Skip to main content

Нэгэн гахайн тоорой

Нэгэн цагт нэг гахайн тоорой байжээ. Анх төрөхөд нь л аманд нь сүү угжсан тул төрснөөсөө хойш идэж уухыг л сурсан байж.

Нэг өдөр гадаа гарсан чинь харахын аргагүй халуун шар юм нүүр рүү нь төөнөөн байсанд эргээд л жүчээндээ орж. Тэгээд ээж дээрээ гүйж очоод ээжээ, ээжээ энэ муухай шар төөнөсөн юм юу вэ гэсэн чинь ээж нь аан наадах чинь толгой дээр ирэхээр хоол өгдөг бурхан гэж. Тэгээд л тоорой жүчээ дотроосоо толгойгоо хаая нэг цухуйлган хоолоо хүлээдэг байлаа.

Тэгж байтал ч ашгүй нэг юм өнөөх шар халуун чинь толгой дээр нь иртэл ээж нь бондгос, бондгос гүйж ирээд сүүлнээс нь зуун тооройг авч яваад нэгэн том хайрцгийн өмнө тавиад за идээд байгаарай гэвэл тоорой ч гайхан тэр том хайрцаг руу харвал баахан хоол байж. Тоорой бас л ээжээ, ээжээ энэ юу билээ гэвэл ээж нь аан наадах чинь тэвш гэдийн бурхны хоолны газар гэжээ. Тоорой үхтлээ идэж аваад л буцахдаа гэдэс нь газар шүргээд хэцүүдэн байтал ашгүй ээж нь мөн л сүүлнээс нь зуун авч яваад хэрээ мэдэж идэж бай. Их идвэл бурхан аваад явчихна шүү гэжээ.

Тоорой толгой дохисон боловч цатгалан гэдэс нойрмог хойно нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь газар унаад хоцорчээ. Тэр үгийг нь авч идэх амьтан олдсонгүй. Бүгд хоолондоо цатгалдчихсан байсан ахиад юм иднэ гэхээс дур нь гутаж байсан биз.

Тоорой жүчээ дотроо хэвтээд байжийтал ахиад л өлсөөд байгаа юм шиг санагдахад гадагш өлийн харвал тэнгэрт байсан өнөөх хурц шар юм алга болоод нэг цагаан зүйл гялтганаж байлаа. Энэ халуун, нүд гялбам биш тэгсэн атлаа харанхуйг гийгүүлсэн тийм л зүйл байв. Тоорой амьдралдаа ээжээсээ өөр ийм үзэсгэлэнтэй зүйл харж байгаагүй тул хараад л хэвтээд байлаа.

Тооройн хажууд ээж нь ирээд унтах болж унтацгаая. Тэгэхгүй бол тураад бурхан бас аваад явчихна шүү гэснээр тоорой ээжийнхээ өвөрт наалдан унтлаа. Ийнхүү өдөр хоног өнгөрсөөр нэг өдөрт тэнгэрт өнөөх хөөрхөн гэрэл гарсангүй. Ээж нь тооройг шавдуулан гүйгээд байгаарай гүйгээд байгаарай сайн гүйхгүй бол маргааш бурхны шүүлтийн өдөр ирнэ шүү гэжээ. Тоорой ч хөөрхий юм мэдэхгүй тул гайхаад л тоохгүй байгаад л байв. Ядаж байхад өдөр нь, үгүй ээ, ерөөсөө байнга гэдсээ хагартал иддэг тооройд гүйнэ гэдэг хэцүүдэлтэй.

Маргааш болж өнөөх хурц балиар шар гардгаараа л гарав. Хоол өгдөг болохоос биш сайхан зүйл юу ч байсангүй. Шөнөжин гүйсэн гахай өглөө нь ядраад нам унтжээ. Тоорой хашаан дотуураа балиар хурцыг толгой дээр нь гарч хоол өгөхийг хүлээнэ. Ашгүй нэг юм тэр цаг нь ч ирлээ. Гэтэл нэг сонин амьтан ирснээ өөрийг нь оролдож ноолон зовоож, зовоож хүзүүнд нь оосор зүүн чирч гарлаа. Тоорой учраа мэдэхгүй тул хоол идэх арга өөр болжээ хэмээн бодсоор дагана.

Ээж сэрэхэд тоорой нь алга болчихсон байв. Ээ хөөрхий бурхан аваад явчхаж. Эвий үр минь, хөөрхий үр минь хэмээн халагласан ч бүх юм нэгэнт өнгөрч ээ. Ганцаараа идсэн гахай таргалдаг боловч гэдсэнд буян болж ордог ажаамуу.

__________________________________________________
Hanper
2010 оны 04-р сарын 14

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...