Skip to main content

Хөгжимт хайрцаг

Хөгжимт хайрцгийн эгшиг өрөөгөөр нэг уянгалан, бяцхан хүүхэлдэй доороо эргэлдэнэ. Энэ бүхнийг харж суусан охин нулимсаа арчиж орон дээрээ өндийн суулаа. Гадаа бороо орж байх нь сонсогдоход цээжээр нь үдшийн чийглэг агаар сэнгэнэх шиг. Охин сэмээрхэн тагтан дээрээ гарч зогслоо. Бороо аажуухан шивэрнэ. Ард нь хөгжимт хайрцаг эгшиглэнэ. Гэнэт гадаа бороон дунд гүймээр санагдахад охин өрөөндөө эргэж ороод гаднаас тусах бүүдгэр гэрэлд хувцаслаж гарав. Ээж, аав нь мэдчих юм бол гаргахгүй нь мэдээж. Галзуурсан биш яах гээд байгаа юм хэмээн хангинах нь ойлгомжтой. Охин ийнхүү хувцаслаж дуусаад хаалга өөд гэтэж эхлэхдээ хөгжимт хайрцаг одоо хүртэл онгорхой байгааг анзаарлаа. Хаахаар зэхэн тонгойвол хөгжимт хайрцгийн хүүхэлдэй өөр шиг нь ганцаараа эргэлдэнэ. Охин хөгжимт хайрцгаа шүүрэн гэрээс гарав. Ашгүй хэн ч анзаарсангүй. Гадаа гараад л эргэж эхэллээ. Эргээд л...эргээд л...хөгжимт хайрцаг эгшиглэнэ. Бяцхан хүүхэлдэй бас л эргээд л... Охин өөрийгөө гүнж болчхоод үдшийн цэнгүүнд бүжиглэж байна хэмээн төсөөллөө. Хөгжим уянгалан, тайзан дээрээс баярын цаас аажуухан хаялан энд тэнд хүмүүс хөөрөлдөнө. Зарим нэг нь бүжиглэнэ, яг л бяцхан хүүхэлдэй шиг бас өөр шиг нь. Гэхдээ тэр бусдаас онцгой. Тэр бол гүнж тиймээс ханхүүтэй бүжиглэж байгаа.

Охин хэчнээн удаан ийнхүү ганцаараа бүжиглэснийг мэдэхгүй. Ямар ч байсан бороо зогсжээ. Тэнгэр цэлмээд одод үзэсгэлэнтэйгээр өөр рүү нь гялтгана. Сар харин өрөөний гол дахь асар том гэрэл мэт дүүжлэгдэнэ. Охин мөн л эргэлдэж эхэллээ. Гэхдээ энэ удаа ханхүү мөрөөдсөнгүй. Эрх дураараа шувуу болчхоод тэнгэр дээгүүр дүүлэн нисэж байгаад бяцхан цэцэгт нуга олчхоод түүн дээгээр эргэлдэж буйгаар төсөөлөн эргэлдэнэ. Хөгжмийн бяцхан хүүхэлдэй харин тэртээ доор ганцаараа эргэлдэж байгаа охин. Яаг л өөр шиг нь эрх дураараа эрх чөлөөтэйгөөр дүүлэн нисэхийг хүсэн тэмүүлж буй тийм л охин. Охин дэргэд нь очоод чихэнд нь чи чадна аа. Хэзээ нэг өдөр тэнгэрт дүүлэн нисэх болно хэмээн шивнэх яг тэр мөчид өөрийнх нь чихэнд хэн нэгэн тэгж шивнэх шиг болоход гайхан харвал ээж нь дэргэд нь ирчхээд инээмсэглэн зогсож байв. Охин сандран "Ээжээ би нөгөө...би..." гэвэл ээж нь "Би мэднэ ээ. Гоё ая байгаа биз. Би яг л чам шиг байхдаа энэ аянд ингээд шөнөжин эргэлддэг байж билээ. Би чамайг гарахыг харсан л даа тэгээд бага зэрэг эргэг гэж бодсон юм харин одоо даарчихлаа орох уу?" гээд инээмсэглэв. Охин "за" гээд урамгүйхэн хөгжимт хайрцгаа авахаар эргэвэл "март даа" гээд ээж нь гараас нь атгалаа. Одоо ээж охин хоёр хамтдаа эргэлдэнэ. Охин одоо өөрийгөө ямар нэг юмаар төсөөлөн мөрөөдөхийг хүссэнгүй. Энэ л хэвээрээ. Ээжийн охин хэвээрээ эргэлдэхийг хүсэж байв. Хөгжмийн ая уянгалсан хэвээрээ...ля..ля...ля...


______________________________________________

Hanper


Сонсож байгаа дуу юу? Бичиж байгаа цаг уу? Энэ хэсэг яагаад ч юм бэ зөөлөн санагдана. Зөөлөн санагдана гэж юу ч гэсэн үг юм. Энхрий гэмээр юм болов уу? Ээж нь байсан бол магадгүй тэгж мэдэрч болох буй за. Хөшиггүй цонхоор минь дэлгүүрийн тэмдэг гийнэ. Өдрийн орсон борооны үнэр одоо л би явлаа гэсэн шиг өрөөнд нь үнэртэнэ. Бороонд нороод ханиад хүрчихсэн атлаа онгорхой цонхон доор сууж болж ч байгаа юм уу? Өөрсдийн дураар бүжих ээж охин хоёрыг харахыг хүссэн юм байлгүй дээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...