Skip to main content

Нисдэг хүн

Нисэж чаддаг хүн байсан гэхэд та нар итгэхгүй л болов уу? итгэхгүй байх чинь аргагүй ээ нисэж чаддаг хүн байгаагүй юм чинь. Харин ирээдүйд ингэж яривал худлаа болчихно. Учир нь би нисэж чадна. Өмнө нь тийм хүн байгаагүй гэж яаж мэдэж байгаа юм бэ? гэж та асууж болох юм. Яагаад гэвэл энэ чадварыг надад өгөхдөө эзэн нь хэлсэн юм. Өмнө нь хэн ч энийг гуйж байгаагүй тийм болохоор зөв хэрэглээрэй гэж захисан. Тийм болохоор би хамгийн анхны нисдэг хүн.

Би багадаа нисэхийг тэгж их хүсдэг байгаагүй. Ер нь тэр үед нисэх гэдгийг ч би мэддэггүй байсан байх. Гэхдээ нэг л зүйл үргэлж зүүдэнд ороод дурсамжид минь хадаастай байдаг зүйл бол од. Одод үргэлж надтай хамт. Шөнийн цонхоор тусаж, үдшийн болзоонд гялалзаж. Намайг ганцаараа харанхуйд үлдэх үед тэр л хэвээрээ дээрээс минь гэрэлтэнэ. Тийм болохоор би одон оронч л болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ нисээд тэд нар дээр очих тухай бол даанч бодож байсангүй.

Тэгээд дараа нь яасан гээч. Би наранд дурлачихсан юм. Нар харахад хурц гэрэлтэй тэгээд хэн ч түүн уруу эгцэлж харж чадахааргүй тийм үзэсгэлэнтэй мэт санагддаг байв. Тэгээд би өглөө болгон нар өөд онийн харах болов. Эхэндээ дасахгүй байсан ч сүүл сүүлдээ нар намайг өрөвдсөн үү!? мэдэхгүй би нарыг зүгээр хардаг болчихсон байв. Тэр яг л урдын байсан шигээ үзэсгэлэнтэй хэвээрээ, гэхдээ бүх юм нь ил тод харагддаг байлаа. Түүний дугарга нь, түүний дээрээ хар сүүдрүүдтэй нь. Тэгсэн ч би нарыг харах дуртай байсан. Учир нь тэр надаас өөр хэнд ч өөрийгөө зүгээр л харах зөвшөөрөл өгдөггүй байсан юм. Тэгээд анхны дурлал маань нар байсан болохоор эмэгтэй хүмүүс ч гэсэн нар шиг байх хэрэгтэй гэж боддог болчихсон. Сүүлд зарим нь сар, зарим нь од байх ёстойг хожуу ухаарсан л даа. Харин тэгж ухаарах үед би өөрийнхөө нарыг олж харах хэрэгтэй болсон юм. Гайхалтай үзэсгэлэнтэйгээр гэрэлтдэг гэхдээ надад л бүх үнэнээрээ харагдахыг хүсдэг тийм нарыгаа би олох хэрэгтэй болсон юм.

Гэхдээ би олж чадаагүй л дээ. Олж чадчихаад алдсан, эсвэл харчхаад таниагүй байж ч болох юм. Тийм бол ямар харамсалтай. Харамсалтай болохоор л харамсахгүйн тулд олж чадаагүй гэж ярьж байгаа юм. Магадгүй хэзээ ч харамсахгүйн тулд хэзээ ч олохгүй байх. Харин тэр нэгэн өдөр би хэнээс ч юм бэ!? хий орон зайнаас ч юм уу? гуйлаа. Би одоо яах хэрэгтэй хэлж өгөөч. Үгүй ээ!!! арай өөр байсан шиг санагдаж байна. Би яг юу хүсэх хэрэгтэй вэ? гэж асуув. Тийм байх ёсгүй дээ. Би л өөр өөрийнхөө юу хүсэхийг шийдэх хэрэгтэй. Тийм юм чинь би лав тэгж асуугаагүй юм байна. За ер нь би юу асууснаа мартчихаж. Харин юу гэж хариулсныг нь л санаж байна. Гараад гүй ... гараад нис ...

Би сонссондоо итгэсэнгүй. Итгэхийг ч хүсээгүй. Борооны үүл татаад надын найз оддыг минь нуучихсан гэдэгт итгэлтэй байсан. Харин аз болж тэр үед надад өөр хийх юм байсангүй. Байсан ч хүсэхгүй байсан юм. Тэгээд би гараад гүйсэн ... тэгээд ниссэн ...

Нисэж байхад тэр чихэнд минь чиний хүссэн юм энэ биз дээ. Чамаас өөр хэн ч энийг хүсэж байгаагүй. Тийм болохоор зөв ашиглаарай гэсэн. Би баярлалаа гэж зөөлхөн шивнээд цааш ниссэн. Нисээд л байсан. Гэтэл яг энэ үед нар мандаж байхыг харсан. Нар урдын үзэсгэлэнтэйгээрээ гэрэлтэж байсан. Би нүдээ онийлгон зайлахыг оролдсон ч тэгж чадаагүй учир нь тэрний хар сүүдэр, дугарга байдал бүгд нийлээд гоо сайхан нь болж байсан юм. Харин дараа нь би ойлгосон. Яагаад надад нисэх хэрэгтэй байсныг? тэр хий хоосон яагаад намайг нисэхийг зөвлөснийг. Учир нь би анхнаасаа л нисэх хэрэгтэй байсан юм байна. Би анхнаасаа л нарыг хөөн түүнийг шүтэн амьдрах ёстой байж.

__________________________________________

Hanper
2010 оны 10-р сарын 18

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...