Skip to main content

Цэцэгт хүрээлэн дэх зуны үдэш

Зуны орой тэнгэр цэлмэг бол одод ширтээд хэвтэх жаргал ажээ. Аргагүйдээ өвөл дааран ч бээрээд чийгтэй, харанхуй нүхэнд унтах ямар л олиг байв гэж. Энэ үдэш тэдгээр азтай өдрүүдийн нэг байлаа. Олбор цэцэрлэгийн модон сандал дээр суун нэг гартаа ус нөгөө гартаа талхны өөдөөс барин суугаад уснаасаа хоёр болгон талхнаасаа нэг багахан шиг үмхээд л сууна. Цэцэрлэгийн замаар хосууд алхан өнгөрөх болов ч Олборыг анзаарч байгаа шинж алга. Угаасаа анзаарагдахааргүй, хэнд ч хэрэггүй хүн болоод тэр гэж хэлж даанч чадахгүй нь. Залуу хосууд хамт байхдаа эргэн тойрноо эргэцүүлээд л байна гэж үү? үгүй л болов уу!

Олбор нэгэн цагт өөрийн сэтгэлт бүсгүйтэй энэ л замуудаар энэ л цэцэрлэгт зугаалж явсан аа дурсав. Тэр үед хайртай эмэгтэйнх нь төрх л харагдахаас бус одоо байгаа эдгээр үзэсгэлэнт цэцгүүд үзэгдсэнгүй. Цэцэгт хүрээлэн хэмээн нэрлэгдэх болсон нь гарцаагүй мэт боловч сүүлийн хэдэн жил цэцгийн тоо хачин ихээр хоргодон энд тэнд өм цөм болсныг анзаарахгүй байхын аргагүй. Гэхдээ хүн болгон энэ бүрийг мартаад одоо байгаа сайхандаа л сэтгэл хангалуунаар бай хэмээн өөрсдийгөө хуурцгаана. Олбор харин даанч нэгэнт тэгж чадахаасаа өнгөрчхөж ээ! Түүнд байсан бүхэн үгүй болоод орчлон хорвоо дээр өөрийг нь гэх ганцхан энэ л цэцэгт хүрээлэн үлдэж. Үгүй ээ! ерөөсөө ганц сэтгэлд ойрхон юм нь Олборт энэ л үлдэж. Энэ хоёр адилхан ч юм уу? үгүй ч юм уу? тэгвэл ер нь энэ хоёр л нэг, нэгэндээ үлдчихэж гэхээс. Олбор өглөө эрт босон цэцэрлэгийн булан бүрийг шүүрдэн газраар хөглөрөх хуванцар савыг цуглуулна. Тэгээд ингэж явахдаа бороо ороосой хэмээн цэцэгсийн төлөө залбирах авч өөрийнхөө бодоод орой ороосой хэмээн залруулан залбирна.

Олбор яагаад ийм байдалд орсноо орой бүр бодох боловчиг өглөө нь мартчихдаг. Ингээд л ахиад орой нь эхнээс нь авхуулан бодох хэрэг гарна. Явж, явж эцсийн эцэст өөрөөсөө болж энэ бүхэнд хүржээ гэсэн шийдвэр гаргахын өмнөх үед нойр нь хүрээд унтаад өгнө. Тэгээд л маргааш нь эдгээд урд шөнийн шаналлаа мартан цэцэгсээ арчилна. Нэг сумаар хоёр туулай гэгчээр хоолныхоо мөнгийг давхар хийгээд авна. Энэ бол түүний амьдарч байгаа хамгийн амархан хялбар үе. Гадаа дулаахан, цэцэгс үзэсгэлэнтэй дэлбээлэх агаад хүмүүс цэцэгт хүрээлэнгээр зугаална. Гэхдээ орой нь ахиал сэтгэл зовоосон хар мянган асуултууд харанхуйтай хамт ургана. Хэдэн ч удаа, хэдэн ч жил давтагдаж байгааг тоолох юм бол итгэхэд бэрх тоо гарах нь баараггүй боловч Олбор тэр чигт нь мартжээ. Цэцэгс санаж байгаа нь ч эргэлзээтэй.

Энэ өглөө бусдаас өөр өглөө байлаа гэвч хэн ч анзаарсангүй. Орой харин хүмүүс цэцэрлэг нэг л бохир заваан хоосон ундааны хуванцар саваар дүүрэн байгааг анзаарцгаав. Энэ үед хүн бусад хүмүүс орчиндоо хэчнээн хайхрамжгүй заваан ханддаг гэдгийг мэдлээ.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...