Skip to main content

Posts

Showing posts from 2009

#17. Хэдгэнэ

Хэдгэнэ энүүгээр тэрүүгээр ууртай нь аргагүй дүнгэнэн ниснэ. Тэр юм бүхэнд л бухимдана: дүнгэнэн нисдэгтээ , зөгий мэт алтан шаргал биш хар бараандаа , цэцэг цэцэг дамжин нисдэггүйдээ бухимдана. Амьдрал түүнд хэтэрхий шударга бус хандсанд бухимдана . Ингээд тэр аялалд гараваа юм бүхэнг, амьд амьтан бүхнийг үзэн яддаг болохоороо шөнөөр л ниснэ. Шөнийн аниргүйд өөрийнх нь дүнгэнэх л сонсогдож өөр юуны чимээ үгүй, хав харанхуй юу ч үл үзэгдэг ч түүний дотор түнэр харанхуй оршин байдаг болохоор тэр ч нээх тоохгүй . Нэгэн тэргэл сартай шөнө орчиний юм бүхэн гэрэлтэн голын ус зөөлөн урсаж намуухан шаагихыг анх удаа хэдгэнэ ажиглаж нэг хачирхайлтай юм олж харсан нь голын ус хэдий урсах ч сарны тусгал голын урсгалаар үл урсан нэг л газараа долгиотон байх ажээ . Хэдгэнэ өөрийнх нь дүнгэнэх чимээ голын усыг урсгаж буй мэт сонсогдуулж байна уу!? хэмээн уурсасан боловч голд хөвөх бяцхан завийг хараад үгүй ээ! гол яалт ч үгүй урсаж байгаан байна гэж өөр өөртөө давтан бувтнаад саяны хачирхалтай явда

#16 .Соно

Нэг зүйлийг мэдсэнээс хойш соно өөрөөрөө бахархах боллоо.Нисдэг тэрэгийг өөрөөс нь санаа авсан гэдэгт тэр үнэмшээгүй эцэстээ итгэсэн . Одоо тэр хамгаас гайхалтай шавьж гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Өмнө нь баталж л чаддаггүй байсан болохоос биш тэр үргэлж л онцгой гэдэгээ мэддэг байсан . Үгүй дээ л ядаж тийм болохыг хүсдэг байв . Одоо тэр тэгэх шаардлагагүй тэр үүнийгээ мэднэ. Бусад ч адилхан үүнийг мэдсэн . Бусад ч гэсэн түүнийг хүндлэх болжээ. Яагаад заавал тэгэх ёстойг мэдэхгүй ч тэнгэрт нисдэг аварга төмөр түүнээс санаа авсан бас тэр өөрөөрөө бахархдаг . Магадгүй зүгээр л биеэ авч яваа байдалд нь тэгж ханддаг байж болохын . Нэг өдөр соно нисэж явлаа . Хоол хайж явтал юу ч олдсонгүй . Нисээд л байлаа нисээд л байлаа .Нэг зүйл өөрийг нь татаад буй мэт санагдаад байх тул тийш ниссээр л байв . Энэ үед аварга том бороон дусалууд аажуухан шаагиж эхэллээ . Соно нэгэн модны мөчирт хоргодон байтал нэг тэнэг дүнгэнээ хэдгэнэ хажууд нь ирж бороонд хорогдлоо , амандаа амтат жимсний ялзм

