Skip to main content

Posts

Showing posts from May, 2023

Зөв хүн

Зөв хүн тэнэг юмнаас болж үхдэг. Үүнийг нотлох гэж өөрөө хараагүй ч өрөөлөөс дуулснаа хүргэе. Худал гэж бүү бодоорой, зөв хүн хэлсэн юм шүү. Үхчихсэн л болохоос биш. Зөв хүн гудамжаар явж байгаад дээрэмчинтэй тааран түрийвч ээ өгөхгүй хэмээн ноцолдоод хутгалуулан бурхан болжээ. Хөөрхий залуу зөв байсан ч нэгэнт үхсэн тул шүүх түүний талд шийдээд хэрэг байсангүй. Сүнс нь өрвөгөр дээрэмчнийг торон дотор нь шоолоод, уйлан замхрав. Зөв баатар хулгайлагдсан гүнжийг аврах гээд луутай тулалдан нас эцэслэв. Тэнэг хүүхэн гэдгийг нь мэдсэн бол эрэлхэг баатар үхэхгүй ч байсан юм билүү. Аврах нь зөв байсан ч нэгэнт үхсэн тул ганц бие, зандан сүнс луу хөлөглөн өөр олон хүүхэн хулгайлахаас цаашгүй болжээ. Зөв хүүхэн НОГООН гэрлээр, ЦАГААН шугамаар гарах гэж яваад яаруу жолоочид мөргүүлэн өөд болов. Өөдөө их л өндөр шидэгдсэн гэдэг. Зөв, буруу талаа харсан бол өөдөө өсгийт дээрээ догонцон, үдшийн болзоондоо яаран алхах байсан юм сан даа. Даанч тэнэг машины дугуйнд өртөж. Гүүгли ах ухаантай машин аа х...

Нисдэг нохой

Би амьдралдаа ганцхан нохой л тэжээж үзсэн. Үнэндээ бол миний тэжээнэ гэж ч юу байх билээ. Ээж, аав хоёр маань л арчилж, би эрхлүүлэх бас өөрөө эрхлэх гэсэн хоёрхон үүрэг л хүлээдэг байв. Та намайг эрхийн мангар хэмээн шоолж болох л юм гэвч долоохон настай байсан би юуг л хийж чадаа аж. Аав тэр нохойг дөнгөж төрснийх нь дараа гэрт авчран надад өгсөн билээ. Тэр үед би дөнгөж уншиж сурсан байлаа. Тэгээд орой болгон ярьж өгдөг үлгэрийн баатруудыг өөрөө олж үзэх гэсэндээ шөнө болгон өрөөнийхөө хаалгыг хааж байгаад үүр гэгээртэл ном уншчихаад ээж аавыгаа сэрэхээс өмнө хөнжилдөө шургалан орж өглөө нь үхэх гэж байгаа юм шиг нойрмог амьтан хичээлдээ явдаг байв. Харин тэр өдрөөс хойш надтай цуг үлгэр сонирхогч нэгээр нэмэгдсэн нь Макс. Нуруу нь торгон хар, цээж нь хөрс шиг бор өнгөтэй байдаг л нэг герман овчарк байв. Би түүнд орой бүр үлгэр ярьж өгнө. Одойнууд, мангасууд, баатрууд гүнжүүд, үзэсгэлэнт орд харш, мөнхийн орон гээд л бүхнийг ярина. Тэр унтаж буй мэт нүдээ анин хэвтдэг ч гэсэн сонсо...

