Skip to main content

Онгод оруулах гарын авлага

Олон хүмүүс онгод орохгүй байна. Онгод ирэхээ байчихлаа хэмээн үглэдэг. За тэгвэл тэр онгодыг хэрхэн оруулах хийгээд, яаж дуудах аргийг нь цухас дурдъя. ( Анхаар гэхдээ энд бөө, удганы онгодын тухай яриагүй болно. Тэдгээр нь аймаар догшин ширүүн тул хамаагүй оролдвол лусын хорлол болж луу жил гаралгүй өөд болдог гэсэн шүү! )

За тэгээд юуны өмнө оруулах гээд байгаа онгод гээч юм аа тайлбарлая. За тэгэхээр онгод бол тархин дахь мэдээллүүд эмхлэгдэн цэгцлэгдэж байх үедээ гэнэт хэд хэдэн зүйлсийн уялдаа холбоо олохын нэр билээ. Тийм болохоор онгод хэзээ ч орж магадгүй гээд байдаг шүү дээ. Ялангуяа зүүд нойрны үед онгод ихээхэн хэмжээгээр төрдөг гэдэг. Хэчнээн ч олон агуу зохиол зүүднээс эхтэй юм бэ дээ!? бүү мэд. За тэгээд онгодоо орсон үед бичиж тэмдэглэхгүй бол тархи гэгч зүйл чинь угаасаа мартаад л байдаг зүйл. Өнөөх сайхан санаагаа мартчих нь олонтоо. Тийм болохоор боломж л олдох юм бол тэмдэглэж авч байх хэрэгтэй. Орчин үед гар утас гээд сайхан юм гарч ирсэн байхад сайхан тэмдэглэж аваад л хадгалах шиг амар юм юу байх билээ.

За тэгээд намайг өөрөө мундаг бичдэггүй байж онгодоо оруулах талаар хэрхэн гарын авлага бичээд байна аа гэж бодож байж болох юм. Гэтэл би чинь аймшигтай сайнаар амттан иддэг боловч хийж чаддаггүй хүнтэй адилхан хүн шүү дээ. Дуртайн болохоороо хэрхэн хийх бүх л аргыг нь бараг мэднэ. Тэгсэн атлаа хийж чадахгүй. Хийж сурахад мэдээж хөдөлмөр хэрэгтэй учир тийм ч амархан бууж өгч болохгүй шүү. За магадгүй та өөрийгөө аймаар авьяастай шууд нэг юм бичээд л алдар нэрийн оргилд хүрнэ гэж бодож байж болох юм. Болох л юм гэхдээ олон хүн болгон ингэж боддогийг санаарай. Гэхдээ дандаа бичдэггүй хүмүүс. Олон хүмүүс зүгээр л бичихээсээ кайф авдаг. Харин орчин үед бол бичихээс гадна бусдын сэтгэгдлийг сонсож кайф авах нь ихсэж. Хэдий өөрт нь хамаагүй юм шиг болов чиг нууцхан өөрийнх нь бичсэнийг магтахыг хүссээр л.

За үг олдож үхэр холдлоо. Эргээд онгод оруулах аргуудаа ярих уу даа!? Хамгийн эхний арга бол шууд бичиж эхлэх. Энэ арга нь ихээхэн түгээмэл бөгөөд нэлээд удаан хугацаанд юм бичиж байсан хүмүүст тогтчихсон байдаг. Өөрөөр хэлбэл бараг л дадал болчихсон гэж хэлж болох юм. Чи бичиж эхэллээ тархи чинь асар хурдтайгаар боловсруулан бодох чөлөө өгөлгүйгээр шууд цаасан дээр буулгана. Яг л онгод ороод бичиж буй мэт. Ийм болохоороо ч олон хүмүүс зохиол нь өөр өөрийгөө бичсэн гэдэг. Гэхдээ энэ аргын нэг сул тал гэх юм бол хичээл дээрээ бичиж байх үед тархи чинь өөрийн мэдэлгүй ажиллаад өөр юм бодоод асуудал үүсгээд байдагт байгаа юм. Тооны шалгалт дээрээ томьёогоо бодохгүйгээр тэнгэрт ниснэ гэсэн үг шүү дээ. Тэгээд муу авах магадлал их. За за тоглосон юм ер нь бол ийм юм бараг л тохиолдохгүй. Магадлал дээрээ би мөрөөдөж байсан болохоор буруу тооцоолсон нь гарцаагүй.

