Skip to main content

Наранд ээгч

Орой гараад явж байтал нэг гадаад нөхөр наранд ээгээд зогсож байх юм. Ургаж байгаа юм болов уу гэж бодлоо. Залуу хүн биш тул жаргаж яваа л биз ээ. Тэгээд түүнээсээ болж өөртэйгөө адил нар дагаад л найгаж буй за. Үс нь дээрээсээ халзраад гэдэс нь урагш цүдийжээ. Нас нь мөн тул онцгой содон харагдсангүй. Цагаан поло, цайвар өмд өмссөн тэр нуруугаа үүрэн зогсоно. Би ч жаргаж буй нар өөр яаран алхав. Уул нь яармааргүй л байгаа юм сан, нас юм даа.

Цааш алхаж байхдаа утсаа халааслан бодлоо. Энэ хүн далайн эргэ дээр биш ч гэсэн жаргаж болж байдаг. Жаргаж байхдаа жаргаж сурсан юм болов уу? Мандаж байх даа л жаргаж мэддэг байсан юм уу. Тэр нь одоо надад хамаатай атлаа түүнд огтоос хамаагүй мэт зогсоно. Одоо л жаргалтай байгаа бол өмнө нь ямар байсан сүүдэрлээд л өнгөрөх биз.

Өдөр халуун байсан аа орой учир зүггүй бороо оров. Надаар эхлүүлэлтгүй мэдэж байгаа хүн зөндөө биз. Магад би өөрөө жилийн дараа уншаад мартчихсан байх биз. Аянга их цахим, ус их тогтов. Шүхрээ мартсан байсан ч орой болтол суусны хүчинд тэнгэр цэлмэсэн хойно гэртээ харилаа. Цэлмэг тэнгэрт нар байсангүй. Маргааш уруу яваад өгч ээ. Наадмын шарталд дуусаагүй болохоор хотын хөдөлгөөн саармаг сайхан байна даа. Шар нь тайлагдахаар шар өнгөөр чимээд чимээ шуугиан нэмэх байлгүй. Тэр болтол сайхан хэсэг жаргаад авъя. Магадгүй өнөөх өвгөн гадаад одоо л миний ухаарч буй аль хэдийнээ ойлгочихсон үдшийн нарнаар цэнгэж буй сан нь тэр юм уу.

Ойрд уулзалдаагүй хүмүүс нэг нэгнийгээ харан буу халж сууцгаана. Тэдгээрийг хараад шар айраг ууж сурдаг байж уу? хэмээн бодлоо. Чаддаггүй юм болов уу? хүсдэггүй юм болов уу? хэлээ л хүргэж байсан болохоос мэдэхгүй юм. Магадгүй арай үнэтэй сайхнаас нь эхлэх хэрэгтэй байж магад. Даанч тэр нь хэтэвчинд халтай юм даа. Энэ чигээрээ уудаггүй байвал түрийвчинд нэмэртэй мэт. Гэхдээ бас уудаггүй болохоор халаад байгаа хүмүүсийн хажууд суугаад байх сонин. Төмөр оргичхоод, төмс царайлаад л суугаад байхаас цаашгүй. Тэгж байтал нөхөд тамхилах гээд босоод явцгаана. Би ганцаараа ширээн дээрээ гаран дахь ундаагаа ширтсээр л. Магад би согтоод агсам тавих хэрэгтэй байх. Тэгэвч маргааш нь шартана гэхээс толгой өвдөнө. Энэ бүх зовлонг гадаад эр мэддэг болохоороо шартаагүй шараа тайлж наранд уяран зогсон ч юм шиг.

Тэр нөхөд яагаад ч юм бэ надаас илүү гэгээрчихсэн юм шиг мэдрэгдэв. Гэхдээ яахав надаас илүү гэгээрэхэд нээх их шалгуур этэр байхгүй л байх даа. Бага сага тэгсхийгээд амьдраад л яваад байсан бол болчих байх. Би өөрөө л гэгээрч мэдэхгүй гэгэлзээд, годгоноод байгаа байж мэдэх юм. Эс бөгөөд утсаа ширтэн яаран яаран алхахгүй. Яг түүний хажууд очоод зогсох байсан биз ээ. Ээж дуусаад "найс түү мийт юү" гээд л гар барьчхаад явах байсан буй за. Намайг тойроод өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэн байсан болохоор өөр өөрийгөө би тольдож буй мэт санагдсан юм болов уу? Толинд харж чадахгүй далдичаад бушуу бушуу алхаад одсон биз. Өнөөх эр яахав өөртэй итгэлтэй юм болохоор тусгал бүхэндээ толгой дохин мэндэлнэ. Нүд ирмээр шивнэнэ. "Юү ари лүүкийн гүүд."

Эрэгтэй хүн байсан нь яамай. Эмэгтэй хүн байсан бол буруугаар ойлгох байсан биз ээ. Магад би өөрөө ч буруу харах байсан байх. Нас тогтсон байсан ч болсон биз. Залуу байсан бол атаархаад л өнгөрөх байсан ч юм билүү. Тэр л үед, тэр л хүн баясаж байсан болохоор одоо би өөрийгөө шүүн тунгааж бага ч гэсэн эрдэм шингээн цэцэн цэлмэг болохыг хичээж буй минь энэ. Та хараагүй болохоор мэдэхгүй байна аа. Тэр хүний жаргал гэрэлтээд байх шиг байсан… Жаргаж буй нар толгой дээр нь гялалзаад байсан.

Муулсан юм биш шүү. Муухай төгсөх гээд байх шиг. Атаархсан сэтгэл минь халгиад хорон үг шургуулчих шиг боллоо. Харсан үзсэн ээ л би хамаг чадлаараа дэлгэж буй минь энэ.Хааяа ч гэсэн тэр хүн шиг хэсэг зуур өдрийг тамшаалжийх юм сан даа гэсэн хүсэл юм уу даа. Маргааш л гэхэд би мартчих байх даа. Магад өвгөрөөд санах биз. Бээрсэн өвдгөө ээж насанд зогсохдоо тэр жилийн нэг зун тэр нэг ах ингэж зогсож билээ хэмээн сүүрс алдах буй за. Тэр үед минь тэгээд хажуугаар өнгөрөх залуу тогтож нэг хараад толгой дотроо цээжлээд тэр орой нь оо над шиг нааштайгаар дурсах болтугай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...