Skip to main content

Цуурай

Мянган шатны ёроолд нэг залуу зогсоно. Ганцаараа, эргэн тойронд нь хэн ч байхгүй. Өглөө сэрэхэд дэргэд нь ч хүн байсангүй. Үс нь өрвийсөн ч усаар дарсан болоод хам хум хувцас цуглуулж өмссөн төрхтэй. Тэрээр шатны гишгүүрүүдийн өмнө зогсоод юуны ч юм бэ талаар бодон гөлийн зогсож байснаа нүдээ аниад анхны алхмыг хийв. Ингээд гишгүүр бүрийг алгасахгүй гэсэн шиг нэг нэгээр нь толгой дараалан хөлөө чаргууцалдуулан баран, баран алхана. Нэг, хоёр, гурав ... тавин нэг... гэж амандаа үглэх залуугийн нүүр мандах нарны гэрэлд тодроод хоёр нүд нь араатан мэт улайн, бүх цус нь нүдэнд нь хуралдчихаад юу, юугүй сад тавих гэж байгаа юм шиг харагдах боловч энэ бүхнийг харах нэг ч хүн байсангүй. Бүгд өөр өөрийн асуудалд толгойн гудайлган хотын гудмаар алхацгаана, зарим нь гүйцгээнэ. Өнөөх өрвийсөн толгойн дотор нь байх бүхэн өөдөөс нь салхилах салхитай хамт хийсэн одчихоосой хэмээн хамаг хүчээрээ хурдална. Залхуу алхсаар л зуун далан найм, зуун далайн ес ... одоо гэхдээ түрүүн газар гулдайчхаад босохгүй байсан хөл нь өөрийн болсон мэт уян хатан хөдөлж өөдөө хөөрөөд доошоо намирна. Тэгэвч тэр урдын адил шат алгасахгүй урагшилна. Байдаг л нэг төрх: инээгээгүй, уурлаагүй, зүгээр л нэг царай, тэгсэн атлаа цонхийгоод амьд хүнийх гэмээргүй болчихсон арьснаасаа болоод зэхийн сааралтаж харагдах энэ л төрх харсан хүний бодлоос бүтэн өдөржингөө арилмааргүй. Гэвч мөн л хэн ч хараагүй, хэн ч анзаараагүй. Хэн нэгэнд муугаа үзүүлэхгүй гэсэн шазруун зан гаргаж шүдээ нүүн харцандаа уур шигтгэсэн нэгэн, хэн нэгнээр өрөвдүүлэн өөрийнхөө байгаа арчаагүй байдлаа мартах гэж хичээн ярвайн нүдээ бүүдийлгэх нэгэн, энэ цөмөөр хотын гудамжинд нэгнийхээ царайг сонжин царайчлан явцгааж хэн нэгэн аз жаргал дүүрэн инээмсэглэж , дотор нь муу муухай суугаагүй зүрх сэтгэлээрээ орчноо гийгүүлэн байгчийг хайн хий дэмий л нүдээ эргэлдүүлэн нэг нэгнээсээ далжин зугтаад цуг цугийнхаа ажилд яарцгаана. Дээш ганцаар алхаж байгаа залуу маань одоо бүүр өөдөө гүйж байх юм. Хэдийг л бол хэдийг алгасан харайж хамаг чадлаараа дээш тэмүүлэн хорин нэгэн давхар, хорин хоёр давхар ... хэмээн амьсгаадан аниргүй сулхнаар элбэнэ. Залуу хүнийх гэхээргүй унхиагүй дорой, үрчийж хорчийсон бие нь энэ бүх гэнэтийн эрс хөдөлгөөнийг байдаг чадлаараа эсэргүүцэх мэт атгаж чангараад булчин бүхэн нь гүрдийн, судас бүхэн нь хөхрөн аймшигтай муухай харагдуулна. Байдгаараа бөгтийн нэг, хоёр алхаад л очоод өнхрөх гэж байгаа юм шиг сулдайн алхах энэ олон янзын бие, хэлбэр, галбирууд цөмөөрөө би амьд байна, би үхээгүй шүү намайг хараач хэмээн гадагш орилох боловч дуу нь улам л дотогш, бүүр л цаашаагаа бөгшүүлж танихгүй нэгнийг хүлээн сэтгэлийг нь чагнахыг хүснэ. Мянга гээд амьсгаадан зогсох залуу доош өнгийн саяны бүх л хүнийг дээрээс нь хараад хүн ийм л өчүүхэн шоргоолж шиг гэж үү? би бас эд нарын нэг, магадгүй бүүр хэнд ч хэрэггүй ганцаараа шоргоолж хэмээн бодоод дээврийн эрмэг дээр суун өврөөсөө урд шөнө бичсэн зурвасаа гаргаж ирэн гүйлгэж уншаад хажуудаа тавиад доош үсэрлээ дөчин ес, гучин хэд, хорин хэд, арван хэд гээд нүдээ анив. Ямар нэг пүг хийсэн чимээ, хэн нэгний муухай орилох саяны бүхий л хүмүүсийн чихэнд "чи ч гэсэн ингэхийг хүсэж байгаа биз дээ" хэмээн аймшигтайгаар цуурайтлаа. Дээвэр дээр үлдсэн зурвас "хэлэх юм алга даа!" гээд эзнээ даган хийсэн одлоо.



________________________________________________________________________

Hanper

2009.11.26

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...