Skip to main content

Хачин хүйтэнд хачиртай бодлууд хөлдөөд

Хачин хүйтэн өвөл байна. Гадаа гарахаас дургүй хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нээх гадаа гарах дуртай хүн шиг ингэж ярих юм бол намайг мэддэг бурхан нь дотроо инээх биз ээ. Миний мэддэг бурхан олон боловч эргүүлээд намайг тоодог нь байхгүй байх аа. Ээ хөөрхий, энэ хүү өнгөрсөн л гэж боддог байх. Боддог гэхээр мэддэг болчих гээд байгаа болохоор бодолд нь орж байгаагүй нь тодорхой. Би мэдээд байгаа мөртөө итгээд байгаа юм бол биш. Надад таньдаг хүн олон боловч итгэж мөнгө зээлүүлдэг нь ховор. Гэхдээ сайн бодоод үзэх юм бол итгээд байгаадаа ч биш. За тэгээд буцааж авахгүй байсан ч хамаа алга гэж боддог хүмүүс л юм даа. Баян байгаад хахаж цацаад байна уу? үгүй л болов уу даа. Цалин орж ирээд л гараад л дуусдаг. Дууссан хойно дараагийн цалин хэзээ буух болоо хэмээн хоног тоолж суудаг нэгэн л байна.

Надад танд ялгаа алга. Өөрөөр амьдарч байгаа хүмүүс тэгээд байж л таараа. Өлсөж байгаа нэг нь байхад өөхөлж байгаа нэг нь ч бас байна аа. Саяхан нэг юм уншиж байхад хэт таргалалт бол ядуурлын нэг шинж тэмдэг гэсэн юм харав. Эрүүл биш хооллолт энэ түвшинд хүргэдэг юм шиг байна. Дэлхий гэхдээ арай нэг сонин байгаад байх шиг байна аа. Одоо л нэг сайхан амьдрах юм болов уу? гээд найдаад байж байтал ковид гараад ирэв. Тусаж аваад одоо л дээрдэх юм болов уу? гэтэл дайн дэгдэв. Яахав болдоггүй дайн болж байгаа юм шиг сүржигнэх хэрэггүй гэж бодож болох юм л даа. Гэхдээ яах аргагүй айдас хүйдэс нэмээд л байгаа юм. Би ч тэр хүмүүс ч тэр унтаал, сэрээл явж байлаа. Гэхдээ бас ирээдүй заримдаа арай биш харагдаад байгаа биз ээ.

Бага байхад дуулдаг байсан дайны дуунууд мартагдаж ядаж байхад шинийг нь зохиох хэрэг гараад байна уу даа? Би шүлэг дуу оролддог ч гэсэн тийм юм бол бичмээргүй байна шүү. Намайг бичээд өг гээд гуйгаад байгаа хүн байх л даа. Гэхдээ онгод нь ороод нүд тайлагдаж эргэн тойрны болж буй зүйлсээ уран яруугаар бичээд унавал яах билээ.

Бурхан байгаад тоглоом тоглодог бол жоохон хожигдоод л байх шиг байна даа. Эсвэл жоохон ядраад кофе уух гээд босчихсон юм болов уу? Тэр хооронд нь мань хэд яахав нусаа хацартаа нааж байхгүй юу. Байдаг бол жоохон гарын авлах этэрээ уншиж зөв хөгжүүлэлт хиймээр юм даа. Магадгүй хэдэн мянган жил тоглоод уйдчихсан болохоор тоглоомынхоо хэцүүг жоохон нэмсэн байж болох юм. Тэгсэн байхгүй хамаг юм нь салан задгай. Болохгүй бол хадгалсан цэг дээрээ очно доо гэж бодож байгаа. Тэгсэн хөгжүүлэгч нь аягүй бол над шиг гар. За дараа нь тэгж байгаад хийнэ дээ гээд бодоод орхичихсон. Үнэндээ тоглоомоо хадгалж болдоггүй эд байх ч юм билүү. Тэгээд л та бид будаа.

