Хөгшин сохор жоом , залуу хүчтэй жоомыг бараадан хоолныхоо цагаар ширээн дээр мартаж орхисон бялуун дээр найрлаж байтал гэрэл тор хийн дуугарлаа. Залуу жоомны соргогыг ашиглаж эртхэн нуугдаж амжсандаа, арай чүү амьсгаагаа даран зогсох хөгшин жоом ч дотороо баяртай байв. Удалгүй гэрэл ахиж унтрахад залуу жоом ухасхын амтат олзруугаа тэмүүлэхэд хөгшин сохор жоом нэг хөлөөс нь татан байж " Хүү минь битгий яв, олон цаг амьдарсан миний үгийг сонс түр хүлээ" гэсэн боловч залуу жоом эрч хүчиндээ бардан. Зүгээр нэг зугтаж чадсан хоёр зугтаж чадна, тэглээ ч гэрэл унтраад хүмүүс явтсан гээд урагш тэмүүллээ. Хөгшин жоом хичнээнэ ятгаад ч дийлсэнгүй, гэхдээ өөрөө түүнийг дагаж ч гарсангүй. Буцаж нүхэндээ ороод залбиран суулаа. Төд удалгуй гэрэл тор хийн дуугараад...АААААА гээд чимээ тасарлаа.
Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...
Ёстой гоё шүү, унших сонирхолтой ,сонин, амтанд нь автмаар блогтой болчихлоо!, баярлалаа гэж үнэхээр хэлмээр байнаа...:)
ReplyDeleteЭнэ жоомны түүхийг уншихаар жаахан байхдаа амьдардаг байсан Дарханы гэрийн маань жоомнууд санаанд орсон шүү, гал тогооны гэрлээ асаахаар хоолны ширээн дээр найрлаж байсан жоомнууд тал тал тийшээ надаас айгаад л алга болно...хэрэв тэд намайг өөрсдөөс нь үхтлээ айдаг болохоор гал тогоо руу ганцаараа орохоос аймаар зүрхшээж, таавчик энээ тэрээ барьж ордогийг маань мэдсэн бол тэд маниасаа айхаа больж хамт найрлахаас өөр аргагүй болох байсан байх даа