Дараагийн арга нь бол хөгжим. Гэхдээ хүчтэй, цоглог аялгуу байж болохгүй. Энэ үед биеийн эд эс сэргээд бие дотор адреналин ялгардаг тул тархи тань байтугай бие тань тогтож чадахгүй өөрийн мэдэлгүй толгой дохин, хөлөө чичиргэн хэмнэлд нь орно. Бүгд аз жаргалтайгаар мөрөөдөн байдаг тул ер нь бол онгод ирэхгүй. Харин гэнэт бүжгийн онгод монгод ирж мэдэх юм. За тэгэхээр хэрвээ боломжтой бол намуухан дуу сонсоно. Тэгээд уярах хэрэгтэй. Уяран гэхээр уйлах хэрэгтэй. Тэгээд уйлж эхлэнгүүт тархи хогноосоо салаад...гээд байхгүй юу. За гол нь өөрт таалагдсан дуугаа сонсох хэрэгтэй тэгээд тэр дуугаа ахин дахин тоглуул. Өөрөөр хэлбэл нэг л дуугаа сонсоод байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр дууныхаа хэмнэлд орж уусаад бичиж эхлэх хэрэгтэй. Гар чинь дууны аялгуу мэт урсаад л байна шүү дээ. Онгод гэдэг чинь ингэж л орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл тархиныхаа бүх цахилгаан хэмнэлийг хөгжмийн эгшигт уяруулан нэгэн хэмнэлээр захиран онгодоо оруулах арга.

За өөр нэг арга нь гэвэл ерөөсөө л онгодоо орохыг хүлээх. Кино үзэх. хүүхэлдэй сонирхох этэр юм. Гэхдээ энэ бол бараг л хэзээ ч бүтэхгүй онгод дуудалт тул битгий оролдоорой. Цагийн гарз л болох байх даа. Зарим нэг хүмүүсийн онгод мэдээж энэ үед орж болох юм. Гэхдээ залхуу хүрээд эсвэл кинондоо ороод бичиж авахгүй байсаар байгаад тэгээд шороонд дардаг юм шүү!

За дараагийн онгод шүүх арга бол ерөөсөө л унтаад байх. Орныхоо дэргэд утсаа тавьчхаад л унтаад байх хэрэгтэй. Тэгээд дундуур нь сэрэх үедээ утсан дээрээ зүүднээсээ санаж байгаа хэсгээ тэмдэглэж авчхаад л унтаад бай. Бүүр болохоо байх хүртлээ унтах хэрэгтэй. Тэгээд босож ирээд өнөөх бичсэн утгагүй зүйлсийнхээ учрыг тайлах гэж оролдох учиртай. Тэгэнгүүт тархи чинь шууд зүүд, мөрөөдөл гэсэн суваг дээр тавигдаад л онгод гэдэг юм чинь шуугиад ороод ирнэ шүү дээ. За тэгээд зүүдний тэмдэглэлд тань амжилт хүсье.

Хэрхэн сонирхолтой блог бичиж хүмүүсийн анхаарлыг татах бичлэг хийх хэрэгтэй гэдгийг мэддэг бол мөн ч сайхнаа тээ? Даанч энэ бүхэн онгодтой тийм ч холбоогүй юм даа. Тийм болохоор би даан ч мэдэхгүй нь. Ер нь хүн өөртөө таалагдсан зүйлээ л уншдаг гэгддэг. Тэгээд тэр хүнд таалагдаж байна гэхээр тэр хүний үзэл бодолтой таарсан байх хэрэгтэй. Гэтэл хүн болгон адил үзэл бодолгүй тул хүн болгонд таалагдсан бичлэг байхгүй нь ээ хөөрхий. За тийм болохоор өөр өөрсдийнхөө ертөнцөө өөрсдийнхөөрөө нээгээд байгаарай хүмүүс минь.

Олон жилийн өмнө хүн болгон блогтой болж байсан юм даг уу? Нийгмийн сүлжээ байгаагүй болохоор тэр юм болов уу? Аль эсвэл тэр минь хувьсаж хувирсаар өдий хүрсэн биз ээ. Би яахав удаан хүн юм болохоор энэ хэвээрээ л. Удаанаас гадна өөрөөр мэдэхгүй байх. Жоохон байхад зураг авах дуртай байлаа. Есөн жорын зураг дарна. Тэгтэл баяр болгоноор зураг дарсаар байгаад залхчихсан. Дараа нь үзэхгүй баахан зураг. Гэхдээ зураг чухлыг мэднэ ээ. Өнөөдөр л гэхэд санамсаргүй байж байгаад оюутан насны зургаасаа харав. Жоохон байж ээ. Юу ч мэддэггүй байж. Үгүй яахав чадлынхаа хэрээр л мэддэг байсан биз ээ. Тэгж байтал зураг ч хуучраад бичлэг хүчээ авсан. Одоо дараа нь юу ирэх юм болдоо. Нэг нэгээр нь гүйцэж амжаагүй байтал хорвоо дэлхий өөрчлөгдөөд байна шүү. Уул нь би чинь арай ойрхон мэргэжлийн хүн юм шиг. Тэгтэл тэдгээр нь надаас тэртээд өрнөөд дуусаад байна шүү. Магад жоохон идэвхтэй амьдрах хэрэгтэй байх даа. Одоо ингэж бодож байгаа ч гэсэн маргааш тэгээд л би мартах байх. Сайн бодоод унтийдаа. Арай жоохон идэвхтэй амьдаръя даа.


____________________________________________

Hanper

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...