#15. Бясаа

Харанхуй боллоо. Унтаж унтаж сэрсэн бясаа өглөөний хоолондоо гарав. Мэдрэхүйн эрхтэн нь бүгд дутмаг тул юм болгоныг хазаж үзнэ. Амтлах эрхтэн нь харин ч нэг сайн хөгжжээ. Энэ шөнө тэр том нүгэл үйлдсэн байлаа. Нэг л өдөрийн дотор эртний хоёрын хоёр дүрмийг зөрчив. 1. Хүнд хэзээ ч ойртож болохгүй 2. Ямар нэг онцгой явдал тохиолдож санамсаргүй хүнийг амталсан бол ахиж хэзээ ч хазаж болохгүй мөн отогт эргэн ирж болохгүй. Тэр тэнд хүн байна гэж зүүдлээ ч үгүй. Өмнө нь энд ямар ч хүн ойртож байгаагүй. Гэхдээ тэр хүн гэдэгийг нь ч анхандаа мэдээгүй. Зүгээр л нэг шинэ зүйл байсан. Хичээлд заасан шиг нь төрх тэр хүнд нэг ч байгаагүй. Гэхдээ тэр сэжиглэж болох байсан ч тэр тэгээгүй бүүр харин ч сонирхосон. Эхэлээд хазаж үзээд л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Өмнө нь хэдий үзэж бүүр төсөөлөлийг нь яриулж байгаагүй ч тэр анхны дусал цус аманд нь гулган орох мөчид л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Даанч тэр хүсэлийг нь хангахаар хангалттай байгаагүй тул тэр ахиад л хазсан. Гэнэт аз жаргалтай мэдрэмж доош

#14. Шоргоолжны үнээ

Шоргоолжны үнээ өглөөний наранд биеэ ээн шинэхэн нахиалсан навчин дээр налайна. Навч зөөлөн чичирхийлэх үед өндийн харвал ажилчин шоргоолж өглөөний хоол авчирж харагдав. Шоргоолжны үнээ амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан ойртох чимээг сэтгэл хангалуун хүлээнэ. Шоргоолж аманд нь хоол хийчихээд яарян очиж сүүгээ саачихаад мөн л яаран одлоо.Шоргоолжны үнээ мөн л хэвтсээр. Одоо нар дээр гаржээ хурцаар ээнэ. Шоргоолжны үнээ байж ядан эргэлдэж байтал навчис урдынхаас хүчтэйгээр доргиж эхлэв. Өндийн харвал дөрвөн шоргоолж ирж явна. Мөн л урдын адил амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан хэвтэв. Шоргоолжнууд аманд нь хоол хийчихээд дөрвүүлээ түүнийг дамжилан явахад намуухан жигд гүйдэлд нь бүүвэйлэгдэн зүүрмэглэж эхэллээ. Төд удалгүй нэгэн сэрүүн газар авчирч тавьчихаад нэг нэгээрээ сүүнээс нь уучихаад яваад өгөв. Нилээд удсаны дараа орой болсон бололтой тэр бээрч эхэлэв. Чадах ядахаараа атиралдан хэвтэнэ. Урдын л адил юмс бүхэн давтагдаж өөр нэгэн дулаахан газар авиачиад тавьчихлаа. Гэвч энэ

#13. Эмгэн хумс

Эмгэн хумс их л тайвуу уужуу. Амьтад яагаад ийм тайван байдагыг нь асуухад "Бушуу туулай борвиндоо баастай" эсвэл "Яарвал даарна" гэж л хэлнэ. Бусад ч үл үг сөргөн толгой дохино. Нэг өглөө эмгэн хумс их дуу чимээнд цочин сэрээд аажуухан өндийн гадагш харвал амьтад цөмөөрөө тэнгисийн эрэгрүү шаагидахыг хараад цонхоо нээн юунд хаашаа ингэж яарна вэ? гэвэл дээгүүр нь нисэж явсан тогоруу чи сонсоогүй юм уу? их үер буух гэж байна. Тэнгисийн эрэгт түрүүлж очсон амьтадын хамгийн эхний нэг нэг хосыг аврана гэж байна бусад нь үерт автах нь гэсээр нисэн одлоо. Энэ удаа эмгэн хумс амьдралдаа яарч үзээгүйгээрээ яаран хамаг байдагаараа урагш тэмүүлэвч мөн л урьдын адил удаанаар урагшилна. Бие эрхтэн нь аль хэдийнээ нам тайван байдалдаа дасжээ. Аяа! туулай баастай ч гэсэн амьд үлдэх нь гэсээр тэр урагш зүтгэсээр. Зүтгэж зүтгэж үүдэн дээрээ ирэхэд цувааны сүүлч болох яст мэлхий, жаран хөлт этэр яг хажуугаар нь зөрж таарлаа. Эмгэн хумс ч тэд нартай нийлэн гүйв. Гэвч зам нь амьтадын

