Skip to main content

Есөн сарын нэгэн

Бага байхад есөн сарын нэгэн гоё байсан юм шиг санагдана. Үнэндээ нээх сайн санахгүй л байна шүү. Формоо индүүдэж бэлдүүл гээд үглэдэг байсан ээж нэг мэдэхэд индүүдээрэй болсон байсан. Дараа нь огт форм өмсөх шаардлагагүй болчихсон. Тэгээд л намайг төгстөл эргээд өмсдөг болсон доо. Аль, аль үеийг нь мэдэхийн хувьд гээд өөрийн бодлоо хэлмээр байсан боловч тэр үеийн дурсамжид форм хувцас чухал биш байсан бололтой. Одоо сайн санадаггүй. Цагаан цамцаа өдөр болгон угаах гэж зовдог байсан аа санана. Өөрөө хүүхэд биш, өөрөө хүүхэдгүй мөртөө есөн сарын нэгэн гэсэн чинь арай өөр юм шиг мэдрэгдэв. Хотын гудамжаар шулганалдах бацаанууд зугаатай харагдана. Баахан жоохон хүүхэд хэдтэй гэдэг нь мэдэгдэхгүй шамбааралдана. Зарим нь дуртай, зарим нь дургүй байсан байх даа. Би бол нээх дуртай байсан гэдгээ санахгүй байна. Угаасаа хичээл орохгүй байхад хар өглөө босоод гадаа зогсох гэж ядаргаа байсан даа.

Энэ үед нүдний өмнүүр сонин дүр зургууд зөрж өнгөрч байлаа. Охид 4,4өөрөө тойрч зогсох юм. Яагаад ч юм бэ нэг л сонин харагдаад болдоггүй. Тэгээд ямар жоохон хүүхдүүдийг юу хийж байна гэж хараад байлтай биш. Дундаас нь утаа баагина. Гадаа бол муухай халуун. Тамхи бол барьсан шинж алга аа.

Дээр үед намайг оюутан байхад хүн болгон дотор тамхи татна. Энд тэндхийн цайны газар ороод суухаар дүүрэн тамхины утаа байдагсан. Тэгээд тамхинд дургүй болохоор найзуудтайгаа энд тэнд суух төвөгтэй санагддагсан. Хувцас нул тамхи, үс нул тамхи. Бүгд л хэрэглэдэг болхоор боль гэж хэлдэг хүн байхгүй. Байдаг л зүйл.

Одоо болохоор вэйп хаа сайгүй. Ажил дээр, гудамжинд, автобусанд, хоолны газар гээд л. Тамхи биш гэсэн хандалгаар хандана. Үнэргүй гээд л бахархалтай үлээнэ. Тэрийг нь хүүхдүүд хараад сурчихсан. Зүгээр л татаад болдог гээд ойлгочихсон. Ядаж л тамхийг нууж татдаг бол вэйп тэгэх шаардлагагүй. Учир нь энэ бол тамхи биш. Энэ бол күүл байх нэг хэлбэр.

Тэгээд сайн хараад байсан охид тойрч зогсоод вэйп татаж байх юм. Арай, арай хэдэн настай юм болдоо. Тоож байгаа хүн ч алга. Аргагүй өөрсдөө адилхан татаад явж байгаа болохоор тэр байх даа. Хүүхдээ хордуулахгүй гээд тамхиа гарч татна. Тэгсэнээ энэ арай зөөлөн гээд вэйп ээ солилцоно. Амаар нь уусан савтай усаа өгвөл уурлах л байх даа хүмүүс. Вэйп бол зүгээр ээ. Тамхи биш. Ер нь их орчин үед шилдэг нээлт. ПР л юм даг уу даа. Арай л сайн хэрэгшсэн ПР бололтой.

Бусдаар хүүхдүүд хүүхэд хэвээрээ л байх шиг. Ажлын шугамаар парк явах хэрэг гарлаа. Үнэгүй орж болдог болсон болохоор сургуулиа тарсан хүүхдүүд бөөн, бөөнөөрөө цуглана. Энд тэнд бөөгнөрч суугаад ярилцана. Бодвол би ч гэсэн тэгдэг байсан байх даа. Одоо тэгээд юу ярьдаг болдоо. Амьдрал, хичээл сургууль даа шаналсан хүмүүс л байгаа байх даа. Тэгээд л маргааш л дэлхий сөнөчих юм шиг санагдаад л. Ядаж байхад зурагт, интернэтээр тэрийг нь дэмжсэн мэдээлэл цацагдаад л.

Хотын төв болохоор л юм болгон гоё сайхан харагдаад байгаа юм болов уу? Зах уруу ороод ирэхээр хэцүү л байдаг сурагтай. Ажлын хүүхдүүдтэй яриад сууж байхад бас л аймаар юм шиг санагдана. Манай үе аймаар ч байсан юм шиг. Тувтан л зодоон. Энд тэндхийн атаман. Өмнө дуудахаар нь очдог байсан. Яагаад ч юм бэ төгсөх анги болсон чинь очихоо больсон доо. Хөөе наашир гээд даллахаар нь яах гээд байгаа юм бэ гээд л яваад өгнө. Би гэхдээ ер нь азтай. Найзуудын ах нар нь дандаа атаман. Байрны, сургуулийн тэгээд л зодуулж байсангүй. Намайг ч зодолдуулж байсангүй. Тийм болохоор тийм аймаар юм хул бол үзээгүй ээ. Зодуулж бол нэг л удаа үзсэн. Их сургууль даа. Согтуу явж байсан арван жилийн ангынханд зодуулваа хөөрхий. Тэгээд аав минь одоо төгсөх гэж байгаа хүүхдүүд амьдралыг нь бодъё доо гээд өнгөрсөн. Миний хамар хугархай. Сайн харах юм бол жоохон далий. Гэхдээ нуруу өвдөөд байдаг юм шиг. Яг тэр өшиглөж байсан газрууд нь одоо хүртэл төсөөлөгдөнө. Тэдгээр хүүхдийг хааяа үзэн ядмаар юм шиг. Даанч төсөөлөлд ямар нэг дүр төрх үл бууна. Тэд нар одоо уулзаж хааяа нэг уухдаа. Тэгэхэд тэр нэг бандийг нэвширтэл зодсон доо гээд л ярьдаг байх даа, хөөрхий. Аав минь хатуу юм шиг мөртөө их уян. Уурлана тэгээд л уур нь гарчихна. Бага байхад надад нэг л удаа гарч хүрч байсан. Өөр хүмүүс бол бас л замбараагүй зоддог байсан юм шиг. Багш бол намайг сайн зодсоон. Хичээлийг нь хийхгүй болохоор аргагүй байх даа. Зуу гаран бодлого өгчихнө. Би бодож байгаад л за нэг арван тав цохиулахад гайгүй юм байна л гээд унтаад өгнө.

Ээ тэгээд ер нь хүүхэд байх хэцүү дээ. Надад лав эргэж очих хүсэл алга. Юун тэр галт тэрэг этэр. Та нар өөрсдөө л сууна биз. Гэхдээ яахав хүмүүсийн хүүхдүүд аз жаргалтай харагдаж байна лээ. Энэ өдөр ч биш ер нь л өдөр бүр л аз жаргалтай байх болтугай.

Уулзаагүй байсан найзтайгаа таарав. Хүүхэд нь том болж байна л гэнэ. Том болоод аавтайгаа цуг сургуульд явахаас ичээд байна гээд цуг яваагүй юм байх аа. Жоохон юм байж гэж бодсон чинь би ч гэсэн өөрөө тэгж байсан гэдгээ санав. Тэр үед аав, ээж минь над шиг л байсан юм шиг. Арай л жоохон байж ээ. Яаж надыг өсгөсөн байгаа юм. Надаас ч дүү үе байсан байгаа юм. Би лав чадахгүй ээ.

Өөрөөр есөн сарын нэгэн онцын байдалгүй өнгөрлөө. Намар эхэлж байна даа гэдэг гадаа цаг агаар тийм шинжгүй. Шарласан навч ч үзэгдсэнгүй. Зун жоохон байчихъя гээд гуйчихсан шиг сайхан өдрүүд байна. Магадгүй ахиад жоохон байчихвал зүгээр л байх даа. Тэгэхгүй болохоор өвөл нөмрөөд л ороод ирнэ. Хэдэн сар даарах гэж төвөг.

Намар болохоос өмнө хийж, оролдъё гэж бодож байсан зүйлс уул нь нэлээд байгаа юм сан. Даанч арай л болсонгүй дээ. Зуныг бараг хүүхдүүдтэй хамт амраад л өнгөрөөчих шиг боллоо. Хүн байхгүй дэл сул байхад л амжуулсан бол амар байсан байх даа уул нь. Тэгтэл цаг хугацаа намайг хүлээсэнгүй. Аргагүй дээ эрхийн мангар юм чинь. За тэгэхдээ одоо олон жилийн есөн сарын нэгний туршлага байна даа. Дадал зуршлаараа өөрийгөө шахаад хиймээр байгаа, сурмаар байгаа юм аа хийх байлгүй дээ. Тийм болохоор шинэ юм сурч байгаа хүмүүстээ болон өөртөө амжилт хүсээд өнгөрсөн ч гэсэн есөн сарын нэгнийх нь мэндийг хүргэе дээ. Амжилт.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...