Skip to main content

Бадарчин

Эр хүн уйлдаггүй юм. Тэр чинь хэнд хамаатайн хөгшин халзан бадарчин чамд л хамаатай байх! Юу ч үгүй хоцрохын зовлонг чи мэдэх юм уу! Надад угаасаа юу ч байхгүй.

Чимээ аниргүй тэнгэр бүрхлээ. Тэртээд үүл аажуухан урсан элдвийн түүхийг хүүрнэн хэлбэр дүрсээ өөрчлөн байх нь нулимстай нүдэнд нь даанч сонирхолтой тусахыг хүү ажин, саяны үгийг бодон тэрийн хэвтэнэ. Надад угаасаа юу ч байхгүй!? Надад угаасаа юу ч байхгүй!? хэмээн амандаа үглэн байн байн давтан чарлах боловч бадарчин хажууд нь үг дуугүй завилан суусаар л байлаа. Шөнийн тэнгэрийг харуулах гэсэн мэт үүлэн хөшиг ярагдан, жаргах нарны туяа улаанаар сүүлчийн гэрлээ цацраан байснаа уулын цаагуур оров. Одод нэг нэгээр гялтгана гялалзаж ээлж дараалан тэнгэрийг чимсээр эцэстээ нэлэнхийд нь бүрхэхэд хүү сая нэг ядарч сульдан нойрондоо дийлдэн ойчлоо. Бадарчин суусаар л. Шавар бурхан мэт ажээ. Сарны туяа гялаан толгой дээр нь ойн амьд бурхан мэт харагдуулна. Магадгүй амьд бурхан байгаад толгой дээр нь гэрэл ойн буй мэт үзэгдэж ч байж юу магад.

Бадарчаан та унтаж байна уу!? Мэдэх гэсэн бол юун ингэж чангаар үг хэлэн хүн сэрээнэ вэ? Аан, уучлаарай. Нэгэнт сэрээсэн бол хэлэх үгээ хэлэхгүй хий дэмий сэрээсэн болж байна уу? Намайг аваад яваач. Надад юу ч байхгүй. Надад ч гэсэн юу ч байхгүй. Тэгвэл юуг нь асуусан юм. Та зөвшөөрөхгүй бол би ... Тэгвэл чи бас л дагах байсан биз дээ. Тххх, Тэгвэл юунд асууж хүний нойрыг сэрээдэг юм? Уучлаарай! Дараа нь хийх юмаа цагт нь хийж байгаарай. За. ....

Нарны туяа хүүгийн нүүрийг ээн халуу төөнөхөд доороо холбирон эргэхдээ жижиг чулуунд нухагдан тавгүйрхсэндээ сэрвэл дэргэд нь байсан бадарчин алга болчихсон байлаа. Өндийн суугаад эргэн тойрныг ажвал бараа нь эс үзэгдсэнд ганцаар хоцорсондоо гайх, ганцаардахад автан өөрийн эрхгүй газар сөхрөн суун, өөр өөрөөсөө яагаад? яагаад? хэмээн мянга, түмэн удаа асуусан ч хариултыг нь олж эс чадсанд дотроос нь хамаг л уйтгар гуниг нь булгалан гарч ирээд нулимс нь булаг мэт урслаа. Чамд юу ч байхгүй гэж чи өчигдөр орой хэлээ биз дээ гэх танил хоолой сонсогдсонд гайхан харвал өнөөх лам өмнө нь зогсож байсанд гайхан та...та... гэж ээр ч муурвал чамд би байсан юм биз дээ!? гээд өнөөх бадарчин ахин ор мөргүй алга болов. Гайхсан хүү нүдээ нуухлан эргэн тойрноо сайтар ажвал хөл доор нь урт тулгуур мод хэвтэнэ. Хүү өндийн босоод дээлийн хормойг гөвчхөөд алхаж гарлаа. Тиймээ надад одоо юу ч байхгүй! юунд уйлах билээ!?


_____________________________________________

Энэ юун ч бадарчин юм би мэдэхгүй. Энэ хүүхдийн ойлгосон нь зөв эсвэл бурууг нь ч би мэдэхгүй. Гэхдээ энэ хүүхэд энэ замыг сонгосон энэ замыг нь сонгосныг бадарчин мэдсэн ч ахин гарч ирээгүй. Тэгэхээр энэ замыг зөв гэж ч болмоор юм шиг гэтэл тэр бадарчин анхнаасаа зөв замаар явж байсан уу? үгүй юу? гэдгийг би мэдэхгүй. Тиймд одоо энэ хүүхдийн явж буй зам ямар болхийг ч мэдэхгүй болж байна. Юм бүхнээ алдсан нь харамсалтай. Өндийж босоод амьдрал өөд алхаж байгаа нь бахархмаар. Гэхдээ эцэстээ яаж дуусах бол сайнаар эсвэл муугаар? Жаал хүүгийн хамгийн эмзэг тэр л мөч өөд өнгийн харсан болов чиг ирээдүй нь хэрхэн эргэхийг хувь тавилан нь л мэдэх биз. Мэддэг юм болов уу даа хөөрхий. Жамаараа урсаад л байжийдаг байлгүй дээ.

Hanper
2011 оны 01-р сарын 26

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...