Skip to main content

Нүгэлтэн

Сахиусан тэнгэрүүд ирээд сүүлчийн нүгэлтэн болохыг надаас гуйв. Би юу ч ойлгоогүй тул учрыг лавлавал. Чөтгөр бурханд нэг санал тавьжээ. Хэрвээ бурхан чөтгөрийн сонгосон нэг хүнийг амиа хорлохыг ятгах аваас чөтгөр тамын үүдээ хаах аж. Харин тэр хүн тамын тогоонд үүрд үлдэх болно.

Гэвч бурхан энэнтэй эвлэрч чадахгүй байлаа. Бусад гэм хийсэн хүмүүсийн өмнөөс энгийн нэгнийг тамд явуулна гэдэг байж боломгүй хэрэг санагдана. Тэгэвч өөр хэдэн живаа сүнс нарыг тамын зовлонгоос аварна гэж бодохоос мөн л сэтгэл нь тогтохгүй. Бурхан их удаан боджээ. Тэгээд зөвшөөрөхгүй байхаар шийдэж гэнэ. Учир нь түүнд итгэдэг хэн нэгэн итгэгчийг чөтгөр аваад явчихвал юу болох билээ!? гэж бодох төдийд л хамаг эргэлзээ нь арилжээ.

Диваажинд байх сүнснүүдээс бурхан сайн дураараа там руу явах хүн байгаа эсэхийг асууна гэхээр өөрийнх нь амласан мөнхийн амар амгалан үгүй болчих гээд байдаг. Харин сахиусан тэнгэрүүд бурхныг алдаж байна хэмээн үзжээ. Тэгээд эхлээд чөтгөрийн санал болгох хүнийг сонсохоор болж гэнэ. Тэр нь би. Яагаад би гэж үү? Сахиусан тэнгэрүүд ч тэгж асууж. Хариулт нь би бурханд итгэдэггүй. Тэгсэн мөртөө бурхан байх боломжтой гэж үздэг. Амьдралынхаа турш бурхангүйгээр сайн хүн болохыг хичээн амьдрагч нэгэн. Чөтгөр бурханд итгэгчийг сонговол мэдээжийн хэрэг зөвшөөрөхгүй. Түүнийг эсэргүүцэн хараан зүхэгч гарцаагүй там очих тул чөтгөрт тэр хэрэггүй. Харин над шиг дундын сүнс бол хамгийн эмзэг асуудал. Амьдралдаа алдчихгүй л бол диваажинд ч очих боломжтой. Нөгөө талаас амьдралын хэцүүд нугаран нүглийн амтанд шунан тамд ч орох бололцоотой. Тэгэвч бурхан надын адил сүнсийг тамд илгээхийг зөвшөөрчих аваас ялгаварлан гадуурхаж өөрийнхөө олгосон чөлөөт сонголт хэмээх зүйлээ үгүй болгочихно. Ийм л учраас би сонгогдож.

Би юу хэлэх ээ мэдэхгүй хэсэг зогслоо. Гэр бүлийнхээ хүн бүрийн өмнөөс тамд очиж тэд нар диваажинд жаргана гэж бодвол уухайн тас харайн ормоор. Гэвч үнэндээ мөнхийн тамд шатна гэж төсөөлөх төдийд л хамаг зүрх сэтгэл минь гуниг, айдсаар дүүрнэ. Бүхэл амьдралынхаа турш сайн хүн болох гэж би хичээгээгүй гэж үү? Сайн сайхан өөд тэмүүлэн хүн бурхангүйгээр өөрийнхөөрөө байж чадна гэдгийг нотлох гээгүй гэж үү? Тэгтэл эцэстээ бурхан байж таараад, чөтгөр ч байж таараад бурхангүй сайн сайхан үгүй болчих шиг санагдав. Үнэндээ би бурхан байдаг гэдэгт ердөө ч итгэдэггүй байж. Харамсалтай нь үгүйсгэж чаддаггүй болохоороо түүнгүйгээр амьдарч болно хэмээн бодож. Гэхдээ үүнд алдсан юмгүй санагдана. Байдаг гэдгийг нь мэдсэн би бурхангүйгээр хүн амьдарч чадна гэж бодно. Нөгөө талаас энэ л миний амьдралын эцсийн бөгөөд сүүлчийн хамгийн, хамгаас сайн үйлдэл болохгүй гэж үү!? Би нүдээ анин хэсэг амьсгалаа чагналаа. Зүрх минь түг, түг цохилон амьдралын нам гүм байдал намайг бүчин авав. Өдий хүртэл амьдрахдаа үзсэн харсан бүхнээ эргэцүүлэн бодно.

