Skip to main content

Өв

Зутруухан өнгөрсөн сүүлийн хэдэн долоо хоногоос болж бие болоод сэтгэл нь эцэстээ хүрээд туйлдаж ядарчээ, мал сүрэг нь ч гэсэн эзнээ даган уруудаж өдөр бүр хэд хэдээрээ толгой гудайлган оочсон чигээрээ өнгөрөх ажээ. Одоо энэ бүхнийг эргээд бодвол бүхий л зүйл өөрөөс нь болсон нь яах аргагүй үнэн гэж бодохоос байж сууж эс чадаад хий дэмий л гэр дотроо нааш цааш эргэлдэнэ. Төрсөн цагаасаа эхлээд эцгийн хамт амьдарсан боловч өнгөрсөн жил эцэг нь цаг бусаар тэнгэрийн оронд очсоноос хойш өөрөөс нь өөр хэн нэгэн хамаатан садан гэгдэж өөрийг нь халуун дулаан элгэндээ тэврээд тайтгаруулах хүн үгүй тул өдийг хүртэл ганцаар энэ ханхар таван ханатай гэрийг дүүргэхийг хичээн амьдарч ирсэн боловч эцэстээ энэ л мөчид хамаг итгэл найдвар нь оргүй хоосон болж яахаа эс ухан дэмий л өөрийгөө зүхнэ. Эцгийн гал голомтыг бадраан залгуулж чадахгүй ингээд бөхөөх нь гэсэн бодол тархинд нь цаг тутам, минут бүр шунхан орж ирэх болсноос болоод унтаж чадахгүй тарчлан хэн нэгэн эмэгтэйг зүгээр л эхнэрээ болгон эцгийн голомтыг залгах үрийн зулай үнэрлэхийг хүсэх болов. Эсвэл ганцаар байсаар байгаад орь ганцад эзэмдүүлж гуньж гутарч үхэхээсээ өмнө аврал нь байж магад гэсэн эцсийн энэ л замыг тэр даган явахыг туйлаас их хүсэж байвч яах ёстойгоо мэдэхгүй хий дэмий л бодол болон мөрөөдөх нь улам ядарсан сэтгэлд нь тээр болж эцэстээ эцэж цуцаад нойронд нам цохиулсан толгойд нь зүүдтэй хамт урган гарч ирээд хар даруулаад ч байх шиг, үгүй ч юм шиг мэдрэмж төрүүлэх нь тамлалтай.

Гэнэт нүдний өмнө эцэг нь үзэгдэж өнөөх л урдын адил цогтой халуун тэгсэн атлаа гүн харанхуй нүдээр цоо ширтсэнээ ойртон ирж толгойг нь илээд хөдөө талын эр ханхар цээжиндээ наахад нь өөрийн эрхгүй сэтгэл алдарч асгартал уйлж гарахад аав нь хоёр мөрнөөс нь атган биес холдуулаад зэмлэх шиг ширүүн харах ч нүднийх нь тэртэй гүнд нь хайр нь байхыг хүү бие сэтгэлээрээ мэдрэв. Эцэг нь ам ангайн үг хэлэх боловч авиа эс гарна тэгсэн атлаа бүхий л үгс нь сэтгэлд гүнээ мэдрэгдэх агаад "Хүү минь эр хүн долоо дордож найм сэхдийн. Өндийн босоод одоо амьдрал цогцлоон бүтээгээрэй. Эцэг чинь чамайг хүссэнээрээ амьдарч хүн болгохыг хүссэн болохоос бус элдэв дутуу юм чамаас хариу эс нэхэн өсгөсөн бөлгөө. Иймийн тул аз жаргалтай амьдраарай " гээд хий агаарт уусан алга боллоо. Энэ бүхэн эцэж ядарсан биеийн хий хоосон дэмийрэл, зүүд нойрны хэлтэрхий, мөрөөдөл хүслийн аль нь ч байж болох ч эцгийн халуун дулаан сэтгэл сэтгэлд нь одоо хүртэл мэдрэгдэн байх тул залуу өндийн босон гэрээс гарвал нар уулын цаанаас дөнгөж өлийн мандаж байхыг хараад ааваа би хүн шиг амьдарна аа, хүүдээ та итгээрэй хэмээн тэнгэр цууртал хашхираад шинэ амьдралд хөл тавин орлоо.


__________________________________
Hanper 2009.11.30

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....