Skip to main content

Үлгэр

Ердөөсөө л анхнаасаа ийм юм болно хэмээн хэн ч төсөөлж байгаагүй биз ээ. Хэний ч санаанд орох билээ дээ.

Намайг бага ангид байхад манай байранд нэг сохор охин байдаг байлаа. Түүнийг орой 5н цагийн үед ээж нь эсвэл эмээ нь бололтой эмэгтэй гаргаж ирнэ. Охин сохор болохоороо тэр үү!? аль эсвэл угаасаа л явах дургүй болоод тэр үү!? ээж, эмээ аль нь болох нь мэдэгдэхгүй тэр хүний хажуугаас холдохгүй. Холддоггүй гэж нэг л суулгасан газар нь суусан хэвээр байдаг байв. Харин нөгөө гаргаж буй эмэгтэй нь хаашаа ч юм алга болчихно. Харин охин ганцаараа ярьсаар хоцорно. Хэн нэгэн түүний юу ярьж буйг анхаардаг байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би нэг удаа сонирхохоор шийдсэн юм. Сонирхохоор гэж дээ бага балчир бид нар түүнийг шоолоох ямар нэгэн юм хайж байсан нь лавтай. Тэгээд шодсоны эцэст би дэргэд нь сууж яриг нь чагнаад бусдад ярьж өгөх үүрэг авсан юм. Уул нь бид нар бүгдээрээ түүнийг тойрч зогсоод сонсож болох байсан ч гэсэн байрны хөгшчүүл харчхаад загнаж зүхээд ээж, аавд ховлочихдог тул өөр арга байсангүй.

Тэгээд би сэмээрхэн гэтэж очсоор хажууд нь суулаа. Тэр үед агаар нэг л өөр сайхан болчих шиг санагдав. Магадгүй үнэртэй усны сэнгэнэсэн үнэр байсан буй за. Гэвч би тэр явдлаас хойш өдий 20 гаруй жил амьдрахдаа тийм үнэрийг ахиж хэзээ ч үнэртэж байгаагүйг бодоход ахиж үйлдвэрлэхээ байсан биз ээ. Охин ээжийгээ, эмээгээ хажууд нь байна гэж бодсон уу!? эсвэл өөрийнх нь ярих түүхийг сонсох хүн ирснийг зөнгөөрөө мэдсэн үү!? тэнгэр өөдөө ширтээд би урд шөнө нэг сонин зүүд зүүдэлсэн. Зүүд биш ч байж магадгүй юм. Учир нь би орондоо орох төдийд л зүүд аль эсвэл бодит явдал алин болохыг нь ялгаж чаддаггүй юм гээд зүүдээ ярьж эхлэв. Нэг мэдэхэд би түүний өврийг дэрлээд эхэр татан уйлчихсан байсныг өнөөх ээж нь эсвэл эмээ нь болох эмэгтэй ирээд чихдэж босгосноор л санадаг юм. Тэр явдлаас хойш сохор охин гадаа гарч ирсэнгүй. Хүүхдүүд надаас тэр юу ярьсан гэдгийг асуух авч тэр яриаг хэнтэй ч хуваалцахыг хүсээгүй болохоор хэнд ч ярьсангүй. Мэдэхгүй би мартчихаж л гээд өнгөрсөн. Харин намайг түүний өвөр дээр уйлж байхыг хэн нэг нь харчхаж. Түүнээс хойш би уйланхай хочтой боллоо. Гэвч би тэр нэрдээ ердөө ч харамсаж байсангүй. Учир нь хэн нэгэн намайг уйланхай гэж дуудах бүрийд би сохор охины зүүдийг санадаг байлаа. Би өөрөө тийм зүүд зүүдлэхийг хүсэн мөрөөдөж хэчнээн бодсон ч тэр зүүдийг ердөөсөө ч зүүдэлж чадаагүй юм.

Энэ явдлаас хойш хорь гаран жил өнгөрөв. Хэдий гуч дөхөж яваа ч хэнтэй ч дотносож чадсангүй. Эмэгтэйчүүдтэй уулзахын төдийд л орой нь өнөөх сохор охин зүүдэнд минь орж ирэн өнөөх зүүдээ ярьж өгөх юм уу!? өөр ямар нэгэн уянгалаг дуу дуулж өгөөд болдоггүй байв. Маргааш нь би яаж ч хичээгээд нөгөө болзсон бүсгүйдээ татагдаж чаддахгүй. Магадгүй би шулмын шившлэгт автчихсан биз ээ. Хэзээ, хаана ахиж уулзахаа мэдэхгүй ч зүүдэндээ ороогдон энэ хачирхалтай амьдралаар амьдарсаар л. Ганц бие хүнд хамгийн дотно анд бол ном байх нь гарцаагүй. Орой болгон номын дэлгүүрээр эргэлдэн уншмаар ном хайн гиюүрнэ. Нэг өдөр нүдэнд нэгэн содон хавтастай ном үзэгдэв. Хувхай цайсан модны ёроолд нэг охины өврийг нэг жаал дэрлэн хэвтэх ажээ. Номын нэр нь Зүүд. Яаран хуудсыг нь эргүүлэн зохиогчийн нэгийг харвал Цагааны Цэнхэр. Хачирхалтай нэр, хачирхалтай овог. Тэр охиныг Цэнхэр гэдэг байгаагүй байлгүй гэж гайхсаар уншиж эхлэв. Эхлэх төдийд л нүднээс нулимс өөрийн эрхгүй урсан, хөл маань биеэ даахаа болин би хөсөр ойччихов. Худалдагч бүсгүйчүүд хөөе, хөөе та зүгээр үү!? гэж угзчих дуунаар сая сэхээ орлоо. Тэгээд худалдагч дээр очин энэ номыг авъя гэвэл нэг сая төгрөг гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй. Худалдагч намайг сонсоогүй юм болов уу гээд дахин нэг сая гэж хэлэв. Гэвч надад үнэ тийм ч сонирхолтой санагдсангүй. Танайд хэд байгаа вэ? гэвэл арав байна. Та олныг авах гэсэн юм уу? гэвэл би "бүгдийг нь, бүгдийг нь авъя " хэмээн яарч сандран өгүүлэв. Бүгд л намайг галзуу мэт харна. Картаа гаргаж ирэн эндээс тооцоогоо хийчих гээд өглөө. Үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн алдаа намайг ширтэнэ. Хамаг боломжоороо энд тэндээс боломжоо шавхан зээл авсаар номын дэлгүүрээс гарахдаа 10н номоо энгэртээ тэвэрсээр хүн бүхнээс харамлах мэт хар хурдаараа машиндаа гүйж ороод бүгдийг нь нэг бүрээр нь ахин уншиж гарав. Тэгээд тэндээсээ хөдлөн бусад номын дэлгүүрээр орсон боловч тэнд эдгээр номууд байсангүй. Би бүх хүмүүсээс харамлан ганцхан өөрөө л тэр түүхийг мэддэг байхын тулд бүгдийг нь худалдаж авах гэсэн минь тэр. Аз болж олон байсангүй. Үгүй бол миний мөнгө хүрэхгүй магад би гудамжинд гарах байсан биз ээ. Ингээд тэр шөнө нь зохиолчийг олох гэсэн боловч бүх газрууд хаалга барьж эхэлсэн тул яаж ч чадалгүй маргааш өглөө болохыг нь хүлээх болов. Тэр орой сэтгэл үймрэн унтаж чадсангүй. Унтах гэж өнөөх номуудаас харцаа салгаж чадсангүй. Хоёр хүүхэд, зүүд, түүх. Бүгд нэг доор хуралдчихаж. Ганцхан нөгөө сохор охин л байсангүй. Сэрүүлэг есөн цаг заан хангинах үед ухаан орон номыг хэвлэсэн газар уруу залгалаа. Зохиолчтой холбоо барих арга хайсан боловч байдаггүй. Номын дэлгүүр орсон боловч холбоо барих утасны дугаарыг олсонгүй. Зохион байгуулагчийнх нь хэлснээр Номын орлогыг бүгдийг нь хүүхдийн асрах газарт хандивлах ёстой байж. Тэгээд намайг байнга үйлчлүүлдгийг мэдэх тул гэрээгээ үзүүллээ. Гэрээн дээр орлогын 30%г номын дэлгүүр авч. Үлдсэнийг нь хотын төв асрах газарт хандивлахаар заажээ. Ийм гэрээтэй болохоороо л аравхан үнэтэй номыг энэ номын дэлгүүр зарахыг зөвшөөрсөн байж.

Энэ өдөр бас л олж чадсангүй. Дараагийн өдөр нь ч бас олж чадсангүй. Өнөөх арван ном ширээн дээр минь хэвтсээр л. Нэг өдөр ганцаар гиюүрэн өнөөх номуудаас нэгийг нь эргүүлж тойруулан үзэж байгаад хачирхалтай тэмдэг олж үзэв. Тэмдэг гэж дээ тоо. 9 гэсэн тоо. Номын яг гол хуудасны дээд талд улаанаар бичжээ. Би гайхан бусад номд дугаар байна уу!? гэж үзвэл байсангүй. Арагш нь эргүүлж байтал гурав дахь дээр нь байв. Бусад номууд дээр өөр, өөр хуудас дээр боловч бүгд яг голын хуудасны ард байлаа. Тэгээд бүх дугаарыг дараалуулан бичвэл. 9901.... ЦЦ болж байв. Утасны дугаар гэж бодсон ч залгах зүрх хүрэхгүй. Түүнийг олохгүй байна гэхээс бүүр их айж байсан тул утсаа эргүүлж тойруулсаар чичгэнэсэн гараар дугаарыг хийлээ. Дүүд дүүд гэж дуугарах бүрийд зүрх дэлбэрчих шахна. Байна уу? гэх эмэгтэй хүний намуухан дуу сонсогдлоо. Би дуугарч чадсангүй. Хэдий өчнөөн олон жил өнгөрсөн ч би түүнийг гэж мэдэж байлаа. Учир нь түүний ярьсан түүх сэтгэлээс минь зүрхнээс минь хэзээ ч арилаагүй юм. Тэр ахиад байна уу? гээд утсаа салгачхав. Би хөшиж орхилоо. Тэр мөн байна. Тэр мөн байна гэж бодохоос зүрх минь аймшигтай хүчтэй цохилон үсрээд гарчих мэт санагдана. Ахин залгалаа. Байна уу? гэж хэлж амжихаас минь өмнө Б.. гэх мөчид л "Сайн уу? чамайг залгана гэж мэдсэн юм аа." хэмээн тэр хариулав. Тиймээ энэ бүхэн зөвхөн надад л зориулагдаж. Зүүд, түүх. ном , тэр. Би бас энэ бүхэнд.

_________________________________

Hanper
2011 оны 01-р сарын 26

Comments

  1. Тэмдэглийн дэвтэр болгоныхоо эхний нүүрэн дээр бичдэг миний хамгийн дуртай үг санаад орчихлоо.“Өөрийн гэсэн ертөнцтэй байх сайхан. Тэр ертөнцөөсөө бусдыг өөртөө татаж чадвал бүр сайхан.”

    ReplyDelete
    Replies
    1. Дэвтэр болгон дээрээ юу? Анх яагаад бичих болсон юм.

      Delete
  2. Мхм. Гэхдээ тийм олон дэвтэр байхгүй ээ. Өдрийн тэмдэглэл бичсэн дэвтэр бүрийнхээ эхний нүүрэн дээр бичсэн байдаг. Нилээн хэдэн жилийн өмнө нэг газраас уншиж байсан үг. Тэгээд таалагдаад шинэ дэвтэр авах бүртээ энэ үгийг бичдэг болсон. ^_^

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...