Сармагчнаас нэг хувь илүү эр хийгээд анхны хайр мартагдахгүйн учир

За би бээр нээх сайхан эр биш ч гэсэн харсан хүн айгаад зугтчихаар нэгэн бас биш юм шиг байгаа юм. Гадуур явж байхад эмэгтэйчүүдийн тусах харцыг хааяахан нэг мэдрэн алхах ч сайхан байдаг байлаа. Гэтэл юу болсон гэж санана өнөөдөр гарсан чинь тоож харж байгаа эмэгтэй алга. Ингээд би "аяа цаг хугацаа хүнийг хүлээлгүйгээр урагшилсаар байдаг болохоор миний нас ч хэвийж эмэгтэй хүн тоохоо байжээ" хэмээн сэтгэтэл гэнэт өөрийгөө хорь гараад нээх удаагүй байгаагаа саналаа. Тэгээд яахаараа эмэгтэйчүүд тоохгүй байна гэсэн гутранги сэтгэлээр хамгийн ойрын дүрсээ харж болохоор толинд очиж харав. Гутал...өмд...цамц...зүгээр л байна даа...юу вэ энэ хэн бэ!? ингээд хамгийн сүүлд ийм асуулттай тулгарчхав. Яасан бэ гэхээр өөртөө анхаарал тавихгүй байснаас болоод сахал болоод үс минь ургаад сармагчин төрхдөө орчиж. Уул нь ч нээх буруу юм байхгүй л юм шиг байгаа юм. Өвөг дээдсийнхээ төрхтэй төстэй болж байгаа л байхгүй юу! Тэгээд ийм дүгнэлтэд хүрэв. Эрэгтэй хүн сармагчнаас нэг хувь илүү байхад...

Нисдэг Цэцэг

Нэг цэцэг нисэж байжээ. Цэцэг яаж нисдэг юм бэ!? гэж гайхаад хэрэггүй ээ. Ерөөсөө л зүгээр нисэж явсан юм. Хэрвээ бүүр болохгүй бол салхинд хийсээд явж байжээ гээд л бодчих хамаа алга. Ямар ч л байсан нэгэн цэцэг тэнгэрт эргэлдэн нисэж байв. Тэнгэр жаргаж буй нарны туяанд улаа татаад хөвөх үүлс нь ягаарна. Газар дэлхий бараантаж бүрзийлгүй өнгө, өнгөөр алаглан үзэгдэх нь гайхалтай. Тэгэвч эдгээрээс аль нь ч нисдэг цэцгийн гоо үзэсгэлэнг гүйцэхгүй. Ерөөсөө нисдэг цэцгийг эдгээртэй адилтган зүйрлэх аргагүй тийм л гайхалтай. Хэрвээ хүн толгой өргөн хараад нисдэг цэцгийг олж үзэх аваас үндэс нь солонгын долоон өнгөөр гялалзаад иш нь болор мэт гялалзан байхыг нь үзнэ. Харин хамгаас гайхалтай, хамгийн чухал цоморлог нь юу ч үгүй хоосон. Байзнаарай, юу ч байхгүй юм бол хэрхэн сайхан харагдах билээ хэмээн бодож байгаа бол түр азнана уу! Юу ч үгүй хоосон боловч ерөөсөө хүн болгонд дуртайгаар нь үзэгдэнэ. Заримд нь ногоон, заримд нь ягаан тэгээд бүүр хав хар байх нь хүртэл буй. Би харин та нарт ...

Би бурхан болж чадахгүй

Өнөөдөр бусад өдрөөс ялгарахын аргагүй өдөр байв. Өглөө босно, гар нүүрээ угаана, хувцсаа өмсөөд хам хум балга ус, зүсэм хар талх үмхэнэ. Ажилдаа хоцрохгүйн тулд яаруухан алхаад автобус хүлээнэ. Автобус өөрийнхөө чиглэлээр л явна. Дараа нь ажилдаа ирээд бусдын л адил ширээн дээрээ суугаад өдрийн хоолны цагыг тэсэн ядан хүлээнэ. Хүлээж, хүлээж хоолны цаг болонгуут зугтах мэт гарч хоолондоо орно. Өлсөөд бол тэр биш. Тэгээд... тэгээд... дараа нь халуун хоолондоо нозоорч ажил тарахыг хүлээн даргадаа загнуулахгүйн тулд бага ч гэсэн юм амжуулчихыг хичээх боловч ухаан санаа тарах цаг хүлээн эргэлдэнэ. Эцэст нь ажил тарж өнөөх л замаараа, яг эргээд л бусад хүмүүсийн адил гэрийн зүг. Өдөр бүр, хүн болгон ийм л гинжтэй. Зөрж өнгөрөх хүмүүсээрээ л ялгаатай мэт. Эцсийн эцэст энэ бүх эв энгийнээс зугтах ганц боломж маань ирэв. Хав харанхуйд ганцаар суун бясалгах үе минь. Ороо засаад бага зэрэг ус дэргэдээ тавиад гэрлээ унтраалаа. Гэнэт өрөөний таазаар гэрэл нэвт харваад агаарт хий тогтчихов. Төд уд...