-- Бурхан яагаад хүнийг бүтээсэн юм бэ?
-- Бурхан хүнийг бүтээгээгүй ээ!
-- Тэгээд бурхан хүнийг бүтээгээгүй юм бол хэн бүтээсэн юм.
-- Бурхан амьдрал бүтээсэн харин амьдрал хүнийг бүтээсэн.
-- Ямар ялгаатай юм бэ?
-- Яг л чиний хүссэн шиг. Та нар амьдрал дундаас өөр өөрсдийгөө бүтээн, цогцолж гарж ирсэн амьд бодь галууд!
-- Тэгвэл амьдралын утга учир, зорилго нь юу юм?
-- Түүнд утга гэж байхгүй, зорилго гэж байхгүй.
-- Тэгвэл хүнд амьдрах ямар хэрэг байгаа юм бэ? Амьдрал оршин байх шалтгаан юу юм бэ?
-- Амьдралд утга учир, зорилго байхгүй шалтгааныг нь чи буруу ойлгоод байна аа!
-- Тэгээд юу гэж?
-- Өөрийнхөөрөө амьдрах
-- Айн?
-- Өөрийнхөө сонголтоор өөрийнхөө хүсэл эрмэлзлээрээ амьдрах нь амьдралын утга гэж хэлж болох юм.
-- Тэгэхээр байгаа л юм байна шүү дээ!?
-- Үгүй ээ! байхгүй. Байхгүй хоосон гэдэг бол утгагүй гэсэн үг биш! Сонголт, бүтээлт гэсэн үг.
-- Тэгвэл би жамаараа үхсэн бол диваажинд очих байсан уу?
-- Чи хариултыг нь мэдэж байгаа.
-- За тийм дээ. хэмээн санаа алдаад суудлаасаа өндийвөл намайг тойрон байсан сахиусан тэнгэрүүд бүгд цугларлаа.

За би тамд очихыг зөвшөөрлөө. Тэртэй тэргүй би тамд л очих байсан юм чинь ямар ялгаа байх билээ. Гэхдээ сүүлчийн асуулт бурхан яагаад чөтгөрийг устгадаггүй юм бэ? хэмээн асуувал сахиусан тэнгэрүүд нэг нэгэн рүүгээ харан нэгнээсээ зөвшөөрөл авах гэсэн мэт дохилцоод хүн сонгосон болохоор хэмээн хариулав. Би аймшигтаар хөхрөн тэгэлгүй яахав хүн сонгосон болохоор хэмээн галзуурсан мэт инээж гарлаа. Энэ үед аянга цахилах шиг болоход урдынхаас гайхалтай, урдынхаас тод, урдынхаас дулаан гэрэл гарж ирэв. Сахиусан тэнгэрүүд түүний өмнө сөгдөн суулаа. Бурхан бүгд рүү нь өрөвдсөн харцаар хараад та нар яаж нэг ийм өрөвдөлтэй сүнсийг золиосолж чадаж байна вэ? хэмээн өндөр дуугаар асуувал сахиусан тэнгэрүүд бүгд шулганалдав. Бид бодохдоо хэрвээ ингэвэл... Үгүй ээ боль би хэн нэгнийг өөрийнх нь хийгээгүй үйлийн төлөө үр дүнг нь өгөх гэж амьдрал өгөөгүй гээд над руу харж. Хүү минь миний тэнэг сахиусан тэнгэрүүдийг өршөөгөөрэй. Одоо бид ингээд явъя даа гэхэд нь би түүний сүрд өөрийн эрхгүй татагдан, өөрийн мэдэлгүй дурлаж байлаа. Тэгээд тэр л асаж буй хайрынхаа төлөө мэт урагш алхан үгүй ээ! би тамд очно. Хэрвээ би тамд очвол амьдрал илүү утгатай болохгүй гэж үү? Би хүн болгоны төлөө үүнийг хиймээр байна.

Үгүй дээ хүү минь чи ойлгохгүй байна. Амьдралд үүсэн буй болсон хүний амьдрал ямар гайхамшигтай гээч. Ертөнцийн түм, буман зүйлс дундаас хүн өөр өөрийгөө олж авсан нь хамгаас гайхалтай. Харин там. Там ямар гэж санана!? Үгүй ээ! Бурхан чи бидэнд сонгох эрх олгосон бол би өөрийнхөөрөө сонгох болно. Би тамд очно. Хэрвээ та хүссэн юм бол өмнө нь тамыг устгах хэрэгтэй байж дээ! Энэ үед газар чичирхийлэн чөтгөр гарж ирлээ. Нүд нь гарлаар эргэлдэн, тэр тохуурхсан янзаар мишээнэ. Бурхан түүний хорон санааны эсрэг яаж ч чадахгүйдээ бус хүний сонголтын эсрэг яаж чадахгүй дээ гунигтай харагдана. За тэгвэл тохирсон ёсоор там хаагдах шив дээ. Үхэхээсээ өмнө сүүлчийн хүслээ хэлнэ үү!

Хүмүүсээ итгэх эсэх чинь өөрийн чинь хэрэг. Гэвч гарцаагүй нэг л зүйл байна. Тамын үүд хаагдсан өөрсдийнхөө дураар айлгүй амьдраарай.

Тамын тогоонд өөрийгөө зүхнэ. Халуун тамд хараал урсган бурхныг хараана. Намайг хулхидсан сахиусан тэнгэрүүдийг үзэн ядна. Миний төлөөсөөр тамаас гарсан сүнс бүрийг нэг бүрчлэн чирч авчирмаар санагдана. Арьс минь эмтэрнэ, хумс минь хайлж урсана. Орь дуу тавьж чарлавч тасархай хоолойноос минь авиа гарахгүй. Чөтгөртэй тавтай инээнэ. Соёгоо хурцлан эд эс бүхнийг нь мэрэхдээ бэлдэнэ. Одоо л нэг дасав уу хэмээн бодож амьсгаа авах зуураа бурхнаас аврал эрэвч. Тэр намайг үл сонсоно. Магад сонссон боловч үл тооно. Хурууд минь чөтгөрийн хөл доор няц дарагдаж, нүднээс минь гарах нулимс ууршиж чадалгүй алга болно. Ухаан балартан сэрэх төдийд бие эрхтэн минь бүтэн болчхоод үзэн ядалт бүрд ташуурын үзүүрт зулгарна. Миний шаналал бүрийн дунд хэн нэгэн нь тамд байсан хүн бүрийн нүглийг уншина. Хүн алсан, хүүхэд алсан. Дайн өдөөсөн, дарсанд шунасан түм, буман хүний нэрсийг дуудаж. Диваажинд буйг нь зарлана. Энэ бүхэнд тарчилсан би хэнгэрээ хагалж, газар мөргөнө. Мөргөх бүрийд минь эвэр ургах шиг санагдана. Зуун жил мөлхсөөр тамын үүдэнд очих бол түлхүүр нь зоолттой харагдана. Нуруунаас төөнөх гал, тохуурхан инээх чөтгөрийн инээд сонсогдоно. Тэгэвч нүдэнд минь аав, ээж, ах дүү, балчир хүүхдүүд харагдана. Бяцхан дүү нарын агаа гэж гүйж ирээд тэврүүлэх инээмсэглэлд би эргээд мөлхөнө. Хөлөөс минь чирэх, гараас минь зуурах гинж бүрийг чирсээр өвдгөө, тохойгоо халуун тогойд зулгалсаар мөлхөнө. Гэдэс минь цувж, хорхой шавж идээд, хулгана оготно зүрх ээд минь довтолно. Хараал урсган өөрийгөө хараагаад нүүр буруулан хаалганаас зугтана. Нүдээ нээх төдийд эргүүл болчхоод ирт мэс доор хэвтэнэ. Бурханыг хараан, чөтгөрийг зүхнэ. Эс тэсээд алсад харагдах хаалга өөд мацна. 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...