Skip to main content

Зөв хүн

Зөв хүн тэнэг юмнаас болж үхдэг. Үүнийг нотлох гэж өөрөө хараагүй ч өрөөлөөс дуулснаа хүргэе. Худал гэж бүү бодоорой, зөв хүн хэлсэн юм шүү. Үхчихсэн л болохоос биш.

Зөв хүн гудамжаар явж байгаад дээрэмчинтэй тааран түрийвч ээ өгөхгүй хэмээн ноцолдоод хутгалуулан бурхан болжээ. Хөөрхий залуу зөв байсан ч нэгэнт үхсэн тул шүүх түүний талд шийдээд хэрэг байсангүй. Сүнс нь өрвөгөр дээрэмчнийг торон дотор нь шоолоод, уйлан замхрав.

Зөв баатар хулгайлагдсан гүнжийг аврах гээд луутай тулалдан нас эцэслэв. Тэнэг хүүхэн гэдгийг нь мэдсэн бол эрэлхэг баатар үхэхгүй ч байсан юм билүү. Аврах нь зөв байсан ч нэгэнт үхсэн тул ганц бие, зандан сүнс луу хөлөглөн өөр олон хүүхэн хулгайлахаас цаашгүй болжээ.

Зөв хүүхэн НОГООН гэрлээр, ЦАГААН шугамаар гарах гэж яваад яаруу жолоочид мөргүүлэн өөд болов. Өөдөө их л өндөр шидэгдсэн гэдэг. Зөв, буруу талаа харсан бол өөдөө өсгийт дээрээ догонцон, үдшийн болзоондоо яаран алхах байсан юм сан даа. Даанч тэнэг машины дугуйнд өртөж. Гүүгли ах ухаантай машин аа хурдан гаргаасай. Зөв хүн зөв зам гарахдаа үхмээргүй л байгаа юм сан даа.

Зөв гүнж баатар даган оргов. Балчиг намаг, балар ширэнгэ, балиар буудал бүгдийг үзээд өвчин хүртжээ. Эмчид очиж эм бичүүлээд буцаж явахдаа бадарчинтай тааран тарни заалгав. Гэртээ ирж ном уншуулаад одоо болсон гээд эмээ мартжээ. Зөв сүсэг бишрэлтэй ч салан задгай гүнж зулын хөрөг болжээ. Бурхан нас чинь болоогүй байсан юм даа хэмээн толгой сэгсрээд аргагүйн эрхэн хүлээн авлаа. Тэнэг юм даа хэмээн шүүрс алдана.

Зөв хүн цэрэгт элсэн эх орны өмнө хүлээсэн үүргээ үүрэхээр шийдэв. Хоосон шуудай байсныг нь мэдэлгүй худалч түшмэдийн үгэнд автан зэвсэг үүрээд өөртэйгөө адил зөв цэргийн өөдөөс буу шагайн гохоо дарлаа. Хоёр талаас хоёр зөв сум зөрөлдөн буруу газраа онож амийг нь авав. Сүнс болсон хоёр гар барьж эвлэрсэн ч амьд хоцорсон өөр нэг зөв хүн өшөө хорслыг нь авахаар өтөл түшмэлээс даалгавар авав.

Зөв хүн үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярих дуртай. Үнэн боловч үхсэн туулай л гүйцдэг юм шүү дээ. Өтөнд идэгдээд үлхийрчихсэн хүүр ямар л олигтой үнэртэв гэж баас үнэрлэчихсэн юм шиг ярвайх нь тодорхой. Худалч хүнийг харахаас зөв хүний ой гутна. Үнэн сайхан боловч, нэгэнт нөхөцсөн сүнсэнд ямар хамаа байх билээ? Тэгэвч ямар буруугаар явалтай биш хэмээн зөрж болох юм. Тэр нь ч тийм шүү! гэхдээ тэнэг юмнаас болж үхээд яахав дээ!

Зөв хүн өөр олон шалтгаанаас болж үхнэ. Тэр болгонд харуусах хэцүү ч тэнэг юмнаас болоход өөрийн эрхгүй уулга алдана. Ай хөөрхий, харамсалтай юм даа. Хүн, хүн дор бүрнээ нэгнээ хайрлаж ухаантай байхгүй бол болдоггүй амьдрал юм шүү дээ. Сүүлд нь дамжуулахад бүү эндүүрээрэй. Буруу хүн үхдэг ч тэнэг юмнаас болж биш тэнэгээсээ болж үхдэг юм шүү.

_________________________

Hanper.

Зөв байх нь яах вэ ээ! Тэнэг л байж болохгүй шүү :р

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...