Skip to main content

Сарны мандал

Залуу: Хөөх тэр сарыг хараа.
Бүсгүй: үгүй ээ! чамайг л хармаар байна.
З: Намайг зөндөө л харна шдээ. Харин энэ сар ахиж хэзээ ингэж гоё харагдахыг мэдэхгүй шдээ.
Б: Чи сартайгаа суух юм уу?
З: Заза, зүгээр л хэлсэн шдээ. Мэдээж чамтай л сууна шдээ.
Б: Би чамтай суухгүй ээ.
З: ... Яагаад?
Б: Чи гоё албан ёсоор гуйгаагүй юм чинь
З: Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Би ч мангар шүү.
Б: Тийх чи мангар, тэнэг, мулгуу ...
З: За одоо болно шдээ.
Б: Тэгээд.
З: Би мэднэ ээ мэднэ! мангар гэдгээ
Б: Тээр хараа мангар гэдэг нь хүн чамд гоё юм хэлэх гэж байхад.
З: Тийм үү!? за хэлээрэй. Юу ийн.
Б: Хэлэхгүй ээ! одоо өнгөрчихсөн.
З: За хэлчих л дээ. Хэлэхгүй бол гижигдлээ шүү.
Б: Хнн, тэрүүнээс чинь айна гэж бодоо юу!?
З: Тэгвэл үнслээ шүү!
Б: Паах далимдуулчих юмаа. Тэгвэл бүүр хэлэхгүй.
З: Тэгвэл үнсэхээ болилоо.
Б: Тэр сарыгаа үнсэх нь үү?
З: Болдог бол сарыгаа үнсье гэхдээ одоо сарандаа үнсэлт илгээчихье.
Б: Сар та хоёр сонин байгаа шүү.
З: Хөөрхөн шдээ сар чинь гэхдээ чамайг яаж гүйцэх билээ.
Б: Худлаа яриад л. Хүн хуурч байгаад хүний юмыг хэлүүлэх гээд.
З: Үгүй ээ! үнэнээсээ би сарыг магтаал байдаг нь чамайг хөөрхөн гэхээсээ ичээд байдаг болохоороо л...
Б: Мангар гэдэг нь!
З: ... (залуу инээмсэглэнэ)
Б: Би чамд хайртай.
З: ...
Б: Мангар гэдэг нь хүн гоё юм хэлж байхад.
З: Хэрвээ наадхыг чинь сонсоод мангар болчихдог яадын. Би лав дуртай. Би ч гэсэн чамд хайртай.
Б: Сар яасын.
З: Чамд атаархаж байгаа.
Б: Үнсүүлэхгүй ээ! холдоо чи муухай зальтай бэлэн үгтэй амьтан
З: ...

Бүсгүй хацар дээр нь үнсчхээд намайг бариарай гээд гүйгээд явчхав. Залуу тэнгэр өөд сарыг харснаа чи атаархаж байгаа нь үнэн тэ? гээд бүсгүйнхээ араас гүйлээ. Сарны мандал улам тодоор гэрэлтэй. Магадгүй атаархсаных биз ээ.
________________________________________________
Hanper


Юу ч болоод байгаа нэг, нэгэндээ эрхлээд байгаа юм уу энэ хоёр. Би аль эсвэл атаархаад байгаа юм уу. Мөрөөдөж л байгаа биз ээ. Хайр дурлал миний бичих төрөл биш бололтой. Худлаа бичсэн хойноо нэрэлхэж этэр. Үнэхээр тэгж бодож байсан бол бичсэн ч гэсэн тавихгүй байсан биз ээ. Тэгээд хүмүүс одоо ингэж ярьдаг ч юм уу даа? Би өөрөө ярьж ч байсан юм шиг. Айлын охин хүүхдийн толгой эргүүлээд. За гэхдээ би буруу санаж байгаа биз. Миний явдал байсан бол суучихсан байх байсан биз. Сар атаархаад байхад суухгүй яаж болох юм. Нар дургүйцээд байсан юм болов уу? Тэгээд л нар дагаад салаад явцгаачихсан. Орой нь цонхоор саранд харагдахгүй гэсэндээ хөшгөө татаастай.