Илжиг

Баян айлд төрсөн илжиг байжээ. Төрсөн цагаасаа эхлээд хамгийн сайн гэсэн овьёос, тутарга идэн өсөхөөс гадна хааяа л нэг жаал, зуухан ачаа ойр зуур зөөдөг байв. Баяных ч өдөр ирэх тусам хөлжин дэвжихийн хэрээр илжиг нэмэн авна. Шинэ ирсэн илжиг нар анх ирэхдээ туранхай муу байсан бол удаж түдэлгүй таргалан өнгө ордог байлаа. Ингэхийн хэрээр ажилд гарах нь ч багасан хааяа нэг гарахдаа адгаж, бусгаад бөөн юм болдог байлаа. Өнөөх бяцхан илжиг эхэндээ цовоо сэргэлэн, ажилд гарахдаа хөгжүүн байдаг байсан ч удаж түдэлгүй ааш зан нь эвдэрч эхлэв. Эзэн баян яах учраа олохгүй илжиг хариуцагчаа илжигнүүдтэй нь харгис хатуу хандаж байна хэмээн хардаад халж өөр нэг тавив. Ингээд ч нэмэр болсонгүй тул овьёос, тутаргынхаа оронд шинэхэн ногоо, тариагаар хооллох болсон ч илжигнүүдийн ааш зан улам л эвдэрнэ. Эзэн баян аргагүйн эрхэнд шинэ илжиг худалдаж авав. Эхэндээ ч сайхан л ажиллаж байлаа. Гэтэл түдэлгүй... Илжигнүүд ийнхүү жарган байтал шинээр ирсэн илжиг ажиллаж гарав. Эзний үгээр байн, номхон дөл...

A sound of a hand

"What is the sound of a hand clap?" It was his master's first and last question. He objected, "I am a Tibetan yellow monk, not a Zen Buddhist." His master drifted off into his chanting. He sat there, waiting for his master to forgive him. "I have nowhere else to go," he said. "I have been here for my entire life, right here, in this monastery." He got nothing. The next morning, he left the monastery of Old Garden. First, he went to a city, but he could not stay there because his enemies, Zen Buddhist monks, were there. The sole reason he was cast away was that he got into a fight with Zen disciples, who call themselves Zenbu. He was a Tibetan yellow Buddhist monk. Zenbus called them yellow monkeys. If we could understand what the Inscrutable Master is saying about the secret of life, we would have heard "I am Ape Master, not an Inscrutable Master." Instead, we only hear "Uuk," as the librarian translates it to "Ook....

Цэцэгт хүрээлэн дэх зуны үдэш

Зуны орой тэнгэр цэлмэг бол одод ширтээд хэвтэх жаргал ажээ. Аргагүйдээ өвөл дааран ч бээрээд чийгтэй, харанхуй нүхэнд унтах ямар л олиг байв гэж. Энэ үдэш тэдгээр азтай өдрүүдийн нэг байлаа. Олбор цэцэрлэгийн модон сандал дээр суун нэг гартаа ус нөгөө гартаа талхны өөдөөс барин суугаад уснаасаа хоёр болгон талхнаасаа нэг багахан шиг үмхээд л сууна. Цэцэрлэгийн замаар хосууд алхан өнгөрөх болов ч Олборыг анзаарч байгаа шинж алга. Угаасаа анзаарагдахааргүй, хэнд ч хэрэггүй хүн болоод тэр гэж хэлж даанч чадахгүй нь. Залуу хосууд хамт байхдаа эргэн тойрноо эргэцүүлээд л байна гэж үү? үгүй л болов уу! Олбор нэгэн цагт өөрийн сэтгэлт бүсгүйтэй энэ л замуудаар энэ л цэцэрлэгт зугаалж явсан аа дурсав. Тэр үед хайртай эмэгтэйнх нь төрх л харагдахаас бус одоо байгаа эдгээр үзэсгэлэнт цэцгүүд үзэгдсэнгүй. Цэцэгт хүрээлэн хэмээн нэрлэгдэх болсон нь гарцаагүй мэт боловч сүүлийн хэдэн жил цэцгийн тоо хачин ихээр хоргодон энд тэнд өм цөм болсныг анзаарахгүй байхын аргагүй. Гэхдээ хүн болгон энэ бүри...

