Skip to main content

#3. Шоргоолж

Нэг шоргоолж байж л дээ, хэхэ тэгээд бяцхан ч гэсэн зүрхтэйн болохоороо Саранд татагдаад жаргаад явчихна гээл дагаал гүйгээл байж, гүйгээл байж. Тэгээл алдахгүйн тулд бүхийл чадалаараа гүйгээл байж. Нэг өдөр Саранд анхаарлаа хандуулж гүйж яваад хүнд гишгүүлээд хөл нь гэмтчихэж тэгээд хэдий холдмооргүй байсан ч ямар ч аргагүй хэвтээд л хоцоржээ. Одоо яанадаа гээл хэвтээд байж тэгсэн маргааш орой нь Сар ахиал мандаж шоргоолж ямар их баярласан гээч даанч Сар ахиал жаргаж гэхдээ ахиал холоо хол баруун тийшээ жаргажээ ахиад хэзээ ирэхийг нь шоргоолж даанч мэдэхгүй учираас араас нь гүйхийг хүснэ, ядарч унталаа цөхөртөлөө...үнэндээ шоргоолж хөлөө чирээд урагшалсаар байлаа. Шоргоолж унтаж унтаж өглөө сэрлээ. Нар аль хэдийнээ мандчихаж. Хөл нь өвдсөн хэвээр л. Сар аль хэдийнээ дэлхийн нөгөө захад гарчиж. Хүлээхүү, араас нь явахуу. Бяцхан шоргоолжны хувьд хагас өдөр их хугацаа. Гэхдээ шоргоолж бас л айж байлаа хэрвээ, Сар ахиж мандахгуй өдөр хэвээрээ л байгад байвал яанаа гэж. Бяцхан шоргоолж амьдралдаа хэдэн өдөр шөнийг өнгөрөөхөө даанч мэдэхгүй, энэ л түүний амьдралыг аймшигтай болгоно. Хүний л адил шүү дээ гэхдээ хөөрхий үнэндээ заримдаа үхмээр санагдана энэ бүх зовлон шаналалаасаа салахийн тулд. Гэвч амьдралийн сайхан зүйлс өөрийг нь эзэмдээд тавихгүй. Эсвэл айсан ч байж магад. Шоргоолж урагшилсаар л ... үдэш болж бүрий боллоо...Замийн турш шоргоолж урьд шөнийнхөө зүүдийг бодон явлаа. Сэрэх үед нь Сар хажууд нь байсанд баярлаал ура хашгирах гэтэл өглөөний шүүдэр дээр нь унаад сэрээчихлээ. Сайхан бүхэн нь амтат зүүд байсанд урамгүйхэн буцаад хэвтлээ. Ахиал Сар хажууд нь ирлээ энэ үед жинхэнэ үү!? зүүд үү!? гэж эргэлзээд хэсэг азнав. Аажуухан баруун тийш нүүнэ жинхэнэ байна гээл орилох гэтэл мандаж буй нарны туяа нүүрэн дээр нь тусаад сэрчихлээ. Сайхан ч гэмэр таагүй ч гэмэр зүүдэндээ урамгүйхэн хөдлөхөөр зэхлээ.

Comments

  1. Шоргоолж хүртэл хүссэн зүйлээ авч чадна гэж найдаад л, хошгироод л хааяа урам хугараад л тэгэнгүүтүү толгой өндийгөөд л дахиад л найдаад л, өөр зүйл анзаарах завгүй нөгөөдөхдөө улайраал явах юм даа... уул нь ямар нэг зүйлд улайрахгүй, тачаалдахгүй, урдахаа хийнгээ хажуудахаа сонирхоод л явбал бие болон сэтгэл амар баймаар юм шиг санагддийн, жаахан дайчин биш л юм гэхдээ л тайван амгалан амьдрал, даан ч би ч гэсэн энэ шоргоолж шиг... энэ түүхийг чинь уншаад ийм л юм бодогдлоо шдээ, би санааг чинь зөв ойлгожуу.... , гэхдээ чөлөөт байх л даа тэ, хүн хүссэнээрээ ойлгож, нэгийг бодож нөгөөг санаж болно байхаа тэ, эсвэл зүгээр элдэв юм бодолгүй сонирхолтой, этгээд, тогтсоноос гадуур зүйл уншиж стрэссээ тайлах :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...