Skip to main content

Нахиа

Өнөөдөр есөн сарын нэгэн хичээлдээ явна гэхээс нэг л залхуутай. Төгсөх анги байна даа жоохон хүүхэд шиг догдолж хөөрөөд байлтай биш. Тэгэвч энэ мөчийг хэчнээн их хүлээлээ дээ, анги танхимаа мөн ч их санаж дээ гэж бодсоор охин гэрээс гаран алхаж байтал хэн нэгний намуухан зөөлхөн тэгсэн мөртөө түргэн алхлах сонсогдвол сониучирхан эргэж хартал нэг банди доошоо харж явсаар хүүе гэхийн завдалгүй ирээд мөргөчихлөө. Охин духаа барин яаяа яадаг мэдрэл вэ! гэсээр өнгийн харвал өнөөх банди "Өө уучлаарай би юм бодож байгаад." гээд гараа сунгалаа. Царайг нь сайн харвал нүдэнд дулаахан дажгүй банди байсанд ичсэндээ хнн наад гараар чинь яадын гэж гарыг нь алгадчихаад өөрөө өндийн боссон явахад нөгөө банди ахиж юу ч дуугарахгүй зогссоор хоцорлоо. Охин би яагаад муухай аашилчхав аа!? лаг дажгүй банди байсан шүү дээ танилцсан бол гэж дотроо бодсоноо тэр бодолдоо ичээд эргэж ч харалгүй бушуухан буудал руу алхлаа. Түрүүний болсон явдлыг бодон зогсож байтал нэг нэгний сайн уу? гэх сонсогдоход нь гайхан харвал нөгөө банди чинь ахин сайн уу? гэж мэндлээд инээмсэглэснээ гараа сунган Мандаа гэвэл өөрийн мэдэлгүй чамтай танилцахгүй гээд ширэв татаад буруу хараад зогсчхов. Тэгснээ гэнэт өөрийнхөөрөө байхгүй байгаадаа гайхан эргэж харж уучлал гуйх гэсэн боловч нэг л мангар юм шиг санагдаад байсан тул тэр чигтээ автобусаа хүлээн зогслоо. Автобус ч удалгүй ирсэн тул хурдхан шиг эвгүй байдлаас зугтахын тулд гялс гүйн ороод хөдөлж байхад нь сэмээрхэн түрүүчийн зогсож байсан газар руу харц чулуудвал өнөөх банди алга болчхож ээ, ахиад ч уулзахаасаа өнгөрсөн байхдаа би яагаад ахин, дахин тэгж муухай аашлав хэмээн бодол болон явж байгаад арай л буух буудлаа өнгөрчихсөнгүй. Ингээд хичээлийн анхны өдөр эхэллээ. Уулзаагүй найзууд, хуучны танилууд энэ бүхний дараа өглөөний болсон явдал ор үндэсгүй мартагдав. Маргааш өглөө нь өнөөх танил дуу сонсогдох шиг болоход эргэж харвал хэн ч байсангүйд мангар амьтан гэж дотроо хараагаад буудлын зүг аажуухан алхав. Чимээ чагнан, хөлөө чирсээр явлаа. Нэг мэдэхэд л буудал дээр ирчихсэн байлаа. Бусад өдөр шиг өглөө байсан мөртөө буруу яваад байгаа юм шиг санагдана. Урт богино зүү нь солигдоод тавьчихсан юм шиг мэдрэгдэнэ. Арай их хүнтэй юм гэсээр хоёр ч автобус өнгөрүүлэв. Тэгээд аргагүй эрхэнд гурав дахь дээр нь суулаа. Яарвал гэрэл гэж улаан болгон дээр зогсоно. Таарсан ч жолооч болдоо. Олигтойхон шиг яваад өгөхгүй гэж бодно. Тэгж явсаар буудал дээрээ ирээд гүйсэн ч гэсэн хоцорчихлоо. Өөрийн тэнэгээ бодон хараана.

