Skip to main content

Хартай залуу хаданд авирч бүргэд болсон үлгэр

Үлгэр орчин үед эхлээгүй нь тодорхой. Эс бөгөөс залуу бол хаданд авирч бариад байх шаардлагагүй хүн хөлслөөд, машинаар мөрдөөд, камер тавиад, чагнах төхөөрөмж суурилуулаад бариад авах байсан нь гарцаагүй. Үлгэрийн оронд ч болоогүй нь тодорхой. Тэгсэн бол шидэт толинд тушаагаад, нисдэг шүүр унаад, мэргэч эмгэнд үзүүлээд бас л бариад авах байсан биз ээ. Тийм болохоор энэ үлгэр маань хүн хөлөөрөө гэлдэрдэг, гар мухар тэр л үед хүний ертөнцөд болсон ажуу.

Хартай залуу олон хоногоор анд явжээ. Явж, явж ирэхэд нь эхнэрийнх нь гэдэс байдгаараа томорч таргалаад сууж байх юм гэнэ. Хураасан жимс ногоог нь үзвээс урдын адил их хэвээрээ. Залуу гайхан чи юунд ийн таргалав гэхэд бүсгүй чамайг явснаас хойш удаж түдэлгүй гэдэс томрон хүндрэх болов хэмээн айлдав. Залуу ч ямар нэгэн байдлаар гэдэс нь өвдөж хэмээн сэтгээд гэртээ амарч байгаад ахин анд явлаа. Эргэж ирэх үед нь эхнэрийнх нь гэдэс найгүй том болоод дэлбэрэх шахаж байх юм. Залуу учрыг лавлан асууваас эхнэр нь урдын адил л хариулав. Залуугийн толгойд гэнэт хартай муухай бодол төрх юм. Явсан хойгуур нь өөр агуйн залуу агуйд нь ирээд элдэв төрлийн олон долоон жимс эхнэрт нь авчирч тордоод эрхэлж, эрхэлж явдаг байх нь. Манай эхнэр гэрээс гарахгүй болохоор гэдэс ч алдахгүй бүдүүрээд байна хэмээн сэтгэж ээ. Ингээд урдын авчирсан ан дуусаагүй байхад хүйтрэхээс өмнө улам их мах авчрах хэрэгтэй би анд явлаа гээд гараад явж. Тэгээд урдын л адил ойгоор сүлжин хэрэн хэсэж явж байгаад буцаж эргэн агуйнхаа эсрэг талд байх нэгэн хадны орой дээр гарж гэнэ. Хажуудаа нэг бортого ус, жоохон жуухан жимс ногоо тавьсан тэр агуйн зүг нүд салгалгүй ширтэнэ. Эхнэр нь өглөө жимсэндээ яваад, орой нь тэвэр дүүрэн жимстэй ирээд л байж гэнэ. Хэдий нүд дагуулан харсан ч өөр хүн жимс этэр авчран ойд эрхлүүлж байгаа нь ч харагдсангүй.

Мань хартай залуугийн ч сэтгэл амран маргааш хаднаас буун сайхан том буга агнаж гэртээ харья хэмээн бодож байтал маргааш өглөө эхнэр нь жимсэндээ явсангүй. Нар толгой дээр ирэх хүртэл хүлээсэн боловч агуйнаасаа гарсангүй. Үдэш болсон ч үзэгддэггүй. Тэгэх төдийд л залуугийн толгойд ургаж байсан хар тархиа дэлбэ татан гарч ирээд залууг агуй өөдөө гүйхийг ятгаж гарсанд хартай залуу ч уухайн тас харайлгалаа. Чарлаж бархирсаар орвол эхнэр нь чулуун орон дээрээ унтаад хажуудаа нэгэн бяцхан юм тэвэрсэн байх юм. Үүнийг үзэж харсан залуу яаран давхин очиж үзвээс нэг бяцхан эр байж гэнэ. Өөрөөс нь царай муутай, хүч дорой, бие жижиг тийм нэгэн байсанд. Аа чи муу гээд цохиод алчхаж гэнэ.

Энэ их дуунд эхнэр нь сэрээд ая чи хүүхдээ алчихлаа. Эвий халаг минь хэмээн уйлаан, хайлаан болоход хартай залуу юун хүүхэд. Хайртай хүнийг чинь хүүхэд гэдэг байсан юм бий вий!? хэмээн уурлан бороохойгоо далайхад эхнэр нь гараас нь бариад өмнө нь сөхрөөд үнэн учраа хэлж гэнэ. Явснаас нь хойш юу болсныг тоочиж гэнэ. Тэгээд ийн өгүүлэв: Намайг чи авч явахаас өмнө ээж минь. Нэг өдөр чиний гэдэс томрон бүдүүрэн бүдүүрсээр тэсэхийн аргагүй өвдөх мөч ирэх болно. Тэр үед ялгадсаа гаргадаг шиг сайн дүлээд байх хэрэгтэй билээ. Тэгэх аваас чамаас нэгэн бяцхан хүн төрөх бөгөөд түүнийг хүүхэд хэмээн нэрлэнэ. Тэрийг сайн асран тэжээх аваас нэгэн цагт бид нар шиг хүн болох болно гэсэн билээ.

Залуу тэгтэл урд нь ийм юм сонсож байлуу үгүй билээ хэмээн бодож тунгаагаад мэдэхгүй байсан тул. За тийм байж гээд уурандаа гараад оджээ. Тэгээд нэгэнт цохиод алчихсан тул ахиж ирж саад болохгүй хэмээн сэтгээд тэр талаар үг ч дуугарсангүй. Ийнхүү амьдарсаар өвлийг дуусгаж. Тэгээд хавар болж залуу шинэ ан хайхаар явжээ. Эргээд ирэхэд нь гэдэс нь үл ялиг томорсон байлаа. Энэ үед залуугийн урдын хар дахин сэргэн хадан дээр гарж агуйн зүг харуулдах болов. Харин эхнэр нь урдын адил хүүхдээ алуулах бий хэмээн айгаад хүүхдээ хэвлийдээ тээсээр дутаан оджээ. Харин өнөөх хартай ир хадан дээрээ манай эхнэр хэзээ эргэж ирэх болоож? хаана явна хэмээн харуулдан суусаар хурц нүдэт бүргэд болон хувирчээ.

 ______________________________________

Хар гэдэг төрхөөс заяасан өсөхөөс сурсан эд юм болов уу? Хажуу хавирганы хүмүүсээ зовоогоод байдаг дуу ихтэй караоке юм болов уу? Эзэндээ ээлгүй энэ биеийн зовлон ажээ. 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...