#12. Чийгэн улаан

Холд муу балиар чийгэн улаан, паах яасан балиар юм бэ!?, чи одоо юугаа хийгээд энд эргүүтээд байгаан бэ!? энэ бол чийгэн улааны өдөр бүр сонсдог үгс. Тэр энэ бүхэнд гомдох ч үгүй уурлах ч үгүй. Тэрүүнийг төрөхөөс л ингэдэг байсан аавыг нь ч ялгаагүй ингэдэг л байсан магадгүй өвөөг нь элэнц өвөөг нь бүгдийг нь л ингэдэг байсан байх. Тэр яагаад энэ бүхэнийг хийх ёстойгоо ч мэдэхгүй тэр зүгээр л хийдэг аав нь хийдэг байсан болохоор ааваасаа яагаад гэж нэг л удаа асууж байсан хариулт нь аавын аав хийдэг байсан болохоор л гэсэн тэр ахиж юу ч асуугаагүй асууусан ч хариулт нь нэг л байх байсан. Урьд нь тэр 3уулаа байсан одоо тэр ганцаараа. Ганцаараа болохоороо ч тэр үү!? тэр ажилаа л хийнэ өөр юу ч хийх хэрэгтэй билээ. Тэр амьдралдаа 3н удаа л уйлж байсан нэг нь төрөхдөө гэхдээ өөрөө мэддэггүй дараа нь хамгийн анх шоолуулахад тэгэхэд аав нь хүү минь бид чийгэн улаан яагаад гэдэгийг нь мэдэхгүй ч бидний хийжийгаа юм агуу зүйл гэдэгийг санаж яваарай гэсэн тэр ахиж уйлаагүй харин хамгын сүүлийн

#11. Гэдэсний цагаан хорхой

Гэдэсний цагаан хорхой төрсөн цагаасаа эхлээд л харанхуйд амьдарсан гэхдээ тэр гэрэл гэж мэддэг байлаа. Учир нь тэртээд гэрэл сүүмэлзэнэ. Тэрүүнийг тийшээ ойртох төдийд л бусад нь хориглоно. Тийшээ явж болохгүй ээ! тийшээ явсан болгон эргэж ирдэггүй тэр бол там тэр бол аймшиг гэж ятгана. Гэвч энэ бүхэн нь харин ч хорхойг нь улам хөдөлгөнө. Нэг өдөр тэр явахаар шийдлээ аажуухан мөлхөлөө. Бусад нь үгүй чи тийшээ явж яах нь вэ!? тэр бол аймаар гэрэл гэгээ гэхэд залуу гэдэсний цагаан хорхой "Яагаад аймаар гэж магадгүй гоё байж болно шдээ." гэхэд бусад нь тийшээ явсан хэн ч иргэж ирж байгаагүй бид зөвхөн орилохийг нь л сонсдог" гэвэл "тэнд үнэхээр сайхан тэгээд иргэж энэ харанхуйд ирэх ямар ч хүссэл төрдөггүй тэр дуу алдалт айсандаа биш гайхсандаа байвал яана!?" гэж амийг нь таглаад явж одлоо. Энэ удаа хэн ч тэрүүнийг хорихийг хүссэнгүй хүссэн ч ятгаж чадахгүйгээ нь мэдэж байлаа. Нилээд удаан алаxсаны эцэст гэрэл дээр ирлээ гэвч яах учираа олсонгүй ингээд байжийтал

