Skip to main content

Үдэшлэг

Би өөрийнхөө ертөнцөд төрөх албагүй. Би гэж дээ хүмүүс. Хэрвээ энэ миний ертөнц байсан бол би бусад хүмүүс шиг л байх байсан биз дээ. Уран ийн бодсоор цонхоор ширтэнэ. Өчигдөрхөн л хүмүүс дан подволктой явж байх шиг байсан бол өнөөдөр бүгд л мөрөө хавчицгаана. Дор бүрнээ өөр өөрийнхөө зүг уруу яарцгаана.Салхивчаа нээж агаар оруулъя гэвч чадахгүй. Маргааш өглөө босож хичээлдээ явна гэж бодохоос унтмааргүй санагдана. Өөрийн дураар дуртай юм даа явмаар байдаг. Заавал ээж, аавын зөвшөөрөлтэй явна. Би гадаа сууж байгаад оръё. Гадаа хүйтэн байна аа, гадаа халуун байна аа, оръё.

Уран бусдаас эрх чөлөөгүй амьдраад байгаа юм шиг атлаа өөрийн гэсэн өрөөтэй. Айлын ганц болохоор булаацалдах хүн байхгүй. Өрөөндөө дураараа хэвтэнэ. Ном уншиж үзнэ. Зурагт гүйлгэж нэг харна. Сүүлийн үед утсаа л ширтэнэ. Хорвоо дэлхийгээр хөөрхөн хүмүүс дүүрэн. Тэр хүмүүс хамаг сайхан газруудаар аялж үзээд байгаа юм шиг. Уран л хэвдээ. Дөрвөн хана дунд. Цагаан шаргал ханын цаас. Гэрэл шургалчих вий гэсэн шиг хүрэн хилэн хөшиг. Ногоон ч юм шиг, цэнхэр ч юм шиг хүмүүс санал тогтож өгдөггүй хаалга. Урангийн хувьд бол цэхэр ногоон өнгө. Хараад байхад өрөөнд нь тод өнгөтэй юм байсангүй. Уруулын будаг нь хүртэл усан ягаан. Уусмал ягаан ч юм уу? Өөрөө болохоор час улаан уруулын будаг түрхээд хотын гудамжаар гүймээр санагдана. Гүйж яваад нэг залуутай мөргөлдөөд тэрэндээ дурлаад, тэрэндээ хайрлуулаад гэрээсээ тусдаа гармаар.

Хоолой идээрэй. Өрөөндөө авах юм уу? Ураныг хариулж амжаагүй байхад ээж нь аяга дүүрэн хоол барьсаар орж ирлээ. За хоолоо ид, хоолоо ид. Цонхоор юу хардаг юм даарчихлаа. Уран нээх юм идмээргүй байгаа атлаа юм хэлсэнгүй. Хоолоо хүртэл өөрөө хиймээр санагдана. Хүмүүс хоол хийхээс зугтдаг байтал түүнийг гарыг нь хүргэхгүй. Гараа авчихна. Дараа нь цэвэрлэх гэж ядаргаа гээд хавьтуулахгүй.

Тэр орой Уран зүүд зүүдлэв. Загас болчхоод далай тэнгисээр хэсэж байх юм. Сэрмээргүй байсан зүүднээс нь аянга угзран авчрав. Тэнгэр цэлийж, бороо шаагина. Хөл нь ус нэхэх шиг. Уран бороон дусал бүрийг тоолох гэсэн шиг чих тавина. Аянгатай хамт Уран өөрийнхөө ертөнцийг оллоо. Хүн болж төрөх тавилангүй лусын дагина болох ёстой байж. Тэгтэл яагаад ч юм бэ!? төөрөг нь төөрөөд хөлгүй хүн болоод төрж. Уснаас гарсан загас шиг ангалзаж, тонголзсон ч байрнаасаа хөдөлж эс чадах өрөвдөлтэй амьтан болоод амьдрах юм.

Өглөө болохыг тэсэн ядан хүлээнэ. Бүх л амьдралынхаа турш эрх хайж, учрыг нь олохгүй байсан зүйл тайлагдав. Зүрх нь өөрөө гараад явчих гээд байгаа юм шиг оволзоно. Ээжээ гээд орилмоор санагдана. Уран өөрийн мэдэлгүй мэгшиж эхлэлээ. Өөрийнх нь ертөнц биш ч гэсэн өөрийг нь хайрлаж байсан эцэг, эхээ хаяад явна гэхээр сэтгэл нь эмтэрнэ. Тэгэвч тэр үргэлжид энэ хэвээрээ амьдарч чадахгүй гэдгээ ойлгож байлаа. Маргааш, нөгөөдөр аль эсвэл хэдэн жилийн дараа тэр галзуурна. Доороо бүжиглэж чадахгүй болохоор гараа маажих нь ихэснэ. Улайсан гар нь зулгарна. Бүүр тэгээд үсээ зулгааж эхэлнэ. Тэгээд хашхична, бархирна. Гэхдээ одоо Уран тэгэх шаардлагагүй. Утасны сэрүүлэг хангинан бодлоос нь авчирлаа. Би хичээлдээ явахгүй ээ. Надаа шаардлага байхгүй. Би далай явмаар байна. Юун далай вэ? Хаашаа яаж далай явах гээд байгаа юм.

