Skip to main content

2023.09.12

Сүүлийн долоо хоног ямар аймаар хурдан өнгөрчхөв өө. Хурдан ч гэж дээ ачаалал ихтэй гэх юм уу. Орой орж ирээд л блог дээрээ юм бичье гэж бодовч өөрийн эрхгүй хөнжилдөө эрхэлсээр байгаад таарлаа. Нэг л мэдтэл шинэ долоо хоног эхэлчхэж. Ингэж ч бас арай болохгүй дээ. Долоо, долоо хоногоор алгасаад байх юм бол хөөрхий блог минь өнчрөх буй за. Эргээд бодохоор нээх их ажил байгаагүй юм шиг. Тухайн үед хийж байхад овоорсон л баахан ажил байсан. Жижиг, жижиг мөртөө цаг хэтэрхий хумсалсан ажлууд байсан бололтой. Дээр нь бас арай олон удаа сагс тоглосон байх юм. Хамаг бие хөндүүр бас өвчин. Тэгсэн атлаа олигтой үр дүнд хүрсэнгүй. Магадгүй амралт дутаад байгаа юм болов уу?

Цаг агаар ядаж байхад дээрээс нь хүйтэрчих юм. Өнөөдөр лав даарлаа. Хамаг юм аа болгочихлоо гээд зааландаа гарав. Сэтгэл санаа тавгүй байсан тул алхахаар шийдлээ. Нар өөдөөс ээгээд дулаахан л байх шиг атлаа жиндүү. Намар болж дээ. Заал дээрээ очиж баахан л гүйлээ. Арай ч их хүн загнаад байх шиг. Ердийн байдаг би сагс тоглохоороо байхгүй болчихдог юм шиг. Тэгээд хоёр цагийн дараа сунаж унах гэж байгаа амьтан утсаа харвал нэлээд их алдаатай юм хийжээ би. Өөрийн минь гэм юм болохоор ажил өөд зүдрэв.

Нийтийн унаанд сууя уу гэтэл хүн их гэж. Ядаргаа гэж бодоод гурван буудал алхав. Ер нь бараг дөрвөн буудал шиг гурван буудал шүү. Оффис дээр өлссөн, ундаассан, ядарсан хүн орж ирлээ. Бэлэн гоймон идье үү гэж бодсоноо сүүлд нэг идээд хэсэг гэдэс өвдсөнөө санасны хүчинд тэрүүнээс зайлсхийж чадав. За тэгээд нэг жоохон юм олж идсэн болчхоод. Ажилдаа орлоо. Бүхэл бүтэн таван цаг. Арай л их ажиллаад гэртээ орж ирсэн ч нэт алга. Угаасаа гэрт минь нэт байхгүй л дээ. Утасны минь дата арай удаан байгааг л хэлж буй минь тэр. Өнөөдөр нэг иймэрхүү. Өчигдөр бас л өдөр нь ажиллав. Уржигдар бас л ажиллав. Ажилласан дээр нь бага зэрэг хичээл үзэв. Өөрийн мэргэжил биш болохоор өөрийн эрхгүй нүд анилдах юм. Сайн дураар сурч байж бас арай л биш ээ. Хичээлд суудаг нас өнгөрсөн юм даг уу. Нягтлан бодогчийн сургалтад суух юм сан гэж бодсоор хоёр жил болчхож. Нэг суугаад аж ахуйн нэгжийн санхүү ер нь яаж бичигдэж, яаж явдаг вэ гэсэн ойлголттой болох юм сан. Дажгүй сургалт нь хаана байдаг юм болдоо. Арай л замбараагүй ажлын цагтай надад тохирсон юм олдох болов уу? Тэрний өмнөх өдрүүдэд ажилласаар л. Ажиллаагүй өдөр гэж байна уу? Өөр, өөрийгөө л гэхдээ худлаа ажлаар зовоодог байх даа. Цагийн юмыг цагт нь хийгээд аятайхан ажил, амьдралаа зохицуулаач гэж намайг загнах хүн бишгүй байгаа байх даа. Ээ хөөрхий заяа юм даа.

Уул нь нэг таван кг таргалчхаад байх юм. Тогтсон цагаар хоол идэхгүй тэгээд дээр нь зарим хоолоо алгасаад байхаар яаж таргах билээ дээ. Хүмүүс болохоор ээдээ хүсэх юм биш лүд гээд л үглэнэ. Надад харин жоохон хэрэгтэй байгаад байгаа юм аа. Гэхдээ мэдээж хүмүүсийн бодож байгаа шиг гүзээгээр тоо гүйцээвэл хэцүү л дээ. Булчин, шөрмөстэй болох ёстой юм даг уу. Амьдрал дээрээ байсан хамгийн хүнд жин дээрээ байгаа боловч бусад хүмүүсийн хажууд хэрэг алга. Өөрийн бодож байгаа нөхцөлд ч хэрэг алга.

Ядаж л өглөө босоод гүйчихдэг баймаар байх юм. Даанч сэрэхгүй юм даа. Сэрүүлэг дуугарна. 15 тоолно. Сэрүүлгээ 5мин хойшлуулна. Эцсийн мөчийг хүртэл энэ бүхнийг давтсаар орноос харайн босоод ухаан мэдрэлгүй гэрээс гарна даа. Цаг зохицуулалт гэж хэрэг алга. Сурсан зан юм даа. Арван жилд ч бас тэгдэг сэн. Унтаж, унтаж за одоо гүйвэл хоцрохгүй дээ гэж бодоод л гэрээсээ гарна. Гүйсээр байгаад л хоцорно. Арай хурдан гүйдэг байж гээд л бодно. Тэгээд л маргааш нь унтана. Нэг л мэдэхэд овоо гүйдэг болчихсон байлаа. Тэгсэн ч тэрийгээ ашигласан юм байхгүй. Хурдан гүйх болгонд гэрээс гарах хугацаа нэг минутаар нэмэгдэнэ. Авралгүй хүн байгаа юм би.

Хүнтэй харин цаг тогтвол ховорхон хоцордог байгаа шүү. Санаа зовсоор түрүүлж очихыг хичээнэ. Ээ дээ тэгээд би чинь бас хүнд таалагдах гэж муухай амьдардаг хүн юм уу. Гэнэн юм даа зайлуул. Өөрийгөө ингэж хэлж байгаа хүн яавч ийм биш байх даа. Би ч үгүй мөн эртэч хүн байгаа юм даа. Нартай уралдаад л унтдаг хэмнэлтэй. Тэгээд л үхэх гээд аргагүй эрхэнд босно. Намар болсон болохоор салхи ч намайг өглөө алгадна даа. За уучлаарай даа салхи минь. Ахиад би чамайг гомдоохгүй ээ. Аясанд чинь би энгэрээ задгайлж, урсгалд чинь намуухан гэлдэрье дээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...