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс

#9. Бөөс

Бөөс төрсөн цагаасаа эхлээд л энэ харанхуй бүгчим хиртэй орчинд байсан. Бүх л зүйл ийм байх ёстой юм шиг гэрийхэн нь ярина харин бяцхан бөөс арай өөр зүйл хүснэ. Нэг өдөр бяцханы нүдэнд бандгар бүдүүн хүн харагдлаа. Бөөс тэрүүнийг амсахын түүс болон эргэлждэж байгаад гэнэт үзээд алдахаар шийдэн газараас байдаг хүчээрээ хазтал бүх юм санасанаар болж нэг гар маажихаар ирлээ. Бяцханаа шууд л үсэрч гаранд нь наалдаад бүдүүнийг зөрөхийн даваан дээр хувцасанд нь тогтоод авав. Бөөс аз жаргал өөдөө тэмүүлсээр л тарган цатгалан цэвэрхэн цагаан энэ бүгд одоо түүнийх. Авирч авирч орой дээр нь гарж ирлээ. Ядарч унахаасаа өмнө нэг хооллочих санаатай газар суун сорж эхэллээ. Гэнэт аварга том бүдүүн гар гарж ирсэнд бөөс нээх гайхсан ч үгүй цочсон ч үгүй энэ бүхэн болж л байдаг зүйл байлаа. Цадсан бөөс ч унтаад өгөв тарган гарч маажихаа болив. Гэнэт тэнгэрээс бороо оров уу!? гэлтэй ус цутгаж эхэллээ. Хоёр гар ээлж дараалан маажиж эхлэв. Газараас цас өсөн өссөөр бөөс ч аргагүйн эрхэнд цасны аясыг даган

#8. Хүр хорхой

Нэгэн нарс модны доор жаран хөлт, хүр хорхой хоёр амьдардаг байжээ. Хүр хорхой би эрвээхэй болно гэж жаран хөлтдөө их л бааварлана. Жаран хөлт ч гэсэн мөчөөгөө өгөхгүй чи ингэж чадах юм уу? гээл янз бөрийн юм үзээлэх ч нисэж чадахгүй болохоор тэгээл ялагдана. Ингээд нэг өдөр хүр хорхой эрвээхэй болох гээд утаандаа ороод өгчихвөө. Жаран хөлт очихгүй гээл гүрийх боловч ганцаараа болохоор уйдаал тэгээл хүр хорхой дээр очно. Очоол бас гэнэт хорхойг нь хүргэмээр санагдаад нар хэрхэн мандаж байгаа, үүлс хэрхэн нүүж намуухан шиврэх бороон дусалуудыг ярьж өгөх боловч хүр хорхой би удахгүй эрвээхэй болно гэсэн ганц үгээрээ л энэ бүхэнийг нь хаана. Өөдөөс нь харин ч чи төсөөлдөө миний далавч томорч байгаа нь мэдрэгдэж байна. Одоо нуруунаас дээшлээд хүзүү хүртэл урт болсон гэх мэтээр гайхуулна. Нэг өдөр жаран хөлт хүр хорхой дээр очтол одоо би яг бэлэн болсон хол байгаараа би гарлаа гээд уутаа ажуухан задаллаа. Жаран хөлт амьсгаа даран хүлээнэ. Хөөрхий хүр хорхой дэнгийн эрвээхэй байжээ. Жаран хө

#7. Аалз

Аалзны тор чичигнэж ямар нэг амьтан торонд тээгэлсэнг илтгэнэ. Өглөөнөөс хойш олигтой хоол олж чадаагүйдээ бага зэрэг сулидсан аалз аажуухан чичигнээний зүгрүү дөхнө. Торонд нь нэг бяцхан шумуул орсон байлаа. Сурсан зангаараа аалз хажууд нь очоод шүлсээрээ ороож эхлэв. Гэтэл шумуулны нүднээс асар их айдас мэдрэгдсэнд аалз цочисхийн арагш ухарлаа. Үнэндээ бүхий л амьтад үхлийнхээ өмнө айдаг гэхдээ энэ бол тийм айдас байсангүй өөрийнх нь хамгийн сайн мэдэх ганцаардалын айдас байлаа. Энэ мөчид гэнэт өглөөнийх нь явдал санаанд нь оров. Аалз уйтгарласандаа торноосоо дүүжлэгдэнэ нааш цааш хөдлөн санжигнаж байв. Гэнэт сүр сархийн нэг хүчтэй юм өөрийг нь аваад явчихлаа. Энэ гэнэт нөгөө аварга биет нь хүн болохыг мэдэв хүн ч мөрөн дээр нь аалз наалдсанг анзаарлаа. Аалз үхэлтэйгээ эвлэрэн нүдээ анилаа гагцхүү ганцаараа байсаар байгаад дуусаж буйдаа харамсана. Гэнэт нисэх мэт боллоо. Үхэл гэж ийм байдаг юм байхдаа гэж гайхсандаа нүдээ нээвэл хүн түүнийг алах биш харин өргөж аваад модон дээр тавиж

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч

#5. Шумуул

Эр шумуул нисэж байна. Эмэгчин шумуулны үнэр өглөөнөөс хойш өөрийг нь зовооно. Ямар тансаг ямар анхилуун гээч. Зүрх сэтгэл нь догдолж үнэрийг даган явсаар л. Цэцэсийн эцэст үнэрний эзний олсон боловч сэтгэлээр унав. Түүнийг даган өөр шиг нь хар мянган шумуул эргэлдэнэ. Эм шумуул хичнээн ихэмсэг хичнээн узэсгэлэнтэйг хэлэхийн арга байсангүй шумуулнууд дүнгэнэлдэнэ. Хэн байх бол? хэн байх бол? Эр шумуул би л байх болно надаас өөр хэн ч биш гэж өөртөө шивнээд урагш зүтгэлээ. Эмэгчин: Надад үр тээхэд хэрэг болох цус сороход тусалсан зоригт шумуултай би амьдрах болно гэж зарлахад бүгд нэгэн доор хурай гэж хашгирлаа. Залуу хэрхэн яаж цус сордогыг мэдэхгүй шүүдэрийн дусал л түүнд хамгаас амттай. Ингээд шумуулнууд эрэгчингийн заасан хүн гээч амьтан дээгүүр эргэлдэж гарлаа хэн ч зүрхэлж ойртохыг хүсэхгүй зүгээр л дээгүүр нь дүнгэнэлдэнэ. Залуу эр шумуул тэр ганчан минийх хэмээн ахин өөртөө шивнээд хүн рүү шунгана орлоо. Хамар дээр нь сууж нүдэн дээр нь эргэлдэж байдгаараа дүнгэнэнэ. Хүн гэнэт м

#4. Зөгий

Нар хурцаар шарж халуу төөнөөд залхуутай өдөр байлаа. Зөгий цэцэг цэцэг дамжин үр идэж бал цуглуулаxыг хичээнэ. Нэг цэцгэн дээр очтол тэнд бараг юу ч байсангүй бага зэрэг эргэлдэж байгаад зөгий явах гэтэл цэцэг: тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий өдөрийн халуунд түүрсэн дээр нь олигтой юм олж чадаагүйдээ чадахгүй ээ!! гэчихээд нисээд явчихлаа. Дараагын цэцэг дээр очоод мөн л урьдын адил ажлав. Өнөөх цэцэг мөн л тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий дандаа хийдэг шигээ бага зэрэгийг үүрээд явах гэсэн ээ гэнэт үгүй гэж хэлчихээд нисээд явчихлаа. Одоо тэр тоосонцоргүй нисэх ямар амар ямар сайханг мэддэг болсон ахиж хэзээ ч тоосонцор үүрч өөрийгөө зовоохгүй. Нар шингэж үдэж боллоо. Зөгийнүүд үүрэндээ буцаж ирэх үед бүгд л маш их ядарсан харагдана. Харин нөгөө зөгий л бусадаас цоглог байсанд бусад зөгийнүүд учирыг гайхан асуулаа. Нөгөө зөгий ч бүгдийг хэлж шинэ зүйл олж мэдсэндээ их л сайрхана. Маргааш нь бүгд л ер нь яагаад болохгүй гэж хэмээн өнөөх зөгийг дуриаж ү

#3. Шоргоолж

Нэг шоргоолж байж л дээ, хэхэ тэгээд бяцхан ч гэсэн зүрхтэйн болохоороо Саранд татагдаад жаргаад явчихна гээл дагаал гүйгээл байж, гүйгээл байж. Тэгээл алдахгүйн тулд бүхийл чадалаараа гүйгээл байж. Нэг өдөр Саранд анхаарлаа хандуулж гүйж яваад хүнд гишгүүлээд хөл нь гэмтчихэж тэгээд хэдий холдмооргүй байсан ч ямар ч аргагүй хэвтээд л хоцоржээ. Одоо яанадаа гээл хэвтээд байж тэгсэн маргааш орой нь Сар ахиал мандаж шоргоолж ямар их баярласан гээч даанч Сар ахиал жаргаж гэхдээ ахиал холоо хол баруун тийшээ жаргажээ ахиад хэзээ ирэхийг нь шоргоолж даанч мэдэхгүй учираас араас нь гүйхийг хүснэ, ядарч унталаа цөхөртөлөө...үнэндээ шоргоолж хөлөө чирээд урагшалсаар байлаа. Шоргоолж унтаж унтаж өглөө сэрлээ. Нар аль хэдийнээ мандчихаж. Хөл нь өвдсөн хэвээр л. Сар аль хэдийнээ дэлхийн нөгөө захад гарчиж. Хүлээхүү, араас нь явахуу. Бяцхан шоргоолжны хувьд хагас өдөр их хугацаа. Гэхдээ шоргоолж бас л айж байлаа хэрвээ, Сар ахиж мандахгуй өдөр хэвээрээ л байгад байвал яанаа гэж. Бяцхан шоргоолж ам

#2. Ялаа

Нэг хөөрхөн залуухан ялаа байжээ. Ялаан болохоороо яахавдээ тэгээд баас иддэг байж. Гэхдээ дуртай болохоороо биш зүгээр л иддэг байж, төрөхөд нь л бусадууд нь иддэг байсан болохоор. Ялаа яагаад баас иддэгээ бодоол байж. Та магадгуй ялаа бодож чаддаггүй гэж бодож байгаа бол эндүүрч бна шүү, жоохон л удаан боддог болохоос боддог байхгүй юу, тэгээд тэр ялаа бодоод бодоод амттай болохоор нь иддийн бна гэж бодлоо, гэхдээ өөрт нь тийм ч амттай санагддаггүй учир ер нь биш байх гэж бодлоо. Тэгээд маргааш нь мөн л үргэжлүүлээд бодоод байж тэгсэн тэжээллэг болохоор нь юм байна гэж бодлоо. Гэтэл гэнэт хэд хэдэн найз нь хордсон, муу гэдэснээс гарсан баас идээд хордож үхсэнг саналаа. Ер нь сайн муу баасыг ялгах их л хэтсүү л дээ...Хөөрхөн жижиг ялаа бодоол байж бодоол байж...Олон олон л санаа гаржээ...Этцэст нь нэг өдөр шинэхэн баас хүлээгээд нойлд сууж байтал хоол ч бэлэн болох нь боллоо. Гэтэл тэр хун дуусвуу угуй юу гараад гүйлээ, ингээл хөөрхий хөгшин ялаа хүмүүс саад болдоггүй болохоор нь Ялаа

#1. Жоом

Хөгшин сохор жоом , залуу хүчтэй жоомыг бараадан хоолныхоо цагаар ширээн дээр мартаж орхисон бялуун дээр найрлаж байтал гэрэл тор хийн дуугарлаа. Залуу жоомны соргогыг ашиглаж эртхэн нуугдаж амжсандаа, арай чүү амьсгаагаа даран зогсох хөгшин жоом ч дотороо баяртай байв. Удалгүй гэрэл ахиж унтрахад залуу жоом ухасхын амтат олзруугаа тэмүүлэхэд хөгшин сохор жоом нэг хөлөөс нь татан байж " Хүү минь битгий яв, олон цаг амьдарсан миний үгийг сонс түр хүлээ" гэсэн боловч залуу жоом эрч хүчиндээ бардан. Зүгээр нэг зугтаж чадсан хоёр зугтаж чадна, тэглээ ч гэрэл унтраад хүмүүс явтсан гээд урагш тэмүүллээ. Хөгшин жоом хичнээнэ ятгаад ч дийлсэнгүй, гэхдээ өөрөө түүнийг дагаж ч гарсангүй. Буцаж нүхэндээ ороод залбиран суулаа. Төд удалгуй гэрэл тор хийн дуугараад...АААААА гээд чимээ тасарлаа.