Хэн нэгнийг муу хэлэх гээд байхгүй хойгуур нь муулчихлаа. Кофе уух зуур чих нь хангинасан байх даа. Миний аль чих вэ? зүүн. Намайг хэн нэг нь магтаад байх шиг байна аа. Тэгж л байгаа байх л даа. Муулж байгаа би шүтэж байгаа сая, сая хүмүүст нь дарагдаад байгаа байх. Шударга бус ардчилал байгаа байхгүй юу. Гэхдээ бол шударгасаад байх юм байхгүй. Тоогоороо үнэн зөв ялагдаж буй минь л энэ.

Их сургуульд байхад ер нь ертөнцийн эзний талын сургууль байсан болохоор итгэгч багш, сурагчид их байдаг байлаа. Тэгээд залуу насны гал дөлөөрөө бадарч явсан юм болохоороо яахав мэтгэнэ. Мэтгэнэ гэж мэлзэнэ. Байхгүй. Байсан ч бүтэхгүй. Бүтэхгүй болохоор байгаад хэрэггүй. Тэгсэн атлаа хааяа нэг цуглаанд нь очно. Очсондоо бол харамсаж үзээгүй. Гоё хүмүүстэй танилцаж, сайхан зүйл үзэж, хөөрхөн охид харна. Тэгээд ирэхээр тэд нартай маргамааргүй санагдана. Аажим, аажмаар зөөлөрнө. Аавын биед хүнтэй танилц гэдэг тэр л байх. Үзэн ядах хүний тогоо нэгээр багасгадаг биз.

Гэрт болохоор лам ирээд ном уншина. Үгнээс гардаггүй хүү болохоор залбирч сууна. Үнэндээ ойлгож байгаа зүйл алга. Хүсэж байгаа зүйлс ч алга. За суудал өнцөгдсөн шүү л гэнэ. Бурханы ном намайг авраад байсан болохоор дугараг суудал дээр би үргэлж суусаар ирсэн байж болох юм. Үзээд судлаад бясалгасан бол үнэн зөвийг нь ухаарах байсан байж болох юм. Тэгтэл арай гэж англи хэл сурсан хэрэгтэй байтлаа солонгос хэл сурч чадахгүй байгаа. Сурчих юм сан гэж хүсээд байгаа мөртөө болохгүй байгаа хятад хэл дээр хэрхэн тэр үгс тогтоогдох билээ. За тэгээд бурхан бид хоёр ямар өстэй биш мөр мөрөө хөөж явъя л гэж бодсон юм болуу даа?

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг. Бээр ч суухаар баахан юм бичив. Бодлууд маань ээрээд энд тэндгүй юм биччих шиг боллоо. Уншсан хүн гайхаад толгой нь эргэх биз ээ. Ард, урдаас нь уншаад судалж үздэг болчихвол тэр цагт би нэрд гарсан ч тэнгэрт одсон байх байлгүй. Дандаа л би өнгөрсөнд, ирээдүйд санаа зовно. Одоод болохоор сэтгэл тавихгүй. Хөөрхий муу мартагдсан намтар минь. Тэртээ цагт тоосонд дарагдаад газрын мухарт хэвтэж байгаа байх даа. Эрхлүүлж хэн нэг нь аваад, эмхлээд цэгцэлчихгүй номын тавиур дээр хөөрхөн ч харагдах юм билүү.

Хувь заяагаа гартаа авсангүй хэмээн өвгөд, хөгшид үглээд цэлгэр залуус загнах биз ээ. Тэгий гэсэн гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм алга. Амьдрал гэдгийн чинь учрыг тийм амархан олдоггүй юм шиг байна. Олсон нь хэлсэн ч тэр нь ойлгогддоггүй бололтой. Эсвэл би олчхоод тэр нь энэ одоо байгаа ч юм билүү. Би зөв байгаад та нар буруу ч байж болох биш гэж үү!? За тэр ч арай худлаа байх л даа. Тэгсэн бол би тэнгэр нисэж байх байсан биз ээ. Тэнгис далай ширтээд дулаан орон сууж байсан нь гарцаагүй. Юу гээд л энд даараад тэгээд бээрээд сууж байхав гэж дээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...