Хартай залуу хаданд авирч бүргэд болсон үлгэр

Үлгэр орчин үед эхлээгүй нь тодорхой. Эс бөгөөс залуу бол хаданд авирч бариад байх шаардлагагүй хүн хөлслөөд, машинаар мөрдөөд, камер тавиад, чагнах төхөөрөмж суурилуулаад бариад авах байсан нь гарцаагүй. Үлгэрийн оронд ч болоогүй нь тодорхой. Тэгсэн бол шидэт толинд тушаагаад, нисдэг шүүр унаад, мэргэч эмгэнд үзүүлээд бас л бариад авах байсан биз ээ. Тийм болохоор энэ үлгэр маань хүн хөлөөрөө гэлдэрдэг, гар мухар тэр л үед хүний ертөнцөд болсон ажуу. Хартай залуу олон хоногоор анд явжээ. Явж, явж ирэхэд нь эхнэрийнх нь гэдэс байдгаараа томорч таргалаад сууж байх юм гэнэ. Хураасан жимс ногоог нь үзвээс урдын адил их хэвээрээ. Залуу гайхан чи юунд ийн таргалав гэхэд бүсгүй чамайг явснаас хойш удаж түдэлгүй гэдэс томрон хүндрэх болов хэмээн айлдав. Залуу ч ямар нэгэн байдлаар гэдэс нь өвдөж хэмээн сэтгээд гэртээ амарч байгаад ахин анд явлаа. Эргэж ирэх үед нь эхнэрийнх нь гэдэс найгүй том болоод дэлбэрэх шахаж байх юм. Залуу учрыг лавлан асууваас эхнэр нь урдын адил л хариулав. Залуугийн...

Үүлэн тоглоом

Үүлээр түүнийг хийгээд тоглож байлаа. Тоглож уйдаад бурхнаас гуйв. Цас хаялах мэт үүлэн хүүхэлдэй тэнгэрээс аажуухан жингүйднэ. Баруун тийшээ нэг, зүүн тийшээ нэг. Сэтгэл минь өөрийн эрхгүй үймэрнэ. Түүнийг байх вий!? гэхээс үхтлээ айж балмагдаад нүдээ анив. Чихнээ хийлийн аяс эгшиглэж, бөмбөрийн нүргээнд цээж зүрхэлнэ. Түүний зөөлөн гар нүүрийг элбээд, хөвсгөр энгэртээ тэврэв. Нүдээ нээхэд манан мэт түүний дүр бүрэлзэнэ. Урдын адил инээмсэглээд, үг горьдон царайчлангуй харна. Уучлаарай! уучлаарай! гэсээр хормойд нь цурхирч гарав. Үсийг минь аажуухан илэх нь яг л тэр дэргэд минь байх шиг. Айдас зүрх сэтгэлийг зүсэн орлоо. Намайг дахиад орхиод явчих вий? гэсэн бодол цээж дотор хоржигноод, аймшигтай хүйтэн санагдав. Яаж ч чадахгүйгээ мэдсэн би улам ихээр уйлахаас өөр яах билээ. Гэнэт шуурга дэгдлээ. Энгэр заам урж хаяад, хонгорхон үүлийг минь аваад явчхав. Байдаг чадлаараа араас нь гүйлээ. Хурууны үзүүр үл мэдэг шүргэн, үл баригдах үүл өөд тэмүүлнэ. Эцэс сүүлд нь тамирдан унаад, газар ...

Чавганц

Дөнгөж тавь гарч яваа атлаа энэ эмгэн өөрийгөө чавганц гээд бодчихсон бүүр итгэчихсэн. Юм л бол муу чавганц би гээл ярьж гарна. Саравчнаас салдаггүй хэдэн даалуучид тэрийг чавганц л гэхээс биш нэрийг нь мэдэхгүй. Ер нь нэрийг мэддэг ч мартчихдаг байх магадлалтай. Тэгдэг л байхдаа. Дөнгөж тавь гарч байж яагаад чавганц болчихдог билээ гэж гайхах хүн ч олон. Одоо тэд нар нь ч цөөрч. Хөөрхий хүн сэтгэлийн амьтан юм болохоор өөрөө тэр чавганц болоод хувирчхаж. Зөрсөн хүн чавганц л гэж харахаас өөр бодолгүй. Дөнгөж гуч гараад гунхаж байтал ардчилал өрнөөд бүтээн байгуулна гэж зүтгэж байсан социализм нь нурчхав. Тэгэвч нийгэм өөрчлөгдсөн нь нээх чухал асуудал байсангүй. Хамгийн гол асуудал нь тэр ажилгүй болчихсонд байгаа юм. Олон ч газар татан буугдаж, олон ч газар дампуурлаа зарлав. Ерөөсөө л анхнаасаа бүтэхгүй, ажиллахгүй юм мөрөөдөөд байсан уу? гэвэл бас үгүй юм шиг. Тэгсэн байж өөрөө л зөнгөөрөө задраад уначихсан гэхээр нэг л итгэмээргүй. Бодоод байхаар ер нь дээгүүр байсан хүмүүс нь хув...

Maus

Унших юмсан гэж боддог ч гэсэн ерөөсөө олддоггүй байсан ном оо олов. Яахав интернэтээс pdf -ээр татаад уншиж болох ч гэсэн нэг л нүдэнд бууж өгдөггүй байсан юм. Уул нь япон манга үй түмээр нь уншаад болоод байдаг атлаа барууны комикс унших гэхээр л нэг болж өгөхгүй. Maus by Art Spiegelman. Анхны Pulitzer Prize хүртсэн зурагт ном. Комикс гэхээр хүүхэд уншдаг энгийн зүйл биш бас нэг бие даасан урлаг гэдгийг харуулсан бүтээл гэж үздэг. Тийм болохоор л уншиж үзэхийг хүснэ. Нөгөө талаас номын хавтас нь их сүртэй. Нүүр дүүрэн Хитлер хулгана.  IT паркийн өмнө байдаг интерном хэсэж явтал нүдний өмнө гөлийгөөд байж байх юм. Гүйж очоод автал өнөөх ном маань мөн шүү. Тэгээд бас хоёр бүлэг нь салангид биш нэгтгэсэн хэвлэл нь байв. Эргүүлээд хартал үнэ нь 60,000н төгрөг. Англи хэл дээрх ном гэж бодох юм бол уул нь дажгүй үнэтэй. Гэхдээ л өнөөгийн нөхцөл байдалд бас л тийм хямд биш. Утсаа нээгээд дансаа харлаа. 65,000. Цалин буух болоогүй байдаг. Авчих юм бол 5к-тай үлдэнэ. Долоо хоног тэснэ гэд...

Үдэшлэг

Би өөрийнхөө ертөнцөд төрөх албагүй. Би гэж дээ хүмүүс. Хэрвээ энэ миний ертөнц байсан бол би бусад хүмүүс шиг л байх байсан биз дээ. Уран ийн бодсоор цонхоор ширтэнэ. Өчигдөрхөн л хүмүүс дан подволктой явж байх шиг байсан бол өнөөдөр бүгд л мөрөө хавчицгаана. Дор бүрнээ өөр өөрийнхөө зүг уруу яарцгаана.Салхивчаа нээж агаар оруулъя гэвч чадахгүй. Маргааш өглөө босож хичээлдээ явна гэж бодохоос унтмааргүй санагдана. Өөрийн дураар дуртай юм даа явмаар байдаг. Заавал ээж, аавын зөвшөөрөлтэй явна. Би гадаа сууж байгаад оръё. Гадаа хүйтэн байна аа, гадаа халуун байна аа, оръё. Уран бусдаас эрх чөлөөгүй амьдраад байгаа юм шиг атлаа өөрийн гэсэн өрөөтэй. Айлын ганц болохоор булаацалдах хүн байхгүй. Өрөөндөө дураараа хэвтэнэ. Ном уншиж үзнэ. Зурагт гүйлгэж нэг харна. Сүүлийн үед утсаа л ширтэнэ. Хорвоо дэлхийгээр хөөрхөн хүмүүс дүүрэн. Тэр хүмүүс хамаг сайхан газруудаар аялж үзээд байгаа юм шиг. Уран л хэвдээ. Дөрвөн хана дунд. Цагаан шаргал ханын цаас. Гэрэл шургалчих вий гэсэн шиг хүрэн хил...