Өөр, өөр төрлийн зүйлс бичих гэж оролдоно. Олон янзаар бодож сэтгэхийг хичээнэ. Тэгэвч хүн нээх олон төрлийг бичиж чаддаггүй бололтой. Аймаар романтик юм зохиодог болчихвол баяждаг л сурагтай. Миний бодож байгаа зүйлс даанч романтик биш л юм шиг байгаа юм. Эсвэл бөгөөс би гэдэг хүн будаа болгож байгаа байх даа. Магадгүй дадал, зуршил дутаж байгаа байх этэр. Бэлтгэл хийх хэрэгтэй гээд хүн загнах юм болов уу даа намайг. Үгүй л байх даа. Нөгөө 10,000н цаг этэр гээд байдаг билүү. Хайр дурлалын 10,000 цагтай болчихвол агуу романтик зохиолч болох юм болов уу? Тэгээд л баяжих юм байгаа юм. Зорилго нь буруу болохоор буруу байгаад байгаа байх даа. Хүний сэтгэл хөдөлгөе гэж бичихгүй мөнгө ольё гэж бичихээр ямар олиг байх вэ дээ.

Өнөөдөр доголж очсоор сагс тоглож байх даа нэг юм бодлоо. Өөрийгөө би яах гээд л ингээд зовоогоод байдаг юм бол доо, хөөрхий. Дараа нь мөн л доголоод харилаа. Баахан л юм болж байрны гадаа иртэл тог тасарчихсан байх юм. Гадаа байрлах цэцэрлэг дотор хэсэг суув. Тог тасарсан болоод тэр үү, тэнгэр цэлмэг болоод тэр үү хэсэг од харагдав. Сар хаа нэгтээ дэмий тэнэнэ. Амраг хоёрын дээр суугаад хэрэгт дурлаж байгаа байсан юм байлгүй. Хэзээ тэгээд тог ирэх болдоо гээд бодож суусан боловч ирдэггүй. Бага байхад мөн ч их тасардаг байж билээ. Тэгээд лаа асаана. Дурандаа лааны гэрэлд ном унших гэж оролдоно. Арай л хэтэрхий. Тэр уншсан ном нь хаана байгаа юм. Бүү мэд. Энэ байрны эргэн тойронд барилга баригдаж байгаа болохоор байс хийгээд л ямар нэг юм нь тасарчихна. Тэгээд хэзээ ирэх юм бүү мэд. Тэгж байгаад л унтахад хүрээд ирнэ. Яах ч гэж байгаа юм. Хэрэгтэй үедээ байхгүй. Хүүхдүүд тоглож байхад саравч дотор хоёр согтуу хэрэлдэх юм. Юу гээд ч байгаа юм. Дургүй ч хүрэх шиг. Ой гутах юм болов уу. Ашгүй хэрэлдэж, хэрэлдэж нэг нь яваад өглөө. Би ч гэсэн хэдий болтол хүлээх билээ гээд шатаар өгсөв. Цахилгаан шатаар тааралддаггүй хүмүүс чинь шатаар дээш доошоо хөвөрцгөөнө. Залхуу байгаа даа. Яг гэртээ ороод гутлаа тайлтал тог ирчихдэг юм. Арай биш ээ, хорвоо. Би уул нь томоотой л байгаад байгаа юм сан. Жоохон журамтай байж болохгүй юу. Амьдралыг минь сонирхолтой болгох гээд байгаа юм байх даа. Эзэн нь залхуураад заяа нь зүтгээд байдаг. Байдаггүй ээ.

Нэг мэдсэн бичсэн юмнаасаа их юм өөрийнхөө тухай биччихсэн байдаг гэж байна шүү дээ. Гэхдээ энэ бүгд бүгдээрээ миний тухай бас байж болох юм. Биш ч байж болно. Ер нь биш л дээ. Нууц ... :Д

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...