр тоглож байгаа юм хэмээн гар, хуруугаа уран нарийн хөдөлгөн олон зүйлийн дүрс бүтээнэ. Сүүдэр эрвээхэй, сүүдэр цэцэг сэтгэл татам тул жаргалдаа мансуурсан жаал өвгөн урьдын уураа мартав :)

Өвгөн жаалыг унтаж байхад буурал багш нь хүүхдүүд ээ загнана. Сүүдрээрээ тогловол орондоо шээдэг юм. Тэгсэн ээ гэнэт гадаа гараад сар хараад зогсчхов. (: Сүүдэр, шээс хоёр ямар холбоотой вэ? :)

Бөгтөр өвгөний мөрөөдсөн онгоцыг ах, дүү хоёр бүтээтэл зурган дотор дуугүй хүнгэнэнэ. Энэ хооронд дэлхийн өнцөг булан бүрт хүссэн газраа аялж эс чадагчид өөрт оногдсон эрхээ эдлэн оюун бодолдоо зугаацна.

Аз жаргал, гуниг зовлон дурсамж нэг инээлгэж, нэг гуниглуулна. Залуу насны хачирхалтай дурлал мартагдсан аялгуу шиг сэм сэм бодолд гэтэх ажээ. Энэ мөчид мансуурах хүмүүсийг эгэл хүн гэнэ. Өтгөс улам ухан төнхсөөр ухаан бодлын гүнд ороход зарим нь өт хорхой харж ой нь гутаж хүнээс зугтах ахул өөр нэг нь үндэс үзээд ирээдүйн цэцэг, жимс магтан дуулмуй.

Эхлэлийн хүнд бурхан хэрэгтэй байв. Эрэлтээ дагаад ч олон төрлийн бурхан гарч ирлээ. Нийлүүлэлт хэт ихэссэн тул бурхдын ч үнэ цэн буурч гарав. Яван явсаар цөөн хэдэн бурхад л он цагийн шалгуурыг даван үлдэх аж. Хүн хамгийн амар, өөр өөрийнхөөрөө ойлгож болох бурхан ийнхүү он цагийн хэлхээсэнд төөрөлгүй өнөө цагт иржээ.

Дэлхийн нөгөө захад хоёр мянган жилийн дараа өөр нэг өвгөн хайрцагт буй муурыг үхсэн, амьдыг мэдэх аргагүй талаар маргалдах аж. Яван явсаар зомби муур болон хувирав. Гүн ухаан судлах шахсан миний бие сэтгэл зүрхээ эс дийлэн муур болоод хайрцагт орж эргэн тойрны бүх юмыг тоохоо болино. Хүн, сүүдэр та хоёр хоорондоо тохиролцон өөрсдийгөө зугаацуулах болж дээ.

Гуйлга гуйн модон доор суугч, гуйлга гуйгаад модонд өлгөгдөгч аль аль нь золгүй еэ. Тэгвэл хүн бүр тэдгээрийг дагахыг хүснэ. Хүсэл хясдаг тул аргагүйн эрхэнд мод авч хоймортоо залаад өөр өөрийн дураар амьдрах ажээ. Залуу хүн гүехэн ухаантай ажгуу. Би ч хөгшрөх болоогүй байна даа.

____________________________________

Ханпер
2015 оны 03-р сарын 30

Арай залуу байх шиг байна даа, та бид над ;)
Аливаа зүйлийг тэдгээрийн хэлснээр ухаарах болоогүй байгаа аж. Гэтэл тэдгээр нөхөд хэзээ яаж ухаардаг болсон гэдгээ биднээс нуугаад байна уу?

Миний бодлоор гүн ухаан, шашин хоёр салшгүй холбоотой юм шиг санагдана. Хүн нэгийг нь судалж буй бол нөгөөх нь судлах шаардлагатай. Тэглээ гээд ёстой биш. Учир нь тэгдэг хүн хэр ихийг мэдэхгүй. Хүн хүн өөр өөрийн гүн ухаантай байж болох уу? Хүн бүр өөр өөрийн шашинтай байж болох уу?

Ойлгосноор минь бол болох боломжтой ч гэсэн болохгүй байгаа юм шиг байх юм. Нэг л үнэн байдаг тэрийг бүгдээрээ хайна. Гэтэл тэр нэг үнэн нь амьдралд хэр их хэрэг болох юм болдоо. Өдөрт ажилдаа яваад оройдоо гэртээ харьж байгаа хар хүн сүнс сүгдээ занаа зовдог юм болов уу? Цатгалан хүн л уйдаж эхэлдэг. Уйдсан хүн л мөрөөдлөө малтана. Тэгээд ёс суртахуун болоод зарчим ярина. Гэхдээ өлссөн хүн дуугай байгаад байгаа юм биш л дээ. Битүүхэн цаанаа эсэргүүцэж л байгаа. Гол нь өөрөө өлсөх нь яамай. Үр хүүхэд нь өлсчихнө гээд үгээ хэлээ залгиад байдаг юм болов уу?

Тиймийн учир залуу хүний эр зориг он цагийн дүрэм журмыг эвдэж хорвоо ертөнцийг урагш нь түлхэж байдаг буй заа.

Өмнө хэлсэн шиг гүн ухаан, шашин хоёр холбоотой ч гэлээ нэг түвшин бол биш байх. Гүн ухаан хэрхэн эмх цэгцтэй, зөв зүй тогтолтой сэтгэх, бодохыг заадаг бол шашин шүтлэг итгэл үнэмшил хүнд ямраар яаж нөлөөлдгийг харуулж буй мэт. Өөртөө итгэдэггүй ч гэсэн өндөр сэнтийд залрах бурхан болоод түүнтэй дүйцэх төрөлтнүүдэд итгэж нэгэн биеэр хичээл магад аз жаргал хурууны үзүүрт мэдрэгддэг буй за.

Би өөрөө шүтлэггүй хүн. Гэхдээ заримдаа айсан үед өөрийн мэдэлгүй тарни уншина. Ихэнх тохиолдолд хар дарахаар аль эсвэл удаан унтаагүй яваад хий юм хараад байх шиг болохоороо хэрэглэнэ. Миний мэдэхгүй ойлгохгүй зүйлсийг өөр яалтай билээ. Мэдэхгүй ойлгохгүй байгаа зүйлсээрээ л дарах нь зөв мэт. Тэгээд би шашин шүт, битгий шүт гэж байгаа юм биш. Танд болон хүнд хэрэг болж байвал одоо яалтай. Дээр үед морь унах нь явган явахаас илүү байгаад одоо болохоор машин хөлөглөх нь илүү үр дүнтэй буй шиг шашин ч гэсэн өөрөө хувьсаж, хувирч байдаг болов уу. Тиймээс хэргээ гаргаад ашгаа өгөөд дууссан цагт жам ёсоороо үгүй болох биз ээ. Бурхан хүртэл түүнийгээ мэдээд чимээгүй оршин байдаг биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...