Уран учир шалтгаанаа хэлж болохгүй. Ээж, аав нь уйлаад үлдээч гээд гуйх гарцаагүй. Нулимсыг нь харчих юм бол үгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ хэвээрээ амьдарч чадахгүй. Би өмнө нь юм гуйж байгаагүй биз дээ. Надад далай үзүүлээч. Тэр их мөнгө хаана байна. Чамайг тэгээд дагуулаад далай этэр явж байдаг завтай хүн хаана байна. Хурдан хувцсаа өмс хичээлээсээ хоцорлоо. Уран шууд зөвшөөрөхгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор шантарсангүй. Арван долоон жил тэсэж болсон юм чинь ахиад жоохон тэсэж болно. Учраа олсон болохоор арга нь олдож л таараа.

Өдөр бүр гуйна. Үдэш бүр шаналгана. Унтах бүртээ залибарна. Мөнгө нь байсан бол хамаа алга шууд ингээд л нисмээр байна гэж учирлана. Уурлаад загнана. Уйлахаар нь аргадна. Унтчихсан байх гээд аав, ээж нь хоорондоо хэрэлдэнэ. Ээж нь аргадаж, аав нь ундуйцна. Чи л хүүхдэд дэмий юм яриж өгөө биз. Олигтойхон шиг хоол хийгээд өгчихөд яадаг юм. Хүүхэд уйдаж, ганцаардаа л тэгээ биз гээд урд хойноо орж хэрэлдэнэ. Уран тэр бүрт нь уучлаарай. Би явахаа болилоо гэж хэлмээр санагдавч хоолой нь гарахгүй. Босоод очьё гэхээр арга байхгүй. Харанхуй өрөөнд чимээгүй хэвтэнэ. Унтах бүртээ загас болоод аниргүй, нам гүм ертөнцөд эрх дураараа сэлж байна хэмээн төсөөлнө.
Нэг өглөө аав, ээж хоёр нь дэргэдээ суулгаад "Үргэлж гэртээ байгаад байхаар дотор нь давчдаад хэцүү байгаа гэдгийг ойлгож байна аа. Гэхдээ бүгдээрээ гадагшаа явж далай үзэх ямар ч боломж алга. Монгол далай үзвэл яаж байна. " Уран энэ тухай бодож байсангүй. Лусын дагина далай л байдгаас нууранд байдаг гэж үү. Монгол үлгэр домогт бол гол горхинд хүртэл байгаад байдаг. Тэгэвч тэр өөрийнх нь төсөөлж байсан дүр зураг биш байлаа. Хөвсгөл нууранд хэр удаан л сэлээ аж. Долоо хоноод л булан тохой бүрийг нь цээжилчихнэ. Сар болвол чулуу бүрийг нь сөхөөд үзчихнэ. Төөрөх төөрөхдөө Монголд байдаг нь ямар учиртай юм бэ. Хэндээ би хор хүргэж үйл лайгаа эдэлж байгаа юм бол гэж бодох төдийд нүд нь харанхуйлаад ирлээ. Нэг сэрэхэд Уран дусал залгуулчихсан орондоо хэвтэнэ.

Тэр өдрөөс хойш ганц ч үг ган хийсэнгүй. Орноосоо ч босохоо болив. Аав нь нэг гуйна. Ээж нь нэг хүчилнэ. Уран орондоо л эвхрэлдээд хэвтэнэ. Юу ч бодогдохгүй, юу ч харагдахгүй. Далайн ёроолд зангуу болоод уначихсан юм шиг хэвтэнэ. Цээжийг нь цаг хугацаа дараад, хоолойг нь өдөр хоног багалзуурдана. Хүн үзэв, лам ирэв, бөө дуудав. Хэдий удсан, юу болоод өнгөрснийг мэдэхгүй өлгий нь түүнийг өлгийдөөд авах шиг болоход саяа ухаан орвол далайд хөвж байх юм гэнэ. Тэртээд ээж, аав нь даллана. Хүмүүс орилолдож гараа даллацгаана. Хөл нь сүүл болоод далайн ёроол түүнийг дуудна. Уран эцсийн удаа аав, ээждээ үнсэлт илгээж сүүлчийн удаа амьсгаа авсаар өөрийн ертөнц уруугаа шумбан одлоо.

Comments

  1. Уран өөрийнхөө ертөнцөд очоод ямар их жаргалыг мэдэрсэн болоо. Яг л далавчгүй шувуу далавчтай болоод торноосоо гараад зах хязгааргүй уудам тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисэхтэй адилхан байсан байхдаа. Харин энэ блогоо яагаад үдэшлэг гэж нэрлэснийг ойлгосонгүй.

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс өөрийг нь үдэж өгч байгаа үдэшлэг гэж Уран бодож байгаа болохоор :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...