Skip to main content

Чавганц

Дөнгөж тавь гарч яваа атлаа энэ эмгэн өөрийгөө чавганц гээд бодчихсон бүүр итгэчихсэн. Юм л бол муу чавганц би гээл ярьж гарна. Саравчнаас салдаггүй хэдэн даалуучид тэрийг чавганц л гэхээс биш нэрийг нь мэдэхгүй. Ер нь нэрийг мэддэг ч мартчихдаг байх магадлалтай. Тэгдэг л байхдаа. Дөнгөж тавь гарч байж яагаад чавганц болчихдог билээ гэж гайхах хүн ч олон. Одоо тэд нар нь ч цөөрч. Хөөрхий хүн сэтгэлийн амьтан юм болохоор өөрөө тэр чавганц болоод хувирчхаж. Зөрсөн хүн чавганц л гэж харахаас өөр бодолгүй.

Дөнгөж гуч гараад гунхаж байтал ардчилал өрнөөд бүтээн байгуулна гэж зүтгэж байсан социализм нь нурчхав. Тэгэвч нийгэм өөрчлөгдсөн нь нээх чухал асуудал байсангүй. Хамгийн гол асуудал нь тэр ажилгүй болчихсонд байгаа юм. Олон ч газар татан буугдаж, олон ч газар дампуурлаа зарлав. Ерөөсөө л анхнаасаа бүтэхгүй, ажиллахгүй юм мөрөөдөөд байсан уу? гэвэл бас үгүй юм шиг. Тэгсэн байж өөрөө л зөнгөөрөө задраад уначихсан гэхээр нэг л итгэмээргүй. Бодоод байхаар ер нь дээгүүр байсан хүмүүс нь хуваагаад л авчихсан юм болов уу? гэж хардана. Аль эсвэл хэзээний хуваагаад авчихсан байсан нь явж, явж байгаад хувьд авах боломжтой болонгуут улсын гэх бүхнийг нүднээс далд нуусан ч байж мэднэ. За тэгээд юу ч үгүй болсон эмэгтэй яахав дээ нэг хэсэг уйлна. Гэртээ хэсэг хэвтэнэ. Тэр хооронд хүмүүс баяжаад, хөлжөөд нэг танил нь машинтай, нөгөө танил нь булган шубтэй болоод байхад эрүүл сайхан залуу хүн байна даа! юугаараа дутах билээ? Танилаа дагаж наймаа гэдэг зүйлтэй танилцав.

Эхлээд зүгээр л бараа авчраад зардаг байлаа. Гэтэл нэг л явцгүй. Ерөөсөө л ажиллах биш өөр нэгэнд ажлаа төөрүүлж орхидог зан нь сэдэрнэ. Хүмүүсээс төвөгшөөгөөд худалдагч хийх тавилангүй байлаа. Дээрээс нь бусдын хийж байгааг л хийхэд болоод байдаг байсан боловч дуурайгаад бараа татахаар борлогдохоо больчихно. Ийнхүү эхэн үедээ шатна гэдгийг нэг үзэв. Мөнгөгүй болж ганц шагналд авсан байраа хүртэл алдаж хашаа байшинд шилжлээ. Юун өнөө сайхан машин, булган шуб бушуухан шиг л ажилд орж орон сууцанд орохын түүс. Ажил хайж хэсэг удав. Эцэст сүүлд нь танил тал, ар өвөр хэмээж байж нэг юм төрийн албанд орлоо. Нэр төртэй гээд төрдөө зүтгэх болов. Эхэндээ ч улсын алба сайхан. Юм бүхэн бужигнаад хөл толгой нь олдохгүй тул хийсэн ч юмгүй, олсон алдсан ч юм байхгүй. Асуудал гарвал түрий нийгмийн үлдэгдэл гээд бүгдийн бурууг чихчихнэ. Хэсэг ийнхүү сайхан байж байтал өөрөө ч гэсэн асуудал биш болоод өөр нэг том даргын арын хаалгаар шахагдан дөч дөнгөж шүргээд л тэтгэвэрт хөөгөөд гарчхав аа. Ахиад ажиллана гэдэг ч ванлий болов. Нэгэн цагт сайхан хүүхэн байсан тэр ямар цэвэрлэгч хийлтэй биш. Нас явсаар тавь дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй бие чилэн ямар нэг юм хиймээр санагдавч хүүхдүүд нэгэнт том болоод ээж одоо болио тэрүүний ээж тэнд цэвэрлэгч хийдэг юм байна лээ гэвэл би яах юм болж байна гэснээс хойш чавганц болох эхлэл тавигдав.

Тэгээд хүүхдүүд нь ач, зээ нарыг нь авчирснаар нь чавганц цол нь баталгаажив. Соц үеийн байшин, барилга бүхэн нэг хэвд цутгасан байдаг болохоор саравч бүр өөрийн чавганцтай. Одоо харин цаг үе өөрчлөгдөөд арай өөр болох гээд байх шиг байна. Жамаа дагаж чавганц бүр өөр, өөр дүртэй болоод байх шиг байх юм. Орон оронд л байдаг орчлонгийн жам бололтой.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...