Skip to main content

Төөрөгсөд

Баахан төөрсөн, төөрөлдсөн хүмүүс. Арга ч үгүй юм даа, насаараа хайсан эрсэн хүмүүс юм чинь. Ерөөсөө л цаг хугацааны эхнээс өөрийгөө, сүнсээ, хүслээ, мөрөөдлөө, ирээдүйгээ, хайртай хүнээ хайсаар л ирсэн хүмүүс юм чинь. Тэгтэл энэ их орон зай, цаг хугацааны хооронд бүтээх талаар ярьсан хүн нэн цөөхөн. Сонссон хүн нь бүүр ховор. Дуулсан ч гэсэн бүтээхээс хайх нь амар тул өөр яалтай билээ!? Төөрөөд л гиюүрээд л хэвтэцгээнэ.

Одоо үеийн нийтэд дэлгэрсэн хамгийн том үзэл суртал бол өөрийгөө олох. Чи бол чи. Чиний оршин байхуй гэдэг бол чи өөрөө. Чиний дотоод хүн, мөн чанар гээд байгаа бүхий л зүйл бол хайх ёстой зүйл бус. Энэ бол бүтээх ёстой эд. Бүтээх ёстой гэдгийг нь ухаарахгүй, аль эсвэл залхуурсандаа ухаарах хүсэлгүй байгаа болохоороо бүгд хайцгаана. Хайж явахдаа зарим нь өөрийнхөө хэр муухай хүн болсноо хараад гутарна. Гутарсандаа амьдралыг хараан зүхнэ. Эцэст нь хүн төрөлхтнийг өөртэйгөө адилтган үзэж, бүхнээс айна. Хөөе! тэр чинь тийм байх ёстой зүйл бус юм. Хүн чинь өөрчлөгддөг, хувьсдаг бие мах бодь. Үүнд нь тус болдог зүйл бол хүний тархи! Тийм болохоороо л чи агуйнаас гараад өдий хүртэл ирчхээд байгаа юм. Өөрийгөө хайхаа болиод өөрийгөө бүтээ! Гэхдээ энэ бол чи юу ч байж болно гэсэн үг бус. Юм болгонд өөр өөрийн гэсэн цаг хугацаа, нөхцөл байдал шаардлагатай. Чамд тэдгээрийг нь хангачих зүйл байна уу? гэдэг ихээхэн чухал.

Эндээс тэгээд амьдралын зорилгын талаар ярих шаардлагатай болчихно. Гэтэл тэрийг чинь хэн нэгэн чамд хэлж өгдөггүй! чи хайж олддоггүй зүйл байхгүй юу! Тэрийг чинь бүтээдэг юм.

Юм болгоныг хүсээд, юм болгоныг бүтээнэ гэвэл болно. Болохгүй гэх газар байхгүй. Даанч нас чинь хүрэхгүй. Үүнээсээ болоод мөнх амьдрахыг хүсдэг болчихсон. Шуналаа болио, төөрөлдөхөө зогсоо! Зүгээр л өөрийнхөө чадах зүйлээ хийгээд, чадахгүй зүйлээ сураад сайхан амьдрахаа хичээ. Чиний сайхан амьдрал гэсэн тодорхойлолд юу ч орж болно. Гэхдээ тэрийг чинь эрж олдог зүйл бус бүтээдэг зүйл юм шүү дээ. Ямарваа зүйлийг бүтээхэд цаг хугацаа хэрэгтэй. Бурхан хүртэл амьдрал бүтээхдээ долоо хоног зарцуулсан байгаам шүү дээ. Тэгээд бүтээсэн зүйл чинь төгс биш байж ч болно. Яг л хүн шиг. Гэхдээ энэ чинь алдсан гэсэн үг биш шүү дээ. Дараа нь улам сайжруулж болох боломжтой л гэсэн үг. Ердөөсөө бурхан гэсэн жишээ авсан нь өөрөө их өрөөсгөл ойлголт болчхож байгаа юм. Учир нь тэгэнгүүт хүмүүс бурхныг хайгаад эхэлнэ. Тэр чинь байдаг ч үгүй эд. Байлаа байлаа гэхэд бид нарт олдоод байх ч зүйл биш. Учир нь тэр чинь өөр нэг амьдрал бүтээгээд явж байгаа. Хүн 2.0 гэсэн төрөлтөнтэй удахгүй та бид тааралдаад хоорондоо байлдаж ч болох юм. Бурханаас аврал эрээд ямар ч хэрэггүй. Учир нь тэр чинь энэ бүхнийг хүсээд бүтээчхээд байгаа юм шүү дээ! Одоо тэгэхээр хувь заяа гэдэг зүйл чинь бидний өөрсдийн л гарт үлдчихээд байгаа юм.

Сүүлийн үед заяаны хайна, насны хайр этрээ хайсан хүмүүс газар авах болжээ. Үүнээс нь болоод гэр бүлийн салалт ч ихсэж байгаа байх. Хайр гэдэг чинь хайж олчхоод хараад сууж байдаг зүйл бус. Дурласан хүнтэйгээ бүтээдэг эд юм шүү дээ!. Гэрлэлтээ баталгаажуулж байгаа нь хоёулаа хамтдаа хайраа бүтээцгээе л гэж байгаа юм. Гэхдээ салаад явж байгаа бүхнийг буруутгах аргагүй. Ганцаараа зүтгээд байдаг нөгөөх нь налайж хэвтчихээд олдсон зүйлдээ сэтгэл ханаад байгаад байвал амьдрал яаж урагшлах билээ? Нэг нь түрүүлж яваад нөгөө нь ард нь хоцрохоос өөр аргагүй.

Бүгдээрээ баяжиж, мөнгө олж сайхан амьдрах гэсэн хүмүүс. Тэгээд тэгж байгаа нь байхгүй. Аргагүй шүү дээ! Тэрийгээ бүтээх гэж зүтгэхгүй байгаа юм чинь! Тэгээд л тэрийгээ хайгаад л байна. Хайгаад л байна. Уул нь үр дүнтэй хайвал бүтээх ёстой гэдгээ олдог юм шүү дээ, даанч бүгд л нэг газраа хайсаар л . Бүтээж буй хүмүүстээ атаархсаар л . Хайж байх явцдаа, одоо бүтээж буйгаа анзааралгүй хулгайч, шимэгч нарт алдсаар л. Өөрсдөдөө байгаа зүйлсээ хайрлаж сурах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэнд, гэр бүл, хэл соёл гээд хайрлаж, хамгаалах зүйлс өчнөөн л байна. Тэгсэн яасан нөгөө сайн сайхан гэсэн зүйлсээ эрж хайсаар л.

Мэдээллийн зуун гээд мэдээлэлд төөрөх болж. Хэт их мэдээлэл дунд яах учраа олохоо байчхаж. Ердөө л бодож сэтгэхгүй, зөвхөн хайсаар байгаад олсон бүхнээ үнэн хэмээн хүлээн авсаар байгаад сурчихсан нь тэр! Тийм болохоороо л үнэн, худал дунд төөрчхөөд байгаа юм. Үүнээсээ болоод атаархсан хүний хов жив, сэжиглэсэн хүний харанд мансуурчихсан. Өөрсдийгөө, ирээдүйгээ хордуулцгаах юм. Бичигдсэн бүхэн үнэн байдаггүй гэдгийг ухаарч ойлгоод мэдээллээ зөв шүүн тунгаахгүй бол наад тархи чинь хогийн сав болох нь. Эцэст нь хогийн савнаасаа хэрэгтэй зүйлээ эрээд олохгүй. Эрж байхдаа энэ бүхнээсээ ой нь гутна. Гутсандаа архидна, тоглоно, өөрийгөө зугаацуулан оюун бодлоо тэртээд цөлөхийг хүснэ. Чи өөрөө л цэвэрлэхгүй бол наад өмхийрч буй тархийг чинь цэвэрлэх хүн олдохгүй. Гэвч энэ бүхнийг хэллээ гээд хэрэг болох нь ховор. Хараалгуулсан, загнуулсан хүн хэзээ ч энэ бүхнийг хэрэгжүүлэхгүй. Ер нь бол хэрэгтэй хүн нь унших ч үгүй. Энэ бүхэн хэрэггүй та л үүнийг уншина. Юунд тийм атал ийм хэрэггүй зүйл уншин цагаа үрнэ вэ? Өөрийгөө, хүсэл тэмүүллээ бүтээвэл дээргүй юу?

Намайг танихгүй болохоор дэмий юм ярьж байна хэмээн бодно. Би ч бас дэмий юм ярьж байж болно. Өөрөө олчхоод, эзэлчхээд сууж байгаа бол арай өөр хэрэг байж болно. Хүн сүрэг дунд төөрчхөөд доороо суугаад хашхичиж байгаа ч юм билүү. Үнэн гээд гаргаад тавьсан ч үр дүнгээ өгөхгүй байж болно. Би өөрөө үүндээ итгэчхээд тэрэндээ бардчихаад төөрөөд та хэдээс сөрөөд алхаад байж ч болох юм. Төөрөөгүй хүн гэж түүхэнд байна хэмээн хэсэг хэсгээрээ шуугилдана. Будда, Есүс, Мухаммед гээд нэг нэгнээ ятгах гэж хичээнэ. Өөд, өөдөөсөө хуруугаа чичилцгээнэ. Энэ одоо байгаа миний үнэн гээд дэлгээд тавив. Соёрхож үзээд хаагаад тавина уу? Та тэгээд өөрийнхийгөө хайхаар өндийн босно уу.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...