Skip to main content

Татах хүчгүй охин

Хорвоо ертөнцөд татах хүч олон байдаг. Надад харин хайр сэтгэлийн татах хүч байхгүй хэмээн та бодож байж болох юм. Үгүй шүү!? би хааяа ертөнцөд татагдахгүй болоод тэнгэрт хөөрөөд нисчихдэг юм. Хамгийн анх би өөрийгөө татах хүчгүй охин гэдгээ зургаан настайдаа мэдэж байсан юм. Тэгэхэд би хүүхдийн баяр гээд ээжийнхээ авч өгсөн бөмбөлгийг бариад зогсож байлаа. Тэгтэл бөмбөлөг гэнэт л гараас алдууран дур зоргоороо нисээд явчихдаг юм байна. Би уйлъя гэж бодсон боловч дэргэд хүн байхгүй тул арга буюу хий агаар ширтсээр л хоцорсон сон. Нэг мэдэх нь ээ би бөмбөлгийнхөө дэргэд зогсож байх юм. Баярласандаа шүүрээд л авлаа. Энэ үед л би агаарт нисэж байгаагаа мэдсэн юм. Дараа нь яасан гэж үү? ээжийг ирэхээс өмнө бушуухан газар буугаад томоотой хүлээсэн дээ. Хэрвээ ээж мэдчих юм бол намайг загнаад ахиад гадаа гаргахгүй байсан юм.

Энэ явдлаас хойш би хааяа нэг хулгайгаар нисдэг боллоо. Эхэндээ нисэж чадахгүй айж байснаа хүлээн зөвшөөрнө өө. Та нар ч гэсэн айх л байсан биз дээ. Гар, хөл хөнгөрөөд л толгой хүндрээд л ямар сонин гэж санана. Харин нэг нисээд сурчих юм бол үнэхээр гоё. Би нисдэг болсноосоо хойш хөдөө явах дуртай боллоо. Урд нь хөдөө гэхээс үстэй толгой арзайдаг байсан юм. Одоо бол бүх юм шаал эсрэгээрээ. Өглөө гараад л цэцэгт хөндий, зүлэгт нуга, голын эргэ, нуурын хөвөө. Үзэсгэлэнтэй газар болгон дээгүүр нисэж , гайхамшигтай газар бүхнийг үзэхийг хүснэ. Нэг удаа хэтэрхий өндөрт ниссэнээс болоод нүүдлийн шувуутай мөргөлдөөд золтой л шивж үхчих шахсан. Би татагдах хүчгүй болдог ч гэсэн дарагдах хүчтэй хэвээрээ байдаг юм шиг байгаа юм. Усанд орсон уу!? үгүй юу!? шууд л ёроол өөд нь шумбасан даа. Аз болж нэг загасчин намайг усанд унахыг харжээ. Тэгээд гарж ирэхгүй болохоор юмыг яаж мэдэх билээ. Гээд араас минь үсэртэл би живж байсан байгаа юм. Харин тэр загасчин одоо миний нөхөр. Энэ бүхэн ч яахав. Газар дэлхий намайг хангалттай татдаггүй болохоороо бусдыг татах хүч харамгүй заяажээ хэмээн би боддог юм.

Нэг явдал сэтгэлээс минь огт гардаггүй юм. Би их сургуулийн хоёр дугаар анги байв. Шинэ жил болох гээд бүгд л хөл хөгжөөнтэй. Би ч байдгаараа хувцас хунараа бэлдэн үдэшлэг болох өдөрийг тоолно. Ингэсээр бид бүхний хүсэн хүлээж байсан шинэ жил ч эхэллээ. Бүжиг цангинана. Хүмүүс эргэлдэж эхлэв. Тэгтэл миний өмнөөс нөхөр болох буюу ирээдүйд болсон хүн алхаад ирлээ. Миний зүрх түг түг цохилно. Би өөрийн эрхгүй байж сууж газраа олохоо байлаа. Тэгтэл гар, хөл минь хөнгөрч эхлэв. Миний татагдах хүч алдагдаж эхэлдэг юм. Өмнө хэзээ ч татах хүчгүй болж байсан би энэ олон хүний өмнө тааз өөд ниснэ гэдгээсээ үхтлээ айж байв. Сандалаасаа тас атган, хөлөөрөө ширээний хөлийг ороолоо. Тэр маань хажууд ирээд "надтай бүжиглээч" гээд гараа сунгав. Би юун бүжиглэх. Агаарт хөөрчих гээд байсан хүн чинь түүн рүү муухай царайлан харлаа. Тэр хэдийгээр намайг татах хүчгүй болдгийг мэдэхгүй ч ямар нэг юм болсон гэдгийг гадарласан бололтой шууд тонгойн бэлхүүсээр минь тэврээд зүгээрээ санаа зоволтгүй. Би чамайг нисгэхгүй гэж чихэнд минь шивнэсэн сэн. Түүнийг татах хүчтэйг би сүүлд нь л мэдсэн юм. Тэр надаас эсрэгээрээ байжээ. Заримдаа газраас хөдлөхөө байгаад газар дэлхий рүү шигдээд орчихдог байж. Би түүний ертөнцийг хэзээ ч харж байгаагүй, тэр ч миний ертөнцийг хэзээ ч харж чадахгүй. Гэхдээ сэтгэл маань нэг болчихсон болохоор би түүнийг ойлгодог, харин тэр намайг мэдэрдэг.

Анхны хүүхэд маань төрлөө. Охин төрөв. Бид хоёр түүндээ Салхи гэж нэр өгөв. Том болоод нэрээ голон бид хоёрт уурлаж ч магадгүй юм. Баярлаж ч бас болно. Анхны хүүхдээсээ хойш би татагдахгүй байхаа больж нөхөр маань татагдахаа болив. Бид хоёр хүүхдэд маань шилжсэн юм болов уу? хэмээн байнга нүд салгалгүй ажигладаг байлаа. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Тэр бусад шиг л гүйж. Бусад шиг л тоглож байв. Харин би саяхан санамсаргүйгээр зургийн дэвтрийг нь үзчихсэн юм. Тэнд өнгө өнгийн цэцгэн дээгүүр нисэж байгаа үзэсгэлэнт гүнж байлаа. Тиймээ тэр татах хүчгүй охин болчхож. Би харамссангүй. Нисдэг байна гэдэг гайхамшигтай. Хүн болгон өчүүхэн шоргоолж мэт харагдаж. Хүмүүсээс айгаад байх шаардлагагүйгээ ойлгодог юм. Бид гурав хөдөө явах болов. Охинд минь ч таалагдаж байгаа нь илт. Аргагүй дээ, хүүхэд гэдэг нисэх дуртай татагдах хүчгүй амьтан.


___________________________________________

Hanper
2011 оны 03-р сарын 26

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...