Хаан хүний нойр хүрэхгүй бол хөөрхий тэр тоггүй яадаг байсан бол. Боол хүн бол яахав ядраад л унтдаг байсан биз. Хаанд ямар тийм зовлон, жаргал байх биш. Хэвтье гэсэн ч нуруу нь өвдөнө. Хамгийн хөөрхөн нь өлмийг нь барьсан ч хөндүүр янгинаа нь арилахгүй. Түүдэг галд бүрсийх дүрс сүнс сүг мэт зүүдийг нь эзэмдэнэ.
Хатан хүн харин яадаг юм бол доо. Мартаасай гэж бодно уу? Мартчихсан юм биш биз дээ гэж сандарна уу? Эрх мэдэл энэ амь нь бол яалтай. Өрх гэрийнх нь тулгуур бол тоогүй нь ээ. Хайр сэтгэл боддог болов уу? Хөөрөн байхдаа л санаа зовдог юм болов уу?
Одоо цагийн энгийн хүн шиг хэн нь амьдарч байсан бол доо. Халуун ус үгүй болохоор халааж л ордог буй биз. Өөрөө халаана гэж юу байхав. Харц ардын л ажил байсан нь тодорхой. Тиймийн учир дуртай байхаас өөр яалтай. Түшмэл ноёд өргөөндөө сэвэлзэнэ. Ухаалаг утастай байсан бол уралдаж тоглох байсан болов уу? Инстаграм ухам хэвтэхийн биш үү!
Хаан хүний зарлиг харц ардад үйлчилнэ. Өдөр бүр усанд ор гэж тунхаглана. Хүйтэн усанд хөөрхий ханиад хүрэх нь лав. Хотол олноороо сүйрэх нь жам. Одоо тэгтэл тоох юм алга. Эм уугаад л нам. Хөөрхийс минь хонь малаа өргөдөг байгаа биз ээ!
Хаан байсан бол гэж бодно би. Хөөрхөн, хөөрхөн хатадтай байх байсан байх даа. Хөөрхөн байж чадах байсан болов уу, тэд. Би хаан юм чинь ямар хамаа байхав, халтайгаад байж байсан ч болно. Улс удирдах тухай бол бодохгүй байгаа юм аа. Халуун усанд зүүрмэглэж суугаа би яаж хүйтэн бороонд норох малчныг ойлгох билээ. Хүн л явуулаад болчих зүйл дээрээ өөрөө хийгээд зовоод байх шалтгаан байхгүй санагдана.
Би харин хатан байсан бол яана аа. Царайлагтай орж чадахгүй юм болохоор өөр улсын гүнж байгаад татварт л ирсэн болж таарах гээд байгаа юм. Тэгээд яахав дээ хотын мухарт өнчин асарт суугаастай. Ирээд намайг алчих юм биш байгаа гээд гоо сайхан даа анхаарастай. Уншъя гэсэн ч юм олдохын болов уу? Үзье гээд ямар зурагт байх биш. Тэр үед жиргээ байсан бол хаад, хатан солиорч байгаа байх даа. Одоо гэхдээ Х болох гээд байх шиг байна. Хаан хүний л зан байлгүй.
Малчин хүний зовлон одоо үед мянгаар хоргодсон юм шиг санагдана. Эргээд тэгээд өөр гай шургаад л ороод ирээ биз. Би ямар мал хариулж үзсэн биш мэдэхгүй. Хотын хүний зовлон түмээр хоргодоод байх шиг атлаа унтаад босоод ирэхээр л ургаад гарчих юм. Өчигдөр л гэхэд ямар бороо орж үерлээд гутал минь норчихлоо. Одоо цэвэрлэгээнд өгөхгүй бол өмсөх аргагүй. Ингээд л чирэх гутал нэгээр бага. Сая гэхэд л бороо ороод дуусчихлаа. Хурмаст хилэгнэж байх шиг. Өгөөгүй хурга, ишгэндээ мянган жилийн хүү бодож байх шиг.
Хаан хүний гутал шивэртэй байхгүй нь тодорхой. Холгоно ч гэж үгүй биз. Өөр хүн өмсөж л өсгийгөө шархлуулна. Ингээд бодохоор хаан хүн шинэ юм хэрэглэж үзээгүй юм шиг. Зовчих вий гээд өмнө нь хүн гүйж тарчилна. Хулмастай байлаа гээд хаанд хэн л үг хэлээ аж. Амьсгаагаа түгшээд л хамраа үрчийлгэнэ. Энгийн хүн хэлэхэд хэцүү зүйлийг толгой авагчид яаж ч хэлэх юм. Хатан хүн тийм бол яана. Хаан ойртохоо болих нь тодорхой. Зарц шивэгчин нь сэмээрхэн, сэмээрхэн үнэр танартан ус юунд нь хийдэг буй за. Гоо сайхны шинэ бүтээгдэхүүн эрдэмтэн судлаачид хийнэ ээ. Сайхан хүүхнүүд туршилтад орж үхдэг байсан бол одоо хулгана тэгээд сармагчин. Тэгээд бодох юм бол хөөрхөнө эмэгтэйчүүдийн тоо магадлал ёсоор нэмэгдэх учиртай аж. Тэр ч зүй ёсоороо болж буй гэдгийг саяхан Чингис хааны музей дээрээс харах шиг боллоо. Тэр хатад нь жоохон ч биш нэлээд царай муутай юм. Эсвэл хаад юм болохоор арай өөр дүрд дуртай юу? Би өөрөө нүүрээ будсан бол л тийм байх байсан биз. Хаад харин сайхан харагдана лээ. Мөнгө төлсөн хүн нь юм болохоор арга ч үгүй юм биз.
Цэрэг хүн бол зовж үхдэг байсан байх өө. Амьд үлдчихвэл цавчуулж бас үхнэ. Үхэхгүй бол гэртээ очиж эхнэрийн давс иднэ. Алтан аяга аваад ирэхгүй мөнгө аяга авчрах юм. Энэ олон аягаар чинь юу хийх юм. Айлын нөхөр шаазан дүүрээд л ирж, чи гэж нэг юм төмөр гуулиас цаашгүй. Дайраад авч чадахгүй үлдсэн хогийг нь түүгээ биз... Эр хүн ингэж амьдарна гэж юу байхав. Ахиад дайн болоосой гэж залбирна. Болохгүй бол өөрөө мордож дайснаа дарна.
Эхнэр хүн яахав дээ тэгээд хүүхдүүдээ өсгөдөг байгаа биз. Тэд нар нь нэгнийгээ харваа л биз! Сүртэй юм байхгүй. Цаана нь ахиад дөрөв, тав байхад. Үхрээ саана, хонио самнана. Ажил ямар мундах биш. Тарган сайхан байсан бол хатан болж суухгүй юу гэж мөрөөднө. Араг үүрч аргал түүнэ. Атга, атгаар хоол хүнс цуглуулна. Хэрэггүй баахан мөнгөн аягийг нь зүлгэж нэг сууна, зүхэж нэг чулуудна. Цасан цагаан шаазантай болох юм сан гэж залбирдаг байсан юм болов уу? Айдаа би байсан бол халуун ус л хүсэх байсан буй за.
Хаан хүн архи уухыг хүснэ. Гараа даллахад л болно. Хаан хүн шараа тайлахыг хүснэ. Хөлөө өргөсөн ч нэмэргүй. Хаан хүн хоол идмээр санагдана. Гэдсээ илэхэд л хангалттай. Хаан хүний гэдэс өвдөнө. Толгой авсан ч нэмэргүй. Сүү ууж болохгүй лактоси интолирент гэдгээ мэдэхгүй хаан уугаад л унгаад байна. Хүндэт хэллэг хэрэглэхгүй бол болохгүй ээ. Хийгээ гаргаад л хэвтэнэ. Бүдүүлэг байж болохгүй ээ. Хэвлийгээ хөнтөрнө.
Баян хүн хаан шиг амьдарна. Хатнаас ч илүү тансаглана. Ноёны стресс үгүй болохоор нойрондоо ч тэр гүн. Хааяа нэг хаан болмоор юм шиг санагдана. Хор найруулж, хүнд хутгаа өгнө. Авахгүй бол эхнэрийг нь авна. Таалагдахгүй бол зараад явуулчихна. Хүүг нь хотондоо унтуулж, охиноор нь хог цэвэрлүүлнэ. Өрөвч эцэг хааныг хорлож эс чадаад толгойгоо алдана. Тэнгэрт одсон ч тэргүүн нь хөсөр хэвтэнэ. Тэгж байгаад орой хүү нь тэврээд уйлна. Хөмхийгөө зуун өс санах авч өдөлж чадахгүй өөрөө моринд тийрүүлээд өөд болно.
Баян тэнд гэдсээ илж галд ээгээстэй. Хаан энд хүүхэн эргүүлж, сархад хүртээстэй. Одоо цагт хаан үгүй болсон ч баяд үлджээ. Хаад байхгүйн болохоор хорлох ч хүн байхгүй. Хөөрхий тэд уйдаастай. Уйдсандаа улам их хөрөнгөжсөөр өөр хоорондоо тэд мөрий тавина.
Баян тэнд гэдсээ илж галд ээгээстэй. Хаан энд хүүхэн эргүүлж, сархад хүртээстэй. Одоо цагт хаан үгүй болсон ч баяд үлджээ. Хаад байхгүйн болохоор хорлох ч хүн байхгүй. Хөөрхий тэд уйдаастай. Уйдсандаа улам их хөрөнгөжсөөр цаг заваараа өөр хоорондоо мөрийцнө. Хурган баяны л зан юм уу даа. Уулаасаа баяныг нь ухаад дуусчихсан болохоор уулсаа ахиад малтахгүй бол болохгүй байгаа юм.
Дайнд явж үхэж залхсан эрс ажилд явна. Араг үүрч дур нь гутсан эмс ч ажил эрхэлнэ. Орой нь ирээд ядарсан хоёр гурван дэлгэц ширтэнэ. Аяа энийг эртний албат харсан бол атаархах нь лавтай. Хаан харсан ч шүлсээ залгина. Лактосигүй суу гэдгийг мэдээд тогоочид ч баярлана. Ядаж нэг өдөр толгойгоо өөрөө өргөх нь гээд тухтай унтах нь гарцаагүй.
Хаан хүний гутлаар хол явж чадсангүй ээ, би. Тэгж их эрх мэдэл тэнэг толгойд минь багтахгүй юм. Тэр их бэл бэнчин нь цээжин дотор багтахгүй нь. Яавч би санаа зовоод унтаж чадахгүй юм шиг. Тэгээд л тэд архинд ордог юм болов уу!? Өрөвдчихлөө тэд нарийг хөөрхий . Хаан ч биш, харц ч биш хагарсан баян л болох ёстой юм шиг байна. Хагархайгаар минь урсах шавхрууг хавийн хүмүүс хамаад жаргана биз.

Comments
Post a Comment