Хоёр дугаар цаг эхлэх гэж байлаа. Ангийн багш нэг хүүхэд дагуулж орж ирснээ энэ чиний анги өнөөдөртөө аль нэг царайг нь тогтоож аваад дагаад яваад байгаарай. Маргааш ангийн хуралтай шинэ хүүхэд танилцуулна гэж анги руу хандан хэлээд гарч одов. Нөгөө хүүхэд чинь дээшээ харан инээмсэглээд Са... гэтэл хичээл орох багш за хурдан сууцгаа гэсээр орж ирэхэд ааа.. гээд хоосон суудал харайн өрөө гүйлгэн харснаа охинтой харц тулгараад нүүр буруулан хойно очиж суулаа. Охин ч харц тулгарсандаа ичингүйрэн доош харан хажууд суугаасай, хажууд суугаасай гэж залбирсан ч хажууд нь ирсэнгүй. Ингээд нэг өдөр өнгөрөв. Охин харахыг хүсэх ч харж чадахгүй тэвдэнэ, тэгээд өөрийг нь хэн нэгэн байнга хараад байгаа юм шиг санагдаад нэг л бие бариад тавгүй байлаа. Арай хийн хичээл таран хаалгаар гартал нөгөө банди хашааны гадна сууж байснаа өөрийг нь харсан мэт харайн босоход нь одоо л уучлал гуйх хэрэгтэй гээд өөдөөс нь алхаж байтал ангийнхан нь ард нь орилох шуугилдах сонсогдож чи хаачихна вэ!? гэсээр дагуулан одлоо. Охин бандиас харц үл салган, банди ч охиноос харц үл салган нэг нэгэн рүүгээ ширтсээр зөрөн өнгөрлөв. Хэн ч юу ч дуугарсангүй. Маргааш хурдан болоосой, маргааш хурдан болоосой гэж охин шөнөжин орон дотроо бодож хоноод өглөө нь нам унтаад мөн л хичээлээсээ хоцорчхож яаран, яаран хичээлдээ иртэл ангийн хурал эхэлчихсэн байлаа. Чимээгүйхэн ард очин суугаад нөгөө бандийг харцаараа хайсан ч олдсонгүй хурал дээр ч тэр тухай ярьсангүй. Багш нь за хурал дууслаа хичээлээ эхлэх үү дээ!? гээд номоо дэлгэхэд нь охин хашхичих шахан нөгөө банди нөгөө шинэ банди яасан гэвэл ангийнхан нь болон багш нь бүгд гайхсан байдалтай ширтэхэд энэ удаа ичгүүртэй байдал огт мэдэрсэнгүй гагцхүү нөгөө банди л хаачсан нь сонин байсан тул нөгөө шинэ банди хайчсийн гэж ахин асуувал багш гайхсан янзтай өө тэр буцаад явчихсан энд орох гэж байсан чинь гэрийнхэн нь авч явна гээд өчигдөр хичээлийн дараа хувийн хэргээ аваад явчихсан гэхэд охины дотор харанхуйлан доош суулаа. Өө бурхан минь, өө бурхан минь чи хаашаа явчих ваа!? Ахиад нэг л уулзуулж өгөөч ахиад ганцхан...

Есөн сарын нэгэн болоод хотын гудамжинд хүүхэд залуус холхилдоно. Зунжин унтаж байсан хот сая нэг сэрэх мэт өнгө зүс оржээ. Түмэн хүний хөлд агшчихсан ч юм шиг багтаж ядна. Шинэхэн оюутан охин танил царай эрнэ. Найзууд нь өөр, өөр мэргэжил сонгоод явчихсан тул ганцаараа цэцэг бараадан зогсоно. Нүдний нь өмнүүр танил нүд зөрөөд өнгөрлөө. Тэгэвч тэр анзаарсангүй. Танихгүй хүмүүс дунд төөрч гүйцжээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...