Унтахаар хэвтэж байтал гадаа хоёр хүн хэрэлдэх нь сонсогдов. Хэрэгт дурлан өнгийвөл түнэр харанхуйд үзэгдэх бараа байсангүй. Санаа зовсондоо орондоо эргэж оров. Тэгтэл "Ээжээ та битгий яваа ч" гэж жоохон хүүхдийн дуу цуурайтдаг юм байна. Унтах хүсэл үгүй болоод хоолой дээр хүн дараад суучих шиг. Ээж нь, аав нь, хүүхэд гурвуулаа нүүдлийн шууд шиг одчихоод ахиж юу ч дуугарсангүй. Амар амгалан минь алдагдчихлаа. Муухай юм үзэхгүй, дуулахгүй гээд зурагт үздэггүй, мэдээ хардаггүй намайг бодит амьдрал алгадаж буй нь энэ. Тэглээ гээд гомдоллох хэцүү. Үнэхээр өнөөх жаал өнчирч буй бол миний нэг өдрийн нойр юухан байх билээ. Магадгүй ээж нь явахгүй бол сарын нойроо өгсөн ч яах вэ. Тэгтэл сарын дараа яах юм бол. Миний нойроор торгоогдож байсан айл гэрийн холбоо тасраад явчих байх даа. Эрэгтэйн буруу, эмэгтэйн буруу аль ч байж болно. Аль, аль нь буруугүй атлаа нөхцөл байдал тэгээд таарсан ч байж болох. Харин жаал хүүгийн буруу байгаа болов уу? Магадлалаас бол ихээхэн бага байх даа. Мага...
Минийх ... Тэгээд таных :Д