Skip to main content

Авралт

Цагаан зээр:
Говийн нар уул манханд халхлагдалгүй шууд нүүрэн дээр тусан мандана. Ёох ойрдоо би ямар их ядарч байна вэ? Бие минь хэтэрхий сульдсанаас болж сүргээ гүйцэж явах ч бэрхтэй боллоо. Сүүлийн хэдэн өдөр унахыг минь хүлээн буй тэр өлөн чоно дагаж буйг мэдсэнээс хойш сүргийнхэн минь улам хурдлах болсон нь намайг зөнд минь орхиж байна уу? гэлтэй. За гэхдээ яах вэ! тэгж л бай, усны эрэгт очиж амарч тэнхэрч аваад тоосондоо булна даа. Сүргийнх нь бараа тэртээд сүүмийн үзэгдэнэ, өнчин хоцорсон зээр араас нь мөр даган, сөгдөж унах аль эсвэл эцэж цуцахыг нь хүсэн буй хөгшин чононд баригдчихгүйн тулд байдгаараа хичээн давхина. Ижилдэн дассан сүрэг нь ингээд хаяж одсонд сэтгэл нь өвдөн нүдийг нь даган усан бөмбөлгүүд урсах нь хачирхалтай.

Өвгөн:
Адуучин хүү нь цэрэгт явж амь үрэгдээд хоёр жил болжээ. Ганц хань ижил болсон хүүгээ эсэн мэнд ирэх болов уу!? гэж хэчнээн их хүлээлээ. Өвгөнийг айл саахалтынхан бүгд өрөвдөж бас хүндэлцгээнэ. Харин өвгөн аль болох ганцаараа байхыг хичээх бөгөөд хүүгээ хүлээхдээ явж заншсанаар адуундаа явж, гэнэт л гараад ирэх болов уу!? хэмээн алсыг дурандан сууна. Энэ удаад өнгөний дуранд урьдын адил хүү нь харагдаагүй боловч сүргээсээ тасарч хоцорсон зээр харагдлаа. Араас нь саахалтын дайтай зайнд нэгэн чоно мөр мөшгөн шогшихыг хараад хүүг нь дайсан элдэн мөшгөн буй мэт санагдахад мориндоо мордон зээрийн зүг давхилаа. Тэртээд харагдах бяцхан цэг байрандаа хатгуулсан мэт үл хөдөлнө. Араас нь энэ бүхнийг мэдсэн мэт чоно ч хурд нэмэн шогшино. Өвгөн өндөр толгодоос уруудаж байсан тул төд удалгүй үйл явдлаас ангид болсондоо сэтгэл зовнин ташуур өгөв. Өмнөх бяцхан манхныг даваад зээрт нэлээд ойрт уу гэтэл бараг л хоцорчээ. Чоно аль хэдийнээ дэргэд нь очсон байлаа. Юу ч эс түдгэлзэн өвгөн өврөөсөө хүүгийнхээ тоглох дуртай дүүгүүрийг нь гарган сурсан зангаараа хэд исгэрүүлэн харвасанд чонын сарьсан хоншоорыг яг онож таарлаа. Энэ удаад өвгөн азтай байлаа. Чоно бараа сураггүй алга боллоо. зээр ч аюул холдсоныг мэдсэн мэт өндийн босоод цааш явав. Магадгүй үхэлтэйгээ эвлэрэн байсан ч амьдрах хүсэл ахин төрсөн бололтой.

Өвгөн төрөлхийн анчин үргэлж буу үүрч явдаг ч энэ удаад чоныг алахыг хүссэнгүй зүгээр л дүүгүүрдсэний учир нь эцсийн мөчид чоно өөртэй нь адил ганцаардмал хөгшин азарган чоно байгаад өөр өөр лүгээ буу онилж чадаагүйд оршино.

Чоно:
Залуу азарган чононд эзэмшлээ булаалгуулж гутамшигтайгаар ялагдсан ч өвгөн чоно амьдрахын төлөө урагшилсаар л. Зөн билиг, дадлага туршлага нь түүнд хоол ойрхон буйг хэлж буй ч биеийнх нь тамир тэнхээ өдрөөс өдөрт доройтсоор л. Урдын цагт хэчнээн олон хөгшин азаргыг хөөж байснаа санан бахархлаараа өл залгана.

Гурван хоног шахам мөшгөсний эцэст одоо л нэг өл залгах нь тодорхой боллоо. Сульдаж унасан залуухан зээр харагдана. Хашир хөгшин урхинд орохгүйн тулд болгоомжтой араас нь гэтэж явтал нэг исгэх чимээ гарснаа хоншоор дээр нь тас хийлээ. Ухасхийн өвдөлт, ядралтаа умартан аюулаас холдоод исгэрэх чимээ гарсан зүг уруу харвал хэд хэдэн анд бас өрсөлдөгчийг нь алж байсан аянга дуут ойртож явсанд амьд гарсандаа олзуурхавч алдсан хоолондоо сэтгэл гонсгор цааш гэлдэрлээ.

Төгсгөл:
Өвгөн хэд хоног адуугаа хайсны эцэст арай гэж хилийн наах нь олж авлаа. Ингээд буцаад л гэр лүгээ элдвийг бодон явж байтал гэнэт сүрэг нь нэг зүйлээс үргээд учиргүй байхаар нь түр зуур эсрэг зүг уруу нь туучхаад хүний сониуч зангаар очиж харвал өнөөх зээрийн хүүр хөсөр хэвтэнэ. Өвгөн урдын л адил хүү минь ингэж өөд болсон болов уу? хэмээн гансраад мориндоо мордсоор сүргийнхээ араас шогшууллаа. Сэтгэл нь нэг л тавгүй... Сүрэгтээ ойртох үед сүргийн манлай бор азарга нь нэг зүйлийг хоргоож харагдана. Өвгөн хүүе, хаая болсоор явж очвол хөгшин чонын хүүр хэвтэнэ. Өвгөн цурхиртал уйлж эхэллээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...