Skip to main content

Үг наадах

Бага байхад ундаа уу? гээд л дуудахаар нь баярлаад гүйгээд очихоор цай, боорцог байдаг байж билээ. Уурлаад л наадхыг чинь би идэхгүй гэнэ. Дараа нь ахиад л дуудна, хашрахгүй гүйгээд л очно. Одоо ч тэгж ярих аа байж дээ.

Дараа нь нэг хэсэг тонгоруу яриа сурах гэж төвөг болж байв. Одоо ч мартаж. Үе, үеийнхэн үгээр наадах өөрийн гэсэн аргатай байсан биз. Ахлах ангид ороод үг мушгиж л сурлаа. Үрчийсэн юмнаас ямар л олигтой юм гарах уу? Бохир л юм гарч таарна. Явах уу? Хэдээр? гээд л.

Одоо бол арай өөр. Шараа тайлах гээд бухаа тайлчихлаа гэх мэт.

Сүүлд нэг охинтой болзоонд уулзав аа. Ээж нь их дажгүй хүүхэн байсан юм. Тэгээд бүтэлгүй болзооныхоо тухай дурсаж байлаа. Тэгсэн нөгөөх чинь нэг нөхөртэй интернэтээр танилцаад төвд кино үзэхээр болзож. Лам байсныг нь яаж мэдэхэв.

Би уйтгартай байсан уу? Охин ч эвшээгээд эхлэв. Хүүхэн ч хүүхдээ унтуулах цаг болчхож гээд яваад өглөө. Оройн сэрүүнд гэрийн зүг гэлдэрч явахдаа. Огторгуйлгач Интэй тааралдаж хэрэлдсэнээс болж төмс өндгөндөө мөргүүлэв. Өндөг хагараад газраар нэг төмс. Тэр орой тэгж нэг хоосон хонож билээ.

Дараагийн болзоо дээр охинд сонирхолтой юм ярьж өгөхөөр шийдэв. Тэгээд дээр үед яагаад Монголд хар хүн бараг байхаа больсон тухай ярьж өглөө. Тэр үед Америк тив хөгжөөд харууд үнэ хүрж байсан тул бүгдийг нь дамлачихаж.

Орой нь ээжтэй нь загас наадуулах гэсэн биш охинтой нь загас наадуулсаар байгаад таарав. Тавих гэхээр нь уйлаад байсан болохоор аквариумын хамаг загаснуудаа базаж байгаад алчихваа хөөрхий. За хөө, зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болох шахлаа.

Тээр жил монголчууд хэлгүй байхдаа дохио зангаагаар л ярьдаг байж. Хүн үү? мөн үү? гэж байх дундын завсраар хэлтэй болсон юм байх. Орчин үед ч олон хэлтэй байхгүй бол хэцүү болоод байна шүү дээ. Франц хүүхэнтэй танилцаж франц хэл үмхэж үзэх юм сан. Тэд нар чинь үнсэлцэхээрээ тэгдэг гэсэн биз дээ?

Хужаа хэлийг сурахгүй юм байна билээ. Хэлээ дээшээ доошоо дөрвөн янзаар хөдөлгөх гэж сурах гэсээр байтал охидууд чинь уйдаад яваад өгөх юм байх чинь билээ. Ер нь л Монгол хэл л сайхан юм дөө. Сурсан ч тэр, үнссэн ч тэр. Англи хэл ер нь их дажгүй шүү. Хаана ч явсан хөл алдахгүй. Араб маравт хамаагүй яривал хөл байтугай толгойгоо ч алдаж мэдэх юм даг шүү.

Эрхүүгийн байцаан шийтгэх хууль гэж мундаг зүйл байдаг юм шиг байгаа юм. Миний эрхүүд байсан найз нар ярьдаг юм. Стакан архи даруулгагүй ууж чадахгүй бол байцаагаар балбаж шийтгэдэг юм гэнэ. Манай эрүүгийн байцаан шийтгэх хуулиар аавынд орсон хүмүүст байцаа ч олдохгүй байхад. Идэх уух юмаараа тоглосон балиар хүмүүс шүү. Хоол идэх гэж байж тэгээд л юмаараа тоглоод байдаг. Нойл орчхоод хүртэл гараа угаана гэж байхгүй гарууд аргагүй байх дөө. Толгойгоо алдчихсан юм чинь. Хэл сур аа! гээд байхад.

Солонгос нэг хэсэг моодонд оров оо. Одоо ч гараагүй байх шиг байна. Сонсголон л явсан хүмүүс. Хар ажил хийж мөнгөтэй болох юм байх аа. Хөөрхий харуудыг дээр үед дамлаж зарсан. Одоо очиж ажлыг нь булаана. Та нар харуудын зовлонд ханаж цадах болоогүй юу? Тэгээд л монгол залуучууд гүзээ суугаад байгаа юм байна.

Айраг сүүнээс гардаг бол шар айраг хаанаас гарах нь тодорхой. Шээснээс гарна шүү дээ. Амт нь хүртэл яг тэр хэвээрээ. Монголчууд ч харин дуртай нь аргагүй ууна шүү дээ. Согтчихоод л азарган тахианы ааштай болно. Хар үүрээр чарлаад, толгой хүзүүгээ гүлдэлзүүлээд, хоёр хөлөө зөөж ядан чикүүдийг сонжино шүү дээ.

Заа хөөрхий, үг олдож үхэр холдлоо. Үхрээ нөөж, үгээ тоолсон би нарийн байхаас яах билээ. Жоохон тарвагалах юм сан. Даанч тахал гараад, хулгайн анчид цөөрөөд хэрэг алга. Монголд л сайн биз. аавын гэр дүүрэхгүй. Ямар буянтай аав нь болдоггүй хүүхдүүдийг гэртээ аваачаад байлгаад байдаг байна аа!? Хулчгар бид нь тэр хүний буянаар амар тайван унтах юм. Зээ, үлгэр үүгээр төгсөв өө гэж. Хэлтэй, мэдлэгтэй хүн нь бухимдахаар юм биччих шиг боллоо. Будаа нэгэнтэй ингэж сургаж ээ. “ ”.

_________________________

Ханпер.
2015 оны 08-р сарын 21

Илүү их элийрэх гэсэн боловч толгойд минь илэх газар үлдсэнгүй.
Элэг тань бага ч гэсэн хөших шахаад нуруугаа илсэн болтугай хэмээн заал барья. Даанч тийм их мөнгө алга даа. :p

Хүүхэд уншиж болохооргүй юм бичсэн юм байхгүй. Бацаанууд угаасаа уншиж чадахгүй. Үздэг юм нь юүтү, өмсдөг юм нь юүдин болсон цаг. 2015 онд бичсэн ч одоо ч гэсэн ойлгогдохоор юм биш байна. Цаг хугацаа юмыг хялбаршуулж мартуулдаг байтал энд тийм зүйл алга. Ээрээд гашилгасан л эд байна.

Утга санаа байхгүй. Унших гэж хичээх шаардлагагүй эд юм болов уу? Монгол даяар ширхгийн хоол өл дааж буй цагт. Бэлэн бичээс тархины бядад хангалттай бус уу? Эс тэгвээс өлсөж тураад хоол авч идэх хэрэг гарна. Би кило-үг ээ тооцоод үзтэл өдрийн нормоос хэтрэх гээд буй тул энд хүрээд

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...