Skip to main content

Гүнж ба Хун

Эртээ урдын цагт нэг бяцхан гүнж байжээ. Нэг өдөр тэнгэрт хун шувуу нисэж байгааг хараад гүнж "Цагаахан хөөрхөн хун шувуу минь намайг аваад нисээч." гэж ээ. Тэгтэл хун шувуу ордон дээгүүр нь гурав эргэлдээд цонхон дээр нь суугаад хүний хэлээр "Үзэсгэлэнт гүнж минь би чамайг аваад нисэж болж байна. Гэхдээ тэгвэл чи нэг жил эргэж гэртээ ирж чадахгүй шүү." гэвэл гүнж "За" гээд ээж аавдаа захидал үлдээгээд хун шувууны нуруун дээр суун хөөрөн нисэж гэнэ.

Тэгээд нисээд л байж гэнэ. Ингэж нисэж явж байгаад нэгэн цэцэгт нуга дээгүүр нисэж өнгөрөхөд нь гүнж хунгаас "Цагаахан хун минь хоёулаа энэ цэцэгт нугаар дайраад гаръя тэгэх үү? цэцгүүд үзэсгэлэнтэй биш гэж үү?" хэмээн гуйхад нь хун "Би ч гэсэн амраад авъя даа." гээд нугад газарджээ.

Гүнж охин ийшээ ч нэг гүйгээд тийшээ ч нэг гүйгээд тоглож байтал гэнэт тас шувуу тэнгэр дээрээс шунхдан ирээд гүнжийг шүүрээд нисчихлээ. Гүнж "Цагаахан хун минь. цагаахан хун минь намайг авраач!" хэмээн нулимс дуслуулбал. Тас шувуу "Аяа! шувуунд дайсан үг олддоггүй. Шувуу дагасан хүн эргэдэггүй гэж үг мэдэхгүй юу! " гэсээр охиныг нэгэн уулын орой дээрх харанхуй ордонд авчирч гэнэ. Ордны онгорхой цонхоор орох үед тас шувуу нэгэн атигар өвгөн болж хувираад "Хаха, чи ингэж баригддаг юм би вий!!! чамайг би одоо эхнэрээ болгож авна даа!" гэхэд нь гүнж гайхан "Би дөнгөж 16 хүрж байгаа шүү дээ. Яаж чам шиг муухай атигар өвгөнтэй суудаг юм бэ!? " гэхэд өнөөх атигар өвгөн гараас нь чирэн авч яваад харанхуй өрөөнд оруулаад түгжчихэж гэнэ.

Гэтэл хун шувуу "Аяа!? алдрайхан хөөрхөн гүнж минь, чи хаана байна вэ? уянгалаг дуугаараа намайг дуудаач" хэмээн тас шувууны ордон дээгүүр эргэлдэн нисэж байлаа. Тэгтэл ордны хажуу ойгоос нь нэгэн хэрэм модны үзүүр дээр дэгдэн гараад хун шувуу өөд даллан дуудаад "Хун гуай, хун гуай. Та эндээс бушуухан явах тун! энэ бол атгаг санаатал Бөгдий шидтэний ордон." гэхэд хун "Би нэгэн гүнжийг эрж явна. үзсэн үү?" гэхэд хэрэм "Бөгдий шидтэн тас болж хувираад өглөө ниссэн. Тэгээд орой эргэж ирэхдээ нэг гүнжийг авчирсан. Би танд ороход тусалъя" хэмээн хунг дагуулан ордон руу хажуу сувгаар нь орлоо.

Тэгтэл хунг хүлэн байсан түүнд дурласан шуламсын хараал арилаад хун нэг залуухан, царайлаг баатар эр болон хувирав. Тэгээд хун байсан баатар маань "Би эргэн хэвдээ оров." хэмээн баярлаад бүсэн дэх илдээ суга татан ордон дахь дайсан бүхнээ даран дархан цолоо мандуулж хөөрхөн гүнжээ суллаад энэ нутагт эзэн суун амар сайхандаа жаргав гэнэ ээ.

 

--------------------------------------

Хүүхдийн үлгэр уншина уу та. Дандаа сонин сайхан уншина гэж юу байхав. :Д 

Comments

  1. Гоё үлгэр байна. 😇 Үлгэр дотор ороод амьдарчихдаг бол гоё